x

Өндөр технологийн үүр Цахиурын хөндий

АНУ-ын Калифорни мужид байдаг Цахиурын хөндийг дэлхийд хамгийн хурдан хөгжиж байгаа “Тусгаар улс” ч гэж бас болно. Энэ бол уг нь Санта-Кларын хөндийд боссон нэг хот. Энэ “улс”-ыг компьютерийн хувьсгал, АНУ-ын шинжлэх ухаан дэвшлийн бэлгэ тэмдэг гэж болно. Сүүлийн 10 жилд Цахиурын хөндий технологи боловсруулалтаараа дэлхийд хэдэнтээ тэргүүлээд чухам үүгээрээ дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болж байгаа юм. Энэ нь яг энд манай гаргийн өндөр технологийн компани, корпорацууд төвлөрсөнтэй холбоотой. Цахиурын хөндий гэдэг нэрийг анх Калифорнийн бизнесмэн Ральф Верст, түүний найз Дон Хофлер нар 1971 онд “Silicon Valley USA” нэртэй цуврал өгүүлэл нийтлүүлснээр өгсөн гэдэг.

1950-иад онд физикч Уильям Шокли Калифорнид ирж хагас дамжуулагч бүтээсэн гэдэг. 50-иад оны сүүлчээр тэр анхны микропроцессорын Fairchild Semiconductor компани байгуулж үйлдвэрлэлдээ цахиур ашигласныг эндхийн нэртэй бас холбодог.

"Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ"

Шинэ технологийн бүс байгуулах санааг анх Стэнфордын их сургууль гаргасан байна. Дайны дараах жилүүдэд тус сургуульд өөрийгөө хөгжүүлэх хөрөнгө нэг их байсангүй. Газар нь байгаад байсан атлаа хөрөнгө байдаггүй. Сургуулийн удирдлага энэ газраа технологийн салбарт инновац боловсруулдаг компанид удаан хугацаагаар түрээслүүлэхээр шийдээд өөрөө судалгааны төв нээжээ. Ингэснээр тус сургуулийн авьяаслаг төгсөгчид нь Калифорни руу ажил хайж явахын оронд ийшээ очиж ажилд орцгоодог болж. Чухам Стэнфордыг төгсөгч Уильям Хьюлетт, Дэвид Паккард нар Цахиурын хөндийн анхдагч болж үлдсэнээр өнөөдөр IT салбарын мундагчуул болоод байгаа нь тэр.

"Өнөөдрийн Цахиурын хөндий"

Өнөөдрийн Цахиурын хөндий бол өндөр технологийн хамгийн шилдэг аж ахуйн нэгжүүдийн талбар болоод байна. Энд өнөөдөр инновац, компьютер, программ хангамж, биотехнологи, үүрэн телефоны холбооны хамгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Энэ нь Цахиурын хөндий өөрөө Америкийн томоохон хотууд, нэр хүндтэй их сургуулиудтай ойр байгаатай нь бас холбоотой.

Дэлхийн нэртэй тэргүүлэх том Apple, Google, Facebook, Intel, AMD, Electronic Arts компаниудын төв байрууд ч энд байрладаг. Сүүлийн үед электрон хэрэгсэлтэй холбоотой томоохон төсөл, шинэ дэвшил чухам Цахиурын хөндийгөөс л гараагаа эхэлж байгаа гэж болно.

Цахиурын хөндийд тэр орчмын таван их сургууль харьяалагддаг бол өмнө дурдсанчлан дэлхийд шилдэгт орох 7000 мянга орчим компани аж ахуйн нэгж байна. Microsoft, PayPal, Netscape зэрэг IT компаниуд эндэхтэй нэг их холбоотой биш боловч төлөөлөгчийн газруудаа тэнд байлгадаг.

"Өндөр цалин, өрсөлдөөн"

Цахиурын хөндийд цалин хөлс өндөр ч тэр хэрээрээ амьжиргааны түвшин бас өндөр асар их зарлага хэрэгтэй гэдэг ч бусад том IT хотуудыг бас арай гүйцэхгүй. АНУ-д өнөөдөр 120 мянган доллар бол сайн цалин гэдэг ч Сан-Франциско хотод ганц бие хүний амьдралд арай чүү хүрнэ. Гэтэл Цахиурын хөндийд ийм цалингаар амь зуугаад байж болох ч байр худалдаад авч хараахан чадахгүй. Бас аялал зугаалга зэргээс татгалзах л хэрэгтэй болно. Амьжиргааны өртөг өндөр, цалин хөлс муугүй ч Цахиурын хөндий яахын аргагүй үнэтэй чадварлаг боловсон хүчний уурхай. Ийм болохоор нэр хүнд бүхий компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн дунд ширүүн өрсөлдөөн байдаг.

"Саятнуудын хөндий"

Энэ хөндий, түүний бүсэд АНУ-ын саятнуудын дийлэнх нь амьдардаг гэвэл та итгэх үү. Ийм ч болохоор Цахиурын хөндийг бас Саятнуудын хөндий гэж нэрлэх нь бий. Компьютерийн хөгжил дэвшлийн энэ уурхайд өмнө дурдсанчлан компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн өрсөлдөөний хэрээр цалин өндөр. Жирийн программч л гэхэд 108 мянган долларын цалин авна. Эзэмшсэн мэргэжилдээ чадамгай сайн мэргэжилтнүүд Цахиурын хөндийд ажилд орохсон гэж мөрөөдөж тэмүүлдэг байна.

"Амжилтын нууц нь юу вэ"

Ийм их нэр хүнд, амжилтын нууц нь юу вэ? Яагаад ингэж алдаршив? Тархи, оюун ухаан уу, мөнгө үү. Огт өөр зүйл. Энд шинэ зүйлд хөрөнгө оруулах, эрсдэлээс эмээдэггүй. Ямар нэгэн санаа, солиотой ч гэмээр зүйл сэдэж, түүнийг бодит зүйл болгохоос хэн ч айдаггүй. Энд мэргэжил нэгтнүүд бие биедээ итгэж, бүгд санаа нэгдэн хамтран ажилладаг. Энэ таны арьсны өнгө ямар байна, гарал үүсэл, хаанахын хэн бэ гэдэгт хэн ч анхаарахгүй зөвхөн таны мэргэжил мэдлэгийг л анхаарна. Энд зөвхөн оюун ухааны тэмцэл, өрсөлдөөн л үргэлжилнэ. Энд хэн ч шинэ санаа гаргаж, алдаж болно, гэхдээ үүнээсээ айх хэрэггүй. Ер нь л шинийг сэдэж, сэтгэж уйгагүй хөдөлмөрлөхийг шаарддаг. Ингэж байж энэ хөндий тэр чигээрээ өндөр технологи, тоон ирээдүйг ойртуулж, үүндээ ч итгэлтэй байгаа хэрэг.

Энд очсон хэн ч өмнө дурдсан том компаниудын албан байраар үнэ төлбөргүй орж танилцан, гудамжинд энгийн жинс өмссөн Марк Цукербергтэй тааралдаж Стив Жобсын музей үзэж, нэртэй хөрөнгө оруулагчид, бизнесмэний кафед сууж болно. Нэртэй төгсөгчдийнхөө нэрийг ханан дээрээ сийлсэн алдарт Стэнфордын их сургуулийн байраар орж бас болно. Үгүйдээ л дэлхийн нэртэй брэндүүдийн албан байрны өмнө зургаа татуулж болно шүү дээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 54 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 8 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 13 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 0 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 18 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 5 цаг 23 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 7 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 7 цаг 34 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 16 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 10 цаг 27 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 10 цаг 43 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 10 цаг 55 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 1 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 7 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 11 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top