x

Дамирангийн Энхбат агсны гэр бүл Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 2003 онд Дамирангийн Энхбатыг сэжигтнээр татан Франц, Бельги, Германы хил дамнуулан хулгайлан авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон.

Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар сая Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан өргөдөл гаргажээ. Өргөдөлдөө “Бидний аав Д.Энхбатад хилс хэрэг тулган, эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон тул энэ хэрэгт гэм буруутай хүмүүсийг тогтоон, талийгаачийн нэр төрийг сэргээж өгнө үү” гэсэн байна.

Тухайн үед хууль хяналтын шат шатны байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч гэх мэт зохих газруудад удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч хариу ирүүлээгүй өнөөдрийг хүрчээ.

Ийнхүү хилс хэрэгт хэлмэгдэн амь насаа алдсан Д.Энхбатын хань, үр хүүхдүүд, ах дүү нар нь энэ хэргийг шалгуулж, үнэн зөвийг тогтоож өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гэх мэт газарт шат дараалан дахин хандахаар болжээ. Олон улсын парламентын холбоонд мөн өргөдөл гаргаж байгаа юм байна. Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нарын өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.

image

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа

2019 оны 05 сарын 02 ХБНГУ, Берлин хот

Эрхэм Монгол Улсын Ерөнхий прокурор танд энэ өдрийн мэндийг хүргье.

1998 оны 10-р сарын 02-ны өдөр улс, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг санаатайгаар бүрэлгэсэн улс төрийн аллага олон жилийн дараа илэрч, үнэн зөв нь тогтоогдох цаг үе ирж байна гэсэн итгэл найдвараар танд хандаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийг хүртэл энэ хэрэгт олон хүнийг хилсээр холбогдуулж, хилс хэрэг тулгаж, хүн гүтгүүлэх, улс төрийн ашиг хонжоо олж авахын тулд хүнийг хуулиас гадуур эрүүдэн шүүж, тамлан зовоож, амь насыг нь хохироож байсан нэг тод жишээ нь бидний аав Дамиран овогтой Энхбат юм.

Эдгээр хууль бус, ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл, арга хэмжээнүүдийг Монгол Улсын болон Монгол төрийн хууль хүчний байгууллагуудын нэр, албан тушаалыг ашиглан улс төрийн болон хувийн ашиг хонжоо болгон биелүүлж, гүйцэтгэж, гүйцэтгүүлж, нууж байсан хэсэг бүлэг хүмүүсийн асуудал ил тодорхой болж, байгаа цаг үед танд болон Монгол Улсын бусад холбогдох байгууллага, газруудад дахин шинээр өргөдөл гаргаж байна.

Дахин гэж тодотгохын учир нь 2003 онд бидний аав Д.Энхбатыг Франц улсаас хүч хэрэглэн хулгайлж, мансууруулах тариа, шингэн хэрэглэж ухаангүй байдалтайгаар Европын холбооны 3 улсын хилийг хууль бусаар нэвтэрч Монгол Улсад авчран, тусгай байранд эрүүдэн шүүж, тамлан зовоож улмаар С.Зориг агсны хэрэгт хүн гүтгэх, хилс хэрэг хүлээлгэх, шан харамж 500 сая төгрөг, гадаад паспорт амлан сэтгэл зүй, бие махбодийн дарамтыг олон хоногийн турш нууц газарт явуулсан байдаг. Аавынхаа нэр төрийг сэргээж, цагаатгахаар үр хүүхэд, хань ижил, ах дүүс, төрөл төрөгсөд нь удаа дараа зохих байгууллагууд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандсан өргөдөл гомдол өгсөн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны нэг ч хариу, шийдэл авч байсангүй. 

Хүн хулгайлж, хууль бусаар олон улсын хил давуулж Монгол Улсад авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон хэргийг гардан гүйцэтгэсэн Б.Хурц гэдэг хүнийг Англи улсын шоронгоос ХБНГУ-д шилжин шалгагдаж байсан хүнийг суллуулж эх нутаг Монголд ирэнгүүт Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг өндөр албан тушаалд томилон ГЕНЕРАЛ цолоор шагнаж, улс төрийн өрсөлдөгчийг намнах, тагнах, шалгах, энгийн иргэдийг хилс хэрэгт холбогдуулан яллах,Монгол хүний удам судар нэр хүндийг наадаж байдаг эрх мэдэл бүхий бүлэглэл, улстөрчдийн бий болгосон “ХАРГИСЛАЛЫН ХОНГИЛ” эхнээсээ илэрч байгаа энэ цаг үед тодорхой хариу, шийдэл хүлээн авна гэсэн итгэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж байна.

Бидний аав Дамиран овогтой Энхбат нь С.Зориг агсны хэрэгт ямар ч холбоогүй, улс төрийн явцуу эрх ашиг, бүлэглэлүүдийн орчин үеийн хэлмэгдүүлэлтийн золиос болгосон гэдэгт бид эргэлзээ үгүй итгэдэг. Энэ 18 жилийг үр хүүхэд, хань ижил, ах дүүс, төрөл, төрөл төрөгсөд нь үргэлж сэтгэлийн зовуурь, дарамт, харуусал дүүрэн хар толботой өнгөрөөлөө. Иймд:

  1. Бидний аавын амь насаар үнэлэгдсэн энэхүү хэлмэгдүүлэлт, зохиомол хэргийн захиалагч, холбогдогч, гүйцэтгэсэн албан тушаалтнуудыг хуулийн дагуу тогтоож хариуцлага тооцож өгнө үү.

  2. С.Зориг агсны хэрэгт аав минь холбоогүй болох нь тухайн үед тогтоогдож байсан учир Тагнуулын Ерөнхий газрын нууц гэх хууль бус үйл ажиллагааны зарим шаардлагатай холбогдох мэдээллийг ил болгож аав Д.Энхбатын маань нэр төрийг сэргээн цагаатгаж өгнө үү.

Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн/ хэргийг нягтлах Түр хорооны гишүүдэд, Хууль зүйн байнгын хороо, мөн Олон Улсын Парламентын холбоо, ХБНГУ-ын холбогдох газарт, НҮБ-ын Хүний Эрхийн Хороонд тус тус өргөдөл өгч байгаагаа уламжилж байна.

Жич: 2011 онд Монгол Улсын эрх баригчдад илгээсэн өргөдлийг хавсаргав.

Таныг хүндэтгэсэн Энхбатын Золбоо

Энхбатын Золбообаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • s.baasan (202.126.89.40)
    vneen ymarch xolbogvi xvniig ix zowooson.d.enxbatiig tsagaatgax ni zow.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    Нямдорж гэдэг хүн тушаал өгсөн шүү дээ. Тэр хүнийг шалгуулах хэрэгтэй
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    би ч бас хохирсон хамт тэмцэе
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • Цэцэг (64.119.17.102)
    ХӨӨРХИЙДӨӨ НЭЭРЭЭ Л ЭНЭ ОЛОН ЖИЛ ЯМАР ИХ СЭТГЭЛИЙН ШАНАЛАЛ ЗОВЛОН ДУНД АМЬДАРСАН БОЛДОО. САЙН ХҮҮХДҮҮД БАЙНА. ААВЫНХАА НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭЛГЭЖ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭТЭЛ НЬ ШАНТРАЛГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ. САЙХАН ЦАГ ИРЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬE
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.118)
    Прокурор хүлээж авахгүй бол Батзанданд ханд сайн өмгөөлөгч хуульч хамтарч улс буруутай тул цагаатгах нөхөн төлбөрөө гаргуулж аваарай сэтгэл санааны гээд харамсалтай шүү муу төртэй нийгэм эцэстээ хүртэл яваарай
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Зул сар ба Шинэ жил саяхан Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 9 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 33 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 33 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 40 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 43 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 45 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 2 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 16 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 17 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 18 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 19 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 22 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 24 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 25 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 27 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 28 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 28 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 7 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top