Өнөөдөр өглөө үүрээр 100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн буудуулж нас барсан хэрэг гараад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 06:15 цагт Сүхбаатар дүүрэг 11-р хороо 100 айлын автобусны буудлын орчим толгойноос нь цус гарсан хүн эрэгтэй хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг хийж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Нас барсан иргэн буудуулсан эсэх талаар мэдээлэл алга" гэлээ.
Одоо хэргийн газар эрүүгийн цагдаа болон цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд хохирогч иргэн 30 орчим насны залуу толгой тус газраа буудуулсан байна. Одоогоор хүн амьны хэрэг, амиа хорлосон хэрэг үү гэдгийг тогтоогоогүй байна. хэргийн газрын үзлэг яг одоо явагдаж байна.




Сэтгэгдэл (3)