x

“Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тоиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдрийг хүртэл дэлгэж байна.

Үзэсгэлэнг нээж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Бичиг үсэг бол үндэстний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ, чадварыг илтгэн харуулдаг гайхамшигт дурсгалууд билээ.

Нийтийн тооллоос өмнөх 25 мянган жилийн тэртээгээс хүмүүс хад, чулуун дээр зурган мэдээлэл үлдээсэн нь урлагийн сонирхолтой баримт төдийгүй бичиг үсгийн түүхийн эхлэл юм байна. Бичиг үсэг нь Зураг бичиг, Утга бичиг, Авианы бичиг зэрэг түүхэн үе, хэлбэрүүдийг дамжсан байна.

Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог.  Манай нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн тэр дундаа хүний хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн гэсэн үзлэг тооллогын дүн гарсан байна.

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар шастирын дурсгалуудаар уран бүтээлчид, судлаач эрдэмтэд Чулуун шастир үзэсгэлэн гаргасныг нээхээр Та бид хуран цуглаад байгаа билээ. Үзэсгэлэнд тавигдсан дурсгалуудаас заримыг цохон дурдмаар байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Шаахар хэмээх газраас олдсон хадны зураг дурсгал байна. Аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагыг тодорхой дүрсэлсэн нэн чухал үзмэр. Энэ хадан дээр эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Онцлон үзэх дүрслэл нь олуулаа ан хийж буй анчид. Тэд бүгд монголын уламжлалт юүдэн малгай өмссөн байгаа нь цэрэг эрс агаад нүүдэлчдийн соёл одоог хүртэл тасраагүйг илтгэх бололтой. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан, цаашид судалгаа хийх арвин өгөгдөлтэй дурсгал юм.

Энд мөн Аргун хаанаас Францын Гоо Филипп ванд илгээсэн захидал байна. Аргун хаан бол Их Монгол улсын баруун хэсэг Ил хаант улсын дөрөв дэх удирдагч байсан. Ойрх Дорнодод Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах санаагаа илэрхийлж Францын хаанд захидал илгээсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтийг далимдуулаад нэгэн зүйл захихад хүүхэд багачууд гэлтгүй иргэд маань эх түүх, соёлынхоо дурсгалд хүндэтгэлтэй хандаж, хадны зураг бичээсийг эвдэн сүйтгэхгүй байх, хайрлан хамгаалах, хадгалан үлдээх сэтгэл, танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаарай гэж хүсье. Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах  хүн байхгүй билээ.

Ингээд “Чулуун шастир” үзэсгэлэнг таалан үзэхийг урьж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зул сар ба Шинэ жил 2 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 10 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 35 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 35 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 42 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 45 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 47 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 4 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 18 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 19 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 20 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 21 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 23 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 24 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 26 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 27 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 29 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 30 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 30 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top