Бага насны охин алга болсон тухай дуудлага ОБЕГ-ын өнгөрсөн хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х сургуулийнхаа дотуур байрнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19.00 цагийн орчимд гараад сураггүй болжээ.
Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21.00 цагаас эхлэн тавдугаар сарын 1-ний өдрийн 21.00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олоогүй байна.
Үргэлжлүүлэн аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай тавдугаар сарын 2-ны 00.16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03.40 цагт газар дээр нь очиж эрлээ эхлүүлжээ. Одоогоор охиныг олоогүй байна.
ОБЕГ



