x

Ипотекийн зээлийн санхүүжилт хоёр дахин өсчээ

Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 114 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1700 гаруй иргэнд олгоод байна.

Үүнээс Төвбанкны эх үүсвэрээр 63 тэрбум төгрөг, Засгийн газраас 25 тэрбум, банкуудаас 25 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Санхүүжилтийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал хоёр дахин өсөөд байна. 

Манай улсыг хамруулаад буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монголбанкийг ипотекийн зээлийн хөтөлбөр болон бусад төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрөөс гарахыг шаардсан. Гэсэн ч Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн талын ач холбогдлыг харгалзан үзэж 2019 оныг дуустал ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тохироод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд УИХ болон УИх-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам зэрэг нэлээд хэдэн эрх зүйн баримт бичиг шинээр баталсан. Эдгээр баримт бичигт Засгийн газраас банкуудад олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг Монголбанкинд өгсөн юм.

Нөгөө талаас, Төвбанк холбогдох эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулж, хөтөлбөрт оролцогч бүх талын саналыг бүрэн тусган энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээг 145 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Улмаар зээлдэгчийн тоог хоёр дахин нэмж, 7100 гаруйд хүргэх боломж бий болоод байгаа аж.

Цаашид Монголбанк, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээр энэ тавдугаар сард нийт 56 тэрбум төгрөг, зургадугаар сараас эхлэн он дуустал сар бүр 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хөтөлбөрт олгох талаар Монголбанкнаас мэдээлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 9 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 33 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 33 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 40 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 43 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 45 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 2 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 16 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 17 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 18 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 19 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 22 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 24 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 25 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 27 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 28 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 28 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 7 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 17 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top