Монголын орчин үеийн утга зохиолыг үндэcлэгчийн нэг, Монголын Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүний гэгээн дурсгалд зориулж хөшөөг нь сүндэрлүүлж ирэх сард нээхээр төлөвлөжээ.
Их эрдэмтэн, зохиолчийн ойтой холбогдуулан түүний дурсгалд зориулсан хөшөөг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 169 дүгээр тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах шийдвэр гаргажээ. Одоо хөшөө орчмын газрыг тохижуулах ажлыг хийж байгаа аж.
Хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 5 дугаар сарын 6-ны өдөр нээх аж.



