"Капитал" банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан А.Ариунболд болон газар, хэлтсийн дарга дөрвөн хүнийг даваа гаригаас эхлэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьжээ.
Тэднийг их хэмжээний зээл хууль бусаар олгосон гэх үндэслэлээр 20 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан тухай эх сурвалж мэдээлэв.
Капитал банкийг татан буулгаж, эрх хүлээн авагч томилсон шийдвэрийг Монголбанк 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд мэдэгдсэн. Монголбанк "Капитал" банкны эрхийг хүлээн авсан юм.



