x

Ирэх сарын 1-нээс визний зөвшөөрлийг цахимаар олгоно

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх,  үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор  зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулжээ.

Энэхүү үйлчилгээг цахимаар авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ гэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах бүрэн боломжтой аж.

Иргэдийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын 8 цагийн дотор дутуу бүрдэл болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг e-mail хаягаар мэдэгдэхээр болжээ.

Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулахаар төлөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зул сар ба Шинэ жил 17 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 25 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 50 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 50 мин Засгийн газар ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байна 57 мин Дэнжийн мянгад дэд төв байгуулж, хийн дулааны станц барина 1 цаг 0 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК өдрийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоолоо 1 цаг 2 мин Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 2 цаг 19 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 2 цаг 33 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 2 цаг 34 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 2 цаг 35 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 2 цаг 36 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 39 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 2 цаг 41 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 2 цаг 42 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 44 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 45 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top