Улаанбаатарт явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд:
-
Баянгол дүүрэгт 12
-
Баянзүрх дүүрэгт найм
-
Сүхбаатар дүүрэгт тав
-
Чингэлтэйд тав
-
Хан-Уулд нэг
-
Сонгинохайрхан дүүрэгт 10 талбайг тус тус чөлөөлжээ.
Зургаан дүүрэгт нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөлсөн тухай мэдээллээ.