x

Малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байна

Хулгайлах төрлийн гэмт хэрэг үүн дундаа малын хулгайн гэмт хэрэг жилээс жилд өсч, тус аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг болоод байгааг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар энэ төрлийн 45 хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс хоёр дахин өссөн байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн цагдаагийн газар 121 сая төгрөгийн хохиролтой, 104 бод, 170 бог мал хулгайлсан 21 гэмт хэргийг илрүүлжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эргэн төлүүлэх ажлыг шат дараатайгаар хуулийн хүрээнд явуулж байгаа аж.

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 04 тоот тогтоолоор дэд хөтөлбөрийг батлуулж, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажил, арга хэмжээг авч ажиллаж байна. Гэвч Дорнод, Хэнтий аймагтай хил залгаа сумдад малын хулгай буурахгүй байна. Цагдаагийн газар гарсан хэрэг зөрчлийг илрүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Гэхдээ үүнээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Малын хулгайг бууруулахын тулд дан ганц цагдаагийн байгууллага гэлтгүй иргэд, малчдын бүлэг холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллах явдал маш чухал байна. Нэг үгээр хэлбэл энэ ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгож байж үр дүнд хүрнэ гэж аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол хэллээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зул сар ба Шинэ жил 18 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 27 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 51 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 51 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 58 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 1 цаг 1 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 1 цаг 3 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 20 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 34 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 35 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 36 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 37 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 39 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 40 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 42 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 43 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 45 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 46 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 25 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top