x

Охид хөл хөдөлгөөнтэй нийслэл хотод бус хөдөө орон нутагт алга болж байгаа нь хачирхалтай

-Охид олдоогүй л байна-

Бага насны хүүхэд, тэр дундаа өсвөр үеийн охид ор сураггүй алга болсон ноцтой хэрэг сүүлийн гурван жилд хэд хэд бүртгэгдлээ. Охид хөл хөдөлгөөнтэй нийслэл хотод бус хөдөө орон нутагт алга болж байгаа нь хачирхалтай.

Монгол орны урд хэсгийн дамжин өнгөрөх томоохон суурин Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг 12:00 цагийн үед хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураг тасарсан. Охин хамгийн сүүлд 12:30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг дуусаж ярьж чадаагүй аж.

Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй байсан гэдэг. 16:30 цагийн орчимд Д.Сэржмядагийн эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд уйлсан байна. Охины ар гэрийнхэн эрэл сурал болж өдрийнхөө 18:00 цагт орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Цагдаагийн байгууллагаас охиныг алга болдог өдөр Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэгэн сэжүүр олоогүй. Охин алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүдийн айл бүхний булан тохойг нэгжсэн ч сургийг нь гаргаагүй. Сумын төвөөс 15 км-ийн радиуст самналт хийж үзсэн ч амжилтад хүрээгүй. Одоо улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч сайн мэдээ дуулалгүй хоёр жил орчим болсон байна. 

Охиныг эрэн хайх эрлийн багийнхан өнөөдөр ч татан буугдаагүй. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч сэжүүр олдоогүй юм.

Д.Сэржмядаг охины сураг гараагүй байхад Монгол орны хойд бүсийн дамжин өнгөрөх томоохон суурин газар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин гэрийнхээ хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад алга болсон нь нийгмийг цочроолоо. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад ололгүй 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын Засаг даргад мэдэгджээ. Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулсан байна. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан тухай мэдээллийг сумын цагдаагийн хэлтсээс хийсэн юм.

Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгийн Жавхлант гэх газрууд бол урагш, хойш хил гарахаар явж буй хэн бүхний зам дээр байршдаг түм түчигнэж, бум бужигнадаг манай орны томоохон суурингууд. Замын-Үүд сум Улаанбаатар хоттой засмал болон төмөр замаар холбогдож, урд талаараа БНХАУ-тай хил залгадаг. Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Улаанбаатартай төмөр замаар холбогддог суурин. Алтанбулагийн боомт руу зүглэсэн бүхний улаан зам дээр л Жавхлант сум бий.

Охид сураггүй алга болсон суурингууд бол ийм л хөл хөдөлгөөнтэй, ямар ч атгаг хорон санаатан явж байх эрсдэл өндөртэй газар. Охидыг хааш нь ч авч явсан байх боломжтой.

Энэ сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчим насанд хүрээгүй хүүхэд үл таних хүнд хүчирхийлүүлсэн гэмт хэргийн сэжигтнийг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар саатуулжээ. 11 настай охиныг хүчирхийлсэн С.Т гэх этгээд сураг алдраад буй Б.Ундармаа охиныг ууланд аваачиж булсан гэж мэдүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад "Охиныг нас барсан талаарх мэдээ батлагдаагүй, тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж хэлсэн юм. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэнэ.

Алга болсон охидынхоо сургийг гүйцэд гаргаагүй байхад Хөвсгөл аймгийн Рашаант сумын дунд сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин сураггүй алга болсон гэх бараан мэдээ дахиад л сонсогдох нь тэр.

Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай X... сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30 буюу мягмар гаригийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Энэ сарын 1-ний өдөр охиныг хайхаар тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар хайсан ч олоогүй байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлж, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Рашаант сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.

Харин энэ сарын хоёрны өдөр алга болсон охиныг 16:00 цагийн орчимд олсон сайн мэдээ дуулдлаа. Охин Рашаант сумын Цэнгэл багийн айлд байсныг нутгийн иргэн харж, ар гэрийнхэнд нь хэл дуулгасан байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэг “Охин маань олдчихлоо. Нутгийн эмээгийнд ирсэн байжээ. Тэр айлд байсныг нутгийн иргэн хараад хэлж өглөө” гэж мэдэгджээ.

Сураггүй болсон Б.Ундармаа охиныг ууланд аваачиж булсан гэж мэдүүлж байгаа этгээд ямар ч хэрэг хийсэн байж болзошгүй. Өөр нэг ийм этгээд хоёр жилийн хугацаанд сураг нь гараагүй Д.Сэржмядаг охиныг элсэнд булчихсан ч байж болно. Охидыг хулгайлж эцэг эхийг нь шар махтай нь хатааж байгаа новшнуудад цаазын ял ч шагнал болно. Бузар хэрэг хийсэн этгээдүүд зовохын шаналал мэдрэлгүй орчлонгоос явна гэдэг шударга бус.

Амар амгалан хөдөө сууринд аж төрдөг ч хүүхдээсээ хараагаа хором ч салгалгүй харахгүй бол амьдын тамд унахад ойрхон цаг иржээ. Атгаг санаатан таны хажууд л алхаж явна. Эцэг эх, асран хамгаалагч нь маш анхааралтай байх ёстой болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 7 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 32 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 32 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 39 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 42 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 44 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 1 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 15 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 16 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 17 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 18 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 20 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 21 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 23 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 24 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 26 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 27 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 6 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 17 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top