x

Ингэсэн ч Ч.Ганзориг нарыг ялаас мултлах уу?

Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Хуулийнхан хэрвээ олж хардаг бол үйлдвэрийн хуучин удирдлагуудын толгой дээр дахиад нэг “гранат” тэсэллээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалагдахад хүргэсэн “Жаст”-ын өр, зээл болон барьцаа, батлан даалтын асуудал анхных нь биш гэв. Үйлдвэр 2009 оноос өмнө ч бас “Жаст” группэд баталгаа гаргаж байжээ. Хоёр аж ахуй нэгжийн (хувийн компани, төрийн өмчит үйлдвэрийн хооронд) дунд нэлээд урт хугацааны ужигарсан харилцаа байжээ гэсэн үг.

51 сая + 44 сая

Стандарт банк 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн эсрэг Арбитрийн шүүхэд гомдол гаргахдаа дөрвөн удаагийн нэхэмжлэлээр нийт 130 гаруй сая ам.долларын өр, төлбөр нэхэмжилсэн байдаг. Гурван жил үргэлжилсэн заргын эцэст 2016 оны зургадугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, 51 сая ам.долларын зээл буюу үндсэн төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байв. Тодруулбал, Стандарт банкнаас шүүхэд ирүүлсэн хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Стандарт банк шүүхийн шийдвэр дээр үндэслэн үлдэгдэл төлбөр болох (үндсэн зээлийн хүү 26.7 сая ам.доллар, шүүхийн шатанд зарцуулсан хуулийн зардал 14.4 сая ам.доллар дээр 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар) 44.3 сая ам.доллар нэхэмжилснийг шүүх Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингээд Эрдэнэт үйлдвэр 2017 оны наймдугаар сарын 22-ны байдлаар Стандарт банкинд шүүхийн шийдвэр гарсан 95,3 сая ам.долларын өртэй болов. Түүнээс хойш сар бүр сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч долларын төлбөр хийгээгүй л байна.

Жинхэнэ ба хуурамч гэрээ

Анх энэ хэрэг мандахад “Эрдэнэтийн өр Засгийн газарт хамаагүй, үйлдвэр өрөө төлөх ёстой“ гэж том том дуугарч байсан Засгийн газрын гишүүд тэгсгээд амаа хамхисны учир шалтгаан ч өдрөөс өдөрт ил гарч, хөвөрсөн утасны үзүүр нэг л зүг рүү зааж байна. Зээлийн батлан даалт гаргах үед үйлдвэрийг удирдаж байсан нөхөд (Ч.Ганзориг, Д.Сугар нар) одоо хэр нь “гарын үсэг хуурамч, хуурамч биш” гэж маргаад хуулийнханд баригдахгүй байгаа. Харин Лондоны арбитр манай нөхдийг тун амархан “барьсан” байна.

Танил болсон энэ түүх (2009-2010 оны үйл явдлыг хэлж байна) эхлэхээс хоёр жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группэд мөн л 20 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байв. Мэдээж Стандарт банкинд. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас үйлдвэр өрийг нь төлөх хэрэгтэй болов. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой хоёр гэрээ яригддаг юм. Нэг нь Стандарт банкнаас Арбитрийн шүүхэд гаргаж өгсөн үйлдвэрийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээ. Хоёр дахь нь бүр сүүлд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс олдсон “богино гэрээ” буюу анхны гэрээг багасгаж засварласан бас нэг гэрээ. Гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жилийн дараа УМБГ-ынхан Б.Мөнхжаргалын гэрээс хурааж авсан уг гэрээний хуулбарыг (эх хувь нь АТГ-т бий гэх) хожим Арбитрийн шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Анхнаасаа энэ богино гэрээ байгаагүй. Асуудал хурцадсаны дараа гэрээг шинээр үйлдэж, Эрдэнэт үйлдвэрт хадгалагдаж байсан анхны гэрээг устгасан байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Харин Б.Мөнхжаргал энэ тухай “Анхнаасаа үйлдвэр уг зээлийг батлан даагаагүй. Харин захирлуудын гарын үсэгтэй гэрээн дээр Ш.Батхүү нэмэлт оруулаад банк руу явуулсан” гэж ярьсан байдаг. Яг эсрэгээр нь. Хэрвээ тийм бол богино гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрт биш, Б.Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсан байж таарах вэ? Яагаад анхнаасаа Арбитрийн шүүх рүү явуулахгүй, гэртээ хадгалж байгаад АТГ-т гаргаж өгөв?

Гарын үсэг хуурамч, хуурамч биш гэх маргаан ийм учиртай. Түүнээс биш хэн нэг нь Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, түүнийг нь шинжээчид бичгийн хэв, хурууны хээг нь тулгаад, “мөн, биш” гэж маргаад байгаа хэрэг биш.

Өрийг өрөөр дарсан уу?

Харин Арбитрийн шүүх энэ маргаанд маш амархан хариулсан байна. Эрдэнэт үйлдвэр өмнө нь 2007 онд “Жаст” группэд зээлийн баталгаа гаргаж, 20 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлсэн. “Жаст” групп хугацаандаа өрөө төлөөгүй учраас Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь өр төлөх болсон. Өмнөх өрөө төлөхийн тулд “Жаст”-ад дахин зээлийн баталгаа гаргасан гэв.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх Ч.Ганзориг нь 2010 оны гуравдугаар сард “Жаст” группэд 27 сая ам.долларын хүүгүй вексель (тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ямар нэгэн нөхцөлгүйгээр вексель эзэмшигчид төлөхийг баталсан төлбөрийн баримт) өгсөн нь тогтоогдсон байна. Түүнийг нь Ш.Батхүү хэд хэдэн банкинд хувааж зарсан. Вексэлийн хугацаа дуусахад Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой байв.

Тиймээс 2010 онд Стандарт банкнаас авсан Ш.Батхүүгийн зээлийг Эрдэнэт үйлдвэр батлан дааж Ш.Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзжээ.

Энэ үндэслэлээр Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээг хуурамч биш хэмээн тогтоож, 95,3 сая ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэсэн ч Ч.Ганзориг нарыг ялаас мултлах уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Даанч,,,, (202.72.245.194)
    АТГ ШУДАРГААР АЖИЛЛАБАЛ ХУЛГАЙЧ НАРТ БУЛТАХ АРГА БАЙХГҮЙ Л ДЭЭ
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  16 цаг 38 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 22 цаг 31 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 23 цаг 28 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 23 цаг 32 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 23 цаг 38 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 23 цаг 43 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Өчигдөр 13 цаг 44 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 13 цаг 37 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Өчигдөр 13 цаг 32 мин COP17 өндөрлөж байна Өчигдөр 13 цаг 28 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа Өчигдөр 13 цаг 23 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр 12 цаг 53 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 37 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ Өчигдөр 12 цаг 00 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна Өчигдөр 10 цаг 21 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б...
Top