x

Эдийн засгийн өгөгдөл ба “эдийн засгийн хоригдлууд”

Хамгийн гол нь 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Ийм том хэмжээний эдийн засгийг цаашид багахан валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Монголд шинээр тулгарсан юм.

Монголын Засгийн газрыг С.Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ноос тэргүүлж эхэлсэн ба түүнийг ажлаа авснаас долоон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болж нам нь дахин Засгийн газраа байгуулах эрх авчээ. Улмаар сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан УИХ 2008 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай суудал авсан ч С.Баяр Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах стандарт бус шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолойг үгүй болгох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байсан ч харин ч эсрэгээрээ тэдний байр суурь, оролцоог бодит ажил хэрэгт тусгах боломжийг өгчээ. Тийм ч учраас тэрхүү “стандарт бус” Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өдгөө С.Баярын гарын үсэг зурсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хамт буруутгагдан хоригдож байгаа хэрэг.

С.Баяр 2008 оны сонгуулийн дараа яг нэг жил буюу 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл Ерөнхий сайдаар ажилласан байх аж. Энэ нэг жилийн хугацаанд түүний амжуулсан хамгийн том ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын 03-нд уг гэрээнд гарын үсэг зурж, үүний дарааханөөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тус сарын 28-ны өдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа өөрийн эрүүл мэндтэй холбон мэдүүлсэн байдаг ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацаанаас гаргаснаа “түүхэн үүргээ биелүүлсэн” явдал гэж дүгнээд ажил дууслаа гэсэн шиг явсан ч байж магадгүй. Харин түүнийг Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш буюу 2010 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн ТЭЗҮ батлагдаж, улмаар гуравдугаар сарын 31-нд Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байжээ.

С.Баярын гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн гол нөхцөлүүд гэвэл “Оюутолгой” ХХК Монгол Улсад найман нэр төрлийн татвар төлөх, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбум .ам.доллар байх, санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал хариуцах, Монголын тал эрсдэлгүй байх, эцэст нь Монголын талын хүртэх ашиг тодорхой, тогтвортой байх, энэ нь нийт ашгийн 53% байна гэдэг зарчмууд байжээ. 


Оюутолгойн өмнөх ба дараах эдийн засаг

С.Баяр 2007оны 11 дүгээр сараас Ерөнхий сайдаар 2009 оны 10 дугаар сар хүртэл ажилласан гэвэл энэ үе нь 2006-2008 оны уул уурхайн тэлэлтийн үетэй давхцаж байлаа. 2006-2008 оны тэлэлтийн үед экспорт жил тутам 34 хувиар өсч байв. Мөн гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 400-450 сая ам.доллараар хэмжигдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилдээ 10 мянган тонн хүрч байв. Харин 2009 он уул уурхайн хамралтай хамт иржээ. Эдийн засгийн өсөлт 2008 оны 8.9 хувиас шууд доош унаж, -1.3 хувь гэх үзүүлэлт дээр унав. Экспорт 24 хувиар агшиж, гадаадын хөрөнгө оруулалт 800 сая ам.доллараас 570 сая ам.доллар болтол буурч, алт тушаалт хоёр дахин багасав. 

Хоёр жил үргэлжилсэн уул уурхайн тэлэлтийн үеийн эдийн засаг олон хүний гэдсийг хангалттай цатгаж байтал гэнэт хоол дундарсан хэрэг. Харин “ходоод” томорсон хэмжээгээрээ хоол нэхэн хонхолзож эхэлсэн 2009 онд Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авах үүргийнхээ дагуу Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчилсан байж магадгүй дүр зураг дээрх тоонуудаас харагдах аж. Хэрэв өнөөдөр түүнд “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх ял тулгагдаж байгаа бол тийм шахалт үзүүлсэн байж болох хүчин зүйл нь тухайн тэр үеийн Монголын эдийн засгийн тааруу өгөгдлүүд. “Хангалттай сайн байцаавал өгөгдөл өөрөө хэргээ хүлээдэг” гэж Нобелийн шагналт эдийн засагч Роналд Коүз /1910-2013/ гэх эрхмийн хэлсэн, өдгөө судлаачдын татах дуртай алдарт эшлэл бий.

С.Баяр албан тушаалаа өгөөд явсан ч Хөрөнгө оруулалтын гэрээ үлдсэн. С.Баяраар улс төр дутаагүй ч Оюутолгойгүйгээр эдийн засгийг төсөөлөх аргагүй цаг үе тэндээс эхэлсэн байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, тэрчлэн нүүрсний экспорт 2010 оноос Монгоын эдийн засгийн том бүрэлдэхүүн хэсэг болж орж ирэв. Энэ нь 2012 он хүртэл үргэлжилсэн уул уурхайн хоёр дахь шатны тэлэлттэй ч давхцсаныг хэлэх үү. Экспорт жилдээ 37-40 хувь өсч, гадаадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар боллоо. Нэг үгээр бол Монголын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Хамгийн гол нь 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Ийм том хэмжээний эдийн засгийг цаашид багахан валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Монголд шинээр тулгарав. 
 

Ч.Сайханбилэгийн сорилт

Ерөнхий сайд С.Баяраас хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэлх улстөрийн үйл явдлыг бүгд мэдэх тул шууд товчильё. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2011 оны зургадугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн ТЭЗҮ-ийг 2014 онд шинэчилсэн зэрэг олон өөрчлөлт С.Баяр, С.Баярцогт нараас хойш өрнөжээ.Тэдгээр өөрчлөлтүүдийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хөрөнгө оруулагчийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг2010 оны ТЭЗҮ-нд тусгаснаасаа нэмэгдүүлж оруулж ирсэн явдал байв. Энэ нь 2014 оны ТЭЗҮ буюу хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг тооцоолсон баримт. Улмаар уг нэмэлт зардлыг олохын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 орчим тэрбум ам.долларыг зээлэх шийдвэрийг Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж гаргажээ.

Уул уурхайн өсөлтийн үе 2012 он хүртэл үргэлжлээд шувтарч, эдийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувьд ирэв. С.Баярын үеийнхээс даруй гурав дахин томорсон эдийн засгийг өмнөхийн адил бага орлогоор удирдах боломжгүй байсан тул Ардчилсан намын Засгийн газрууд бонд гарган санхүүжилт татаж эхэлсэн. Тэдгээр санхүүжилтийнхээ ихэнхийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, аль томоохон гэсэн нийгмийн төслүүдэд зарцуулсан тул үр өгөөж нь орлого болон орж ирэх болоогүй байв. Чухам ийм өгөгдөл, шахалт дунд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй Дубайн гэрээ байгуулагджээ. 

“Рио Тинто”-гийн зүгээс оруулж ирсэн 2014 оны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтын зардал 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсанаас 85 орчим хувиар нэмэгдсэн байв. Нэмэгдсэн зардлын тодорхой хэсгийг босгохын тулд Дубайн гэрээ буюу олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам.долларыг зээлэх асуудлыг шийдвэрлэсэн Ч.Сайханбилэг өнөөдөр буруутгагдаж байгаа. С.Баярын “мутартай” Хөрөнгө оруулалтын гэрээ буруутгагдаж байгаа бол уггэрээний дараа, дараагийн нөхцөлүүдийг шийдвэрлэсэн үе, үеийн Засгийн газрууд мөн адил буруутгагдах нь логик. Харин тэд аль нэг талын лоббид автаж байсан уу, эдийн засгийнхаа нөхцөл байдалд хавчигдаж байсан уу гэдэг нь асуудал. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буруу байсан гээд уг төслийг одоо Монголын эдийн засгаас “тайрч” хаяна гэвэл өвдөлтийн шокийг нь бид тэсвэрлэхгүй хэмжээнд хүрсэн нь л маргаангүй байх.

Нийтлэлч З.Боргилмаа / BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 20 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 21 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 21 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 26 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 27 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 28 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 30 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 31 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 42 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 45 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 47 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 49 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 50 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 53 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 30 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 31 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 33 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top