x

Шударга ёсны сэлмээ намын залуусынхаа толгой дээр эргүүлээч, У.Хүрэлсүх ээ!

Нэгэн цагт олны дургүйцлийг хүргэж явсан МАН-ын залуус мандан бадарч байгаа сураг дуулдав.

НЭГДҮГЭЭРТ, Хүчингийн хэрэгт нэр холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн болон “өрөөлийн” хүсэлтээр түдгэлзсэн Д.Гантулга парламентад дахин орж ирэхийн тулд Үндсэн хуулийн цэцээр замаа засуулж эхэллээ.

ХОЁРДУГААРТ, Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан, МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатарыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэн өнгөрсөн онд АТГ-аас саатуулсан. Түүний хэргийг прокурор руу шилжүүлсэн гэж хамгийн сүүлд АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл шалгагдаж буй Н.Энхбаатар ирэх сарын эхээр ажилдаа дахин томилогдохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авлигалаар авсан гэх мэдээлэл байдаг билээ.

ГУРАВДУГААРТ, Хариуцсан яаманд нь хүн амины онц ноцтой хэрэг гарсанд хариуцлага хүлээнэ гэж үүргэвчээ үүрээд баяртай гэж даллаад явсан Б.Цогтгэрэл гурван сарын өмнөөс Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилогдож дахин яамандаа ирсэн байдаг. Энэ хооронд ОХУ-аас ашиглах боломжгүй актлагдсан 1000 вагоныг Монгол Улсад оруулж ирсэн хэрэгт нэр холбогдож, АТГ-т хүртэл дуудагдаж явсан гэх мэдээлэл бий. Одоо энэ хэрэг нь юу болж байгаа юм бол доо.

Гэтэл тэрбээр өнөөдөр сайдын орон тооны бус зөвлөхийн эрх, үүргээсээ давсан ажлыг хийж Авто тээврийн үндэсний төвийг “бужигнуулж” яваа гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Тодруулбал, тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай нийлж Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудыг “Ажлаа өг” хэмээн шахаж эхэлсэн байна. Мөн Б.Цогтгэрэл Тавантолгойн нүүрс тээвэрлэгч машины тусгай зөвшөөрлийн Ц бичиг олгох ажилд хүртэл хошуу дүрч яваа сурагтай.

-ДАХИН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХЫН ТУЛД У.ХҮРЭЛСҮХЭЭР “КРАНДУУЛЖ”, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ЗАМАА ЗАСУУЛЖ ЯВАА Д.ГАНТУЛГА-

Д.Гантулгыг дахин УИХ-ын гишүүн болгохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчимтэй ажиллаж байна. Түүний зорилго Д.Гантулгадаа ч биш байж болно. Магадгүй, Хэнтийн нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулах байж болох юм. Д.Гантулгын УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлийг

УИХ-ын тухай хуулийн 6.6.3-т заалт буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлнө гэсэн заалтыг зөрчижУ ИХ-ын гишүүнээс чөлөөлсөн гэх шалтгаанаар хэсэг хуульлчид Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн.

- ХЭНТИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОХ УУ, БОЛОХГҮЙ ЮУ-

Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс хуульчдын хүссэн шийдвэрийг гаргавал хуулийн энэ гаргалгаагаар Д.Гантулга дахин УИХ-ын гишүүн болно. Мөн Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй. Ямартай ч Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн учир Хэнтийн нөхөн сонгууль ирэх сарын 30-ны өдөр болох эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ.

Үндсэн хуулийн цэцээс уг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахгүй ирэх намрыг хүргэвэл Сонгуулийн жил нөхөн сонгууль явуулахгүй гэх хуулийн заалтыг мөрдөх шаардлага гарна. Тэгэхээр Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй гэх арга саамны гогцоо Д.Гантулга болж таарав. Харин энэ хооронд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий дэх нэр хүнд суга өсөв.

Д.Гантулгыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал өчигдөр Үндсэн хуулийн цэцийн өмнө болсон нь ч ийм учиртай. Ямартай ч Д.Гантулга дахин УИХ-д орж ирэх үүд хаалга нээгдэж байна.

-ХАХУУЛЬ АВСАН Н.ЭНХБААТАР ДАХИН МИАТ-Д ИРЭХ ҮҮ-

Сүр дуулиантайгаар АТГ-аас саатуулагдсан Н.Энхбаатарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцох ёстой. Гэтэл хариуцлага тооцох нь бүү хэл давуулан шагнахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Н.Энхбаатарыг ирэх зургадугаар сарын эхээр дахин ажилдаа томилогдохоор бэлтгэж буй талаарх мэдээлэл байна. Гэнэт хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй энэ залууг МИАТ-д эргэн ирэх эсэхийг харах л үлдлээ.

-ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХИЙН ЭРХ ҮҮРГИЙН ХҮРЭЭНЭЭС ДАВЖ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТОМИЛГОО, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ХОШУУ ДҮРЖ ЯВАА Б.ЦОГТГЭРЭЛ-

Залуу хүний замын хүзүү урт хэмээн явсан дэд сайд асан Б.Цогтгэрэл хэдхэн сарын дараа дахин яамандаа ирж М.Энх-Амгалан сайдын зөвлөхөөр ажиллаж эхлэв. Гэхдээ тэрбээр сайддаа зөвлөхөөс урьдаж намын Еерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантайгаа нийлж Авто тээврийн үндэсний төвийн удирдлагуудыг ажлаас нь шахах ажлыг хийж яваа сурагтай.

Тэр бүү хэл Тавантолгой нүүрс тээвэрлэгч машинд олгодог тусгай зөвшөөрлийн Ц бичгийг олгох, цуцлах ажилд хүртэл хошуу дүрж яваа аж. Түүний гар, хөл ихэд хол сунаж нүүрс тээвэрлэх Ц бичигтэй 26 компанийн үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл байна. Харин нөгөө 26 компани нь Б.Цогтгэрэлийг АТГ-т шалгуулахаар бэлтгэж байгаа аж.

Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д айлчлах үеэр Зам тээврийн сайд М.Энх-Амгалантай хамт Б.Цогтгэрэл хамт явж хоёр орны хооронд хийгдсэн өндөр дээд түвшний уулзалтууд оролцсон нь хятадуудын гайхаширалд оруулсан гэдэг.

БНХАУ-д төрийн ажил хийж яваад хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүн яаманд бүү хэл төрд ажиллахад хүндрэлтэй. Хятадад улс төрийн ийм л хатуу систем үйлчилдэг. Гэтэл манайд хариуцлага хүлээсэн ч дахин албан тушаал дэвшээд явчихдаг. Тэгэхээр хятадууд “Энэ хүндээ хариуцлага тооцоогүй юм уу” хэмээн гайхах нь мэдээж.

У.ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМЭЭ ЭДГЭЭР ЗАЛУУС ДЭЭРЭЭ ЭРГҮҮЛЭЭЧ

Шударга бус бүхэн дээр шударга ёсны сэлэмээ эргүүлнэ хэмээн ярьдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээдэггүй энэ мэт залуустаа хариуцлага тооцох ёстой.Гэтэл өнөөдөр хариуцлага тооцохын оронд эсрэгээр нь толгойг нь илэх, албан тушаал ахиулж давраах аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би шүдгүй арслан. Юу ч хийж чадахгүй байна” гэж үглэсээр хуульд хүртэл өөрчлөлт оруулж байж АТГ, прокурорын, шүүхийн томилгоонд оролцдог болсон. Гэтэл таны эрх мэдэлд очсон хуулийнхан авлига авсан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг цагаатгаж ажлын гараагаа эхлүүлж байгаа нь ШУДАРГА ЁСОНД ХЭР НИЙЦЭХ ВЭ.

Т.Хулан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (139.5.217.212)
    Н.Энхбаяраас айгаад Хэнтийд сонгууль саатаал л. Энэ хүн энэ том намыг айлгаж байна. МАНАН-ны хүч нь суларсан бол сонгууль болдгоороо болох байх. Тэд хэвээрээ бол хойшлогдох байх. Хүрэлсүх энэ сонгуульд өрсөлдөөд хэрэггүй. 2020 онд өрсөлд. Эсвэл МАН ялагдаж намын даргаасаа хусагдаж магадгүй, одоо их хурлын гишүүн болоод ганц жил ч хамаагүй сууя гэж бодож байгаа юм уу?
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.161.67)
    Хариуцлага хүлээгээд ажлаа өгөөд явсан хүнийг эргүүлээд авдаг Сайдын бутуу
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.31.234)
    Ямар ч боловсролгүй дарваанаар зөвлөхөө хийлгэхээсээ ичээч МАН-д боловсон хүчин хомс юм
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Дарваан хар пихлууг байгаа цагт нам чинь нэр хүндгүй л байх
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (223.39.189.230)
    ЭНЭ дарвагар Цогтгэрэл харынхаа хүчингийн хэргийг сэргээж шалгаачээ.Цогтгэрэл Номтбаяр Оюунэрдэнэ Амарбаясгалан нар бол хам хэрэгтэнгүүд.
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 5 цаг 24 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 5 цаг 29 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 7 цаг 12 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 7 цаг 26 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 8 цаг 31 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 9 цаг 18 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 9 цаг 36 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 11 цаг 41 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 13 цаг 25 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 13 цаг 52 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 16 цаг 34 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 16 цаг 45 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 17 цаг 1 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 17 цаг 13 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 17 цаг 19 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 17 цаг 25 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 17 цаг 29 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top