x

"MNBC" хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, ТВ-8 телевизийн эфирийг хаажээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ нь орон орны сэтгүүлчдийг хувьд маш хүндэтгэн тэмдэглэдэг баярын өдөр. Гэтэл Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоос хэдхэн хоногийн өмнө  олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг кабелийн суваг болох MNBC нь ТВ-8 телевизийн эфирийг хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халджээ.

Олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг MNBC компани нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хааж, үндсэн үүргээ умартлаа. Олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээний журмын 11.4 дүгээр зүйлд зааснаар  “Олон Сувгийг Дамжуулах Үйлчилгээ Эрхлэгч нь тухайн орон нутагт Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй  радио, телевиз болон орон даяар нэвтрүүлгээ дамжуулах эрх бүхий үйлчилгээ эрхлэгчдийг сүлжээндээ  холбох үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэвч тус Олон сувгийн үйлчилгээ дамжуулагч  MNBC компани нь энэхүү үүргээ умартаж, ТВ 8 телевизийн эфирийг хаасан нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 1, 2-р зүйл заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, зүй бус үйлдэл юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, иргэдийн үг хэлэх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд халдсан явдал болж байна. Энэ талаар MNBC-ийн удирдлагатай холбогдож лавлахад Ард түмний толь 19001952 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдийн мэдээллийн дагуу бэлдсэн “Туулын бургасыг шөнө тайрч байна” гэсэн мэдээнээс болсон гэх тайлбар өгсөн байна.

ТВ 8 телевизийн утсанд өдөрт хэдэн арван дуудлага ирдэг, энэ дагуу ард түмнийхээ хүсэлтээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Гэтэл нэг мэдээ MNBC олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн санаанд нийцээгүйн төлөө ТВ-8 телевизийн эфирийг дөрөвдүгээр сарын 26-наас хойш хааж, ТВ-8 телевизийг болон, телевиз үзэгчдийг үл хүндэтгэсэн, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Энэ нь зөвхөн ТВ 8 телевиз төдийгүй, цаашид Монголын өргөн сувгаар нэвтэрдэг телевизүүдийн эфирийг хааж, дуу хоолойг боомилох гэсэн явдал гэж үзэж байна. MNBC суваг нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хаасан нь Монголын телевизийн түүхэнд гараагүй, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл. Цаашид Монголын телевизүүдийн холбооны гишүүн бусад телевизүүдэд тохиолдохгүй гэх баталгаагүй явдал болж байна. Иймд "ТВ-8" телевизийн үзэгчдийг хүндэлж, эфирийг нь нээж өгөхийг телевиз үзэгчид шаардаж байна. Энэ явдал цаашид өргөн нэвтрүүлгийн бусад телевизийг хааж боох зүй бус үйлдэл дахин гарахаас сэргийлж Монголын телевизүүдийн холбоо дуу хоолойгоо нэгтгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 8 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 32 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 32 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 39 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 42 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 44 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 1 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 15 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 16 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 17 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 18 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 20 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 21 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 23 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 24 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 26 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 27 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 6 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 17 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top