x

Дөрөвдүгээр сарын 25: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 115 дахь өдөр, харин шинэ он хүртэл 250 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр:

Эрх чөлөөний өдөр

Өнөөдөр Португалийн үндэсний баяр Эрх чөлөөний өдөр тохиож байна. Ард түинийхээ бүрэн дэмжлэгтэйгээр 48 жил оршин тогтнож байсан дарангуйлагч дэглэмийг 1974 онд унагажээ. Дарангуйлалын жилүүдэд хориотой байсан "Grвndola, vila morena..." (Хархан үст Гра́ндола хотхон минь...) гэсэн дууны эхлэлийг "Ренашсенса" радиостанц эфирт 0:24 минутад цацсан нь цэргийнхэний хөдлөх дохио болсон юм. Өдрийн 16:30-д хотын бүх стратегийн төвүүд цэргийнхний гарт орсон байлаа. Дарангуйлагч Марселу Каэтану тулаангүйгээр буун өгөв. Дараагийн өдөр нь бага зэргийн эсэргүүцэл гаргаж байсан тусгай албаныхан бууж өгсөн байна. Тэр өдрүүдэд ард түмэн гудамжинд гаран “Грандола”- дуулж цэргийнхэний бууны аманд хадаасан цэцэг хийж байснаас түүхэнд энэ өдөр “Хадаасан цэцгийн өдөр” Revoluзгo dos Cravos гэж оржээ.

Grаndola, vila morena Хархан үст Гра́ндола хот минь

Terra da fraternidade  Ахан дүүсийн нутаг минь

O povo й quem mais ordena  Хамгийн хэрэгтэй нь ард түмэн,

Dentro de ti, у cidade  Хот минь, чамд.

Dentro de ti, у cidade  Хот минь, чамд.

O povo й quem mais ordena Х амгийн хэрэгтэй нь ард түмэн,

Terra da fraternidade  Ахан дүүсийн нутаг минь

Grвndola, vila morena  Хархан үст Грандола хот минь

Em cada esquina um amigo  Булан бүрт найз чинь

Em cada rosto igualdade  Хүн бүрт тэгш эрх

Grвndola, vila morena  Хархан үст Гра́ндола хот минь

Terra da fraternidade  Ахан дүүсийн нутаг минь

Охидын өдөр

Дөрөвдүгээр сар гэр бүлийн баяраар баян. Энэ сарын 10-нд ахан дүүсийн өдрийг тэмдэглсэн бол өнөөдөр охин хүүхдийн өдрийг тэмдэглэж байна. Охидууд бол эцэг, эхдээ шилдэг бэлэг бөгөөд амьдралд тэд сахиусан тэнгэрүүд болдог.

Хатагтай нар эх, эхнэр, эгч, дүү хүн болно. Гэхдээ тэд эхлээд охин байдаг. “Охидгүйгээр дэлхий эмэгтэй хүнгүй гэсэн үг. Тэр уйтгартай цэцэггүй цэцэрлэг шиг л байна” гэж ярих хүн их бий. Охидын өдөр нь өнөөдөр охиддоо талархах, баяр хүргэх, тэдний ямар сайн эмэгтэй болгохоо бодох цаг юм.

Ахан дүүс хотуудын өдөр

Дэлхийн ахан дүүс хотуудын холбооны шийдвэрээр (ДАДХХ) энэ өдрийг тэмдэглэдэг. ДАДХХ анх 1957 онд байгуулагдснаас хойш 160 орны 3500 хотуудыг холбож өгдөг. Төв байр нь Парист байрладаг.

Сонирхолтой түүх:

Францад гильотины тусламжтайгаар анх удаа цаазын ялыг гүйцэтгэв

1792 он: Парис хотноо Францын эмч Ж.Гильотены зохион бүтээсэн гэх дээрээс унаж ирэх хүнд заазуураар ялтны толгойг таслах төхөөрөмжийг цаазаар авах яланд анх удаа ашиглажээ.

Гильотин нь толгойг тастах аргаар цаазын ял гүйцэтгэх машин бөгөөд түүний гол деталь нь дээрээс буух 40-100 кг-ын хүнд ташуу иртэй заазуур байв. Түүнийг 2-3 метрийн өндөрт олсоор өргөн хавчаараар тогтоогоод ялтныг сөгдүүлэн хүзүүн нь хонхорхойтай хоёр дөнгөөр бэхлэн барьж байгаад хөшүүргээр хавчаарыг нээн хутгыг дээрээс буулгадаг байжээ.

Цаазын төхөөрөмжийг франц эмч Жозеф Игнац Гильотен бүтээсэн гэдэг. Гэтэл түүний адил машин Герман, Англи, Итали, Шотланд, Перст Францын аугаа хувьсгалаас өмнө байжээ.

Жозеф Гильотен Парисын Гревын талбайд төхөөрөмжийг угсарч байхад түүнийг "луизетка" гэж нэрлэж байсан ба хожим тэр докторын нэрийн аваад түүнийг түүхэнд бичүүлжээ.

Төхөөрөмжийг яагаад докторын нэрээр нэрлэв? Хариулт энгийн. Жозеф Гильотен л цаазлагчдыг зовоож тарчлаахгүй гээд энэ аргааг ялыг гүйцэтгэхийг зөвшөөрүүлж чаджээ. Өмнө нь тэдний толгойг хөрөөдөж эсвэл иргүй зэвсгээр тасдах гэж зовоодог байсан гэнэ. Домгоор бол эмчийг хүчирхийлэгч гэх талдаа. Гэтэл тэр харин ч хүмүүнлэг хүн байж. Гильиотинаар цаазлахад илүү шаналан тарчлах явдлыг гаргадаггүй байсан гэдэг.

Талбайд тависан төхөөрөмж анхны туршилтаа амжилттай гүйцэтгэн их замын дээрэмчин Николя Жак Пелетьегийн толгойг таслав. Түүнд зовон тарчлах зүйл байгаагүй гэдэг.

1939 оны зургаадугаар сарын 17. Францад гильотины тусламжтайгаар хийгдсэн олны өмнөх сүүлчийн цаазлалт нь Эжен Вейдманд гүйцэтгэсэн ял болжээ.

Гильотиныг олны өмнө биш шийсэн цаазлалтад 1977 он ашиглажээ. Тунис гаралтай Хамид Жандубийг цаазалсан тэр ялын гүйцэтгэл нь Баруун Европт хамгийн сүүлчийнх болсон байна. Францад цаазаар авах ялыг хориглосон 1981 онд л гильотины хэрэглээг зогсоосон байдаг. 

Автомобилийн анхны номерын дугаарууд хэрэглэгдэж эхлэв

1901 он: АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийд анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв. Машины эзэд нэр хаягаа, машины маркийн хамт хамт бүртгүүлж нэг доллар төлөх ёстой болов. Түүний дараа эзний нэрний эхний үсэгтэй жижиг самбруудыг гардуулсан ба эхний жилд 954 дугаар олгожээ.

Хожуухан дугаар нэвтрүүлсэн орос дугаарыг гэрэлтүүлэх арын гэрэл машинд байх ёстойг хуульчилсан байна. Тэдний дугаарын тоог нь 5-8 дахин томруулсан байжээ.

Сонирхолтой баримтууд: 

  • Дугаарын тэмдгийг XIX зууны үед унадаг дугуй, морин тэргэнд олгож байлаа.
  • Машины дугаар анх гаргасан орны хувьд Герман анхдагч гэж АНУ-тай маргадаг 1901 оны тэр жилд Берлины коммерсант Рудольф Герцог хотын захиргааны зөвшөөрснөөр өөрийн машинд IA1 дугаар хаджээ. IA гэдэг нь түүний залуу эхнэр Иоганна Анкерын нэр, овгийн эхний үсэг байлаа. Тэр америкчуудаас арай түрүүнд хийгджээ.
  • Эхлээд дугаарын стандарт байгаагүй. Хүн хүссэнээрээ л хийж байв.
  • 1992 онд AM General компани армийн Hummer жийпээ энгийн хүмүүст худалдаж эхлэд реклам хийх үүднээс Арнольд Шварценеггерт TERMINATOR дугаар олгосон ба тэр нь тэгс хийгээд өнгөрчээ.
  • Дугаарыг дуудлагаар худалдах систем дэлхийд их тархсан байдаг. 2008 онд Абу-Дабигийн 25 настай Саид аль-Хури "1" дугаарыг 14 сая доллараар худалдан авсан байдаг. Дуудлагын анхны үнэ нь 27000-гаас эхэлжээ.
  • Британид  хэзээ нэгэн цагт олгогдсон номерын тэмдгүүд өнөөдөр ч хүчинтэй. Эзэн нь нэмэлт төлбөр хийгээд түүнийг хуучин машиндаа шилжүүлж болно. Харин хуучин машин нь байгаа бол түүндээ дугаар авах хэрэгтэй болдог.

Өнөөдөр түүхэнд:

1134 он: Түүхэн сурвалжид Загреб гэх нэрийг анх удаа дурсчээ.

1498 он: Хамба ламтан Чезаре Спада-г үдийн хоолонд Ромын хамба VI Александр ба Цезарь Боржиа нар урьсан байв. Хамбыг дарсаар ихээхэн дайлж байгаад цагийн дараа түүнийг мөөгөнд хордон нас барсан гэжээ.

Ж. Кольер. "Чезаре Боржиагийн хундага дарс" (1893).

Гэхдээ Спада, хорлогдож магадгүй гээд гэрээслэл үлдээн тэндээ Монте-Кристо арлын агуйд бүх үнэт зүйлээ нуусан “хэрэв зээ, зүүн бага булангаас эхлэн шулуунаар явахад 20 дахь цохион дор...” хэмээн бичсэн байв. Гэрээслэл аббат лам Фариагийн гарт орж, эрдэнэсийг Эмон Дантес ухан авчээ. Энэ бүх түүхийг сонссон эцэг Александр Дюма роман бичжээ.

1547 он: Томоохон түймэрт Москва хот бараг бүтэн шатжээ.

Шведийн одон орон судлаач, нэрээр нь температурын шаталбар нэрлэгдсэн цаг уурч Андерс Цельсий таалал төгсчээ

Андерс Цельсий 1701 оны арваннэгдүгээр сарын 27-нд Упсала хотод профессорын гэр бүлд төрөөд Упсалагийн их сургуулийг дүүргэн тэндээ насан эцэслэтлээ ажиллажээ.

Тэрбээр 1716 оноос Хойд туйлын туяаг судалж эхэлсэн байлаа. 1733 онд анхны бүтээлээ энэ чиглэлээр нийтлүүлжээ. Тэрээр компасын зүүний хазайлтыг үндэс болгон туйлын туяаны эрчим нь соронзон орны хэлбэлзлээс хамаардаг гэж бичсэн байлаа.

Тэрээр дэлхийн эллипсиод хэлбэртэй гэсэн Ньютоны онолын шалган баталгаажуулахаар экваторын бүсэд аян зохион байгуулсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа мериданы хэмжилт хийхээр 1736 онд Лапландад очжээ. Буцан ирснийхээ дараа тэрээр их сургуулийн одон орон судлалын төвийг байгуулан ажиллаж оддын хурц гэрлийг хэмжиж байлаа.

Цельскийн хамгийн том ололт нь 100 градуст хуваагдсан халуун хэмжигчийн шаталбар болсон юм. Сонирхолтой нь эхлээд Цельский түүндээ ус буцлалтыг 0°,  цас хайлалтыг 100° гэж тэмдэглэсэн байжээ. Дараа түүнийг өөр нэг швед эрдэмтэн Линней “эргүүлэн” өнөөгийн бидний мэдэх хэмжигдэхүүнийг гаргаж ирсэн байлаа.

Цельский 1744 онд Упсалад нас баржээ. Эрдэмтний дурсгалд зориулан зөвхөн Швед, Япон, Украинд тааралдах ховор эрдэс бодисыг «цельзиан» гэж нэрлэсэн байлаа.

1804 он: Гүржийн баруун хэсэгт орших Имерети хаант улс Хаант Орост дагаар оржээ.

1822 он: Африкийн баруун эргийн Британийн колони байсан Сьерра-Леонд авчирсан Америкийн колончлогчдын нийгэмлэгийн боол негрууд тус нийгэмлэгийнхэний нутгийн омгийн удирдагчдаас худалдан авсан Месурада хошуунд Америкийн далбааг мандуулжээ.

Ингэж тэр үеийн Америкийн Ерөнхийлөгч Жеймс Монрогийн нэрээр нэрлэгдсэн Монровия хот үндэслэгджээ. Америкийн цагаан арьстан залууст үзүүлж байгаа боолчлолын хор хөнөөлийг багасгах зорилгоор энэ хөтөлбөрийг Виргинийн газрын эздийн нийгэмлэг хийсэн байна. Хоёр жилийн дараа ийм маягийн суурингуудаас Либерия улс үүсчээ.

1829 он: Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Хөл тавьсан газраа тэрээр "Хунт нуурийн колони" гэж нэрлэсэн байна.

1846 он: Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.

Италийн радио техник, радио бүтээгчдийн нэг, Нобелийн шагналтан Гульельмо Маркони төржээ

Гульельмо Маркони 1874 оны дөрөвдүгээр сарын 25-нд Болонья хотод томоохон газрын эзний гэрт төржээ. Тэрбээр 13 насандаа Ливорногийн техникийн их сургуульд орон суралцлаа. Түүнд ажил хэрэгч зан араншин багаас нь тогтсон байжээ. Герц, Тесла нарын цахилгаан соронзон долгионы тухай бүтээлтэй танилцсаны дараа тэрээр түүний тусламжтайгаар мэдээлэл дамжуулах боломжийг сонирхож ирсэн байв. Энэ салбарт судалгаа хийж байсан Аугусто Ригийн шавь болон судалгаагаа хийж эхэлжээ.

Анхны амжилттай туршилтаараа тэр дохиог гурван км-ийн зайд дамжуулж чадсан байлаа. Тэрээр энэ технологио Шуудан, телеграфын яаманд санал болгосон ч тэд хүлээн авсангүй ажээ. Тэгээд Маркони сонирхсон хүмүүсийг олохоор Англид очив.

Англид эхлээд түүнийг бас хүлээн авсангүй. Гааль дээр түүний аппаратыг эвдэлсэн учир тэрээр төхөөрөмжөө засан сэргээхэд нэлээдгүй цаг зарцуулжээ. Дараа нь тэр түүний зохион бүтээлийг сонирхсон хүмүүс гарч ирсэн юм.

Түүний бүтээлийн үр дүн нь радиогийн салбарын шинэ нээлтүүдийн хольц байсан юм. Хүлээн авагчийн үндсээр нь тэр Поповын төхөөрөмжийг аваад түүн дээр ваакумын когерер ба дросселийн катушкийг нэмэрлэн сайжруулжээ. Дамжуулагчид нь тэрээр Ригийн төхөөрөмжийг сайжруулан ашигласан байлаа.

Маркони өөрийн бүтээлийг бүртгүүлж түүнээс ашиг олох болсон нь амжилт нь болжээ. Тэрээр хувь нийлүүлэгчдийн нийгэмлэг байгуулан өөрийн төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн байв.

Маркони 1909 онд “утасгүй телеграфын хөгжилд оруулсан хувь нэмрийн төлөө” гэсэн тодорхойлолттойгоор Нобелийн физикийн шагнал авчээ.

Тэрбээр сүүлийн он жилүүдээ Италид өнгөрөөн 1937 оны долдугаар сарын 20-нд нас баржээ.

1898 он: Америк Испанид дайн зарлав. Тэр жилийнхээ намар ялагдсан Испани Америкийн мэдэлд Куба, Гуам, Пуэрто-Риког алдсан ба Филиппинийг 20 сая ам.доллараар Америкт хүчээр заржээ.

1915 он: Дэлхийн нэгдүгээр дайн: Британи, Франц, Энэтхэг, Австрали, Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Туркийн Галлиполигийн хойгт хяналтаа тогтоохоор Галлиполи орчимд десант буулгав.

1925 он: Германы армийн ерөнхий командлагч байсан Пауль фон Гинденбург Германы ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр парламентад хоёр дахь удаагийн санал хураалтаар 48,5 хувийн санал авч 45 хувийн саналтай байсан Төвийн намын Вильгелем Марксийг ялжээ. Гинденбург дэлхийн нэгдүгээр дайнд гол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан жанжнуудын нэг бөгөөд дараа нь Гитлерийг засгийн эрхэнд гаргасан хүн юм.

1940 он: Москвагийн Залуучуудын коммунист интернационалын нэрэмжит  авто заводын дамжлагаас оройн зургаан цагт зөвлөлтийн бага оворын "КИМ-10" суудлын тэрэгний анхных нь гарчээ.

Энэ дөрвөн хүний суудалтай, хоёр хаалтай, 30 морины хүчтэй хөтөлгүүр бүхий машин цагт 90 км хурдлах чадалтай байв. Английн эд ангиар уг машиныг угсарч байлаа. 1940 оны наймдугаар сард Кремлийн удирдлага уг машиныг үзэн танилцжээ. Сталин машиныг дөрвөн хаалгатай болгох, бүхээгийн гишгүүрийн хэмжээг багасгах зөвөлгөөг өгсөн байв. Дайн эхэлтэл үйлдвэр 500 бага оворын машин үйлдвэрлэж амжсан байв.

1942 он: Английн хаан ширээг залгамжлагч (өнөөгийн хатан хаан) Елизавета Фронтод явах сайн дурынханд бүртгүүлэхээр цэрэг татлагын цэгт  бүтэн өдрийг өнгөрөөжээ.

1945 он: Итали улс нацистийн дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолинийг баривчилан партизанууд олон нийтийн өмнө дүүжлэн хороов.

Италийн эзлэгдсэн нутгуудад коммунист намын уриалгаар эхэлсэн бүх нийтийн ажил хаялт ард түмний бослого болон хувирав. Партизанууд болон босогчид фашистуудтай цус урсган тулалдаж холбоотны цэрэг орж ирэхээс өмнө сарын сүүлч гэхэд Милан, Генуя, Турин зэрэг төв ба хойд Италийн хэдэн зуун хот сууринг чөлөөлсөн байлаа. Энэ өдрийг Италичууд Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг.

1945 он: Сан-Франциско хотноо НҮБ-ын олон улсын бага хурал нээгдэв. Тэр жилийнхээ аравдугаар сард НҮБ-ын дүрмийг баталснаар уг бага хурал ажлаа дуусгажээ. Бага хуралд дэлхийн 50 орон оролцлоо.

1953 он: Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ. "Nature" сэтгүүлд англи эрдэмтэдийн ДНК-ийн орон зайн бүтцийн моделийг бүтээсэн  тухай захидал нийтлэгдсэн байв.

Яг 50 жилийн дараа 2003 оны дөрөвдүгээр сарын 25-нд хүний геномыг тайлах хөтөлбөр төгсгөлдөө орсныг зарласан юм. Геномын зарим хэсгийн нэмэлт шинжилгээ дуусаагүй байсан ба ерөнхийдөө төслийн ажил дуусчээ. Хүний генийн бүтцийг тодорхойлох нь эрүүлийг хамгаалах салбарын чухал алхам юм.

ДНК гэдэг нь дезоксирибонуклеины хүчил юм. ДНК-д бидний генетикийн мэдээлэл хадгалагддаг ба түүний туршилт нь хамаатан садны холбоог тогтооход хамгийн алдартай арга юм. ДНК-ийн мушгиаг нээсэн нь  шинжлэх ухааны хувьсгал болсон билээ.

Тэр буянаар удамшлалын тайлал нээгдэж удамшлалын эрсдлийг тогтоож, организмын хөтөлбөрийн бүрдлийн эхлэл тавигдаж, генийн инженерийн технологийн эхлэл тавигджээ. Тэр цагаас хойш янз бүрийн орнуудад дөрөвдүгээр сарын 25-нд ДНК-ийн олон улсын өдөр тэмдэглэгдэж байгаа юм.

1954 он: Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.

1975 он: Умард Вьетнамын цэргийн хүч Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон хотыг бүслэв.

1981 он: Японы Цүрүга хотод үйл ажиллагаа явуулдаг атомын цахилгаан станцад цацраг идэвхит бодис алдагдсаны улмаас 100 гаруй ажилтан хорджээ.

1983 он: АНУ-ын дунд сургуулийн охин Саманта Смит ЗХУ-ын удирдагч Юрий Андроповт цөмийн аюулын талаар захидал бичиж, Орост уригдав.

1986 он: Свазиленд улсын хаан ширээнд III Мсвати суув.

1990 он: Никарагуа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виолета Шаморро тангараг өргөв. Тэрээр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй хүн болсон юм.

2001 он: Шинээр үйлдвэрээс гарч буй Audi R8 загварыг туршин жолоодож байсан Мишель Альборето ослоор амиа алджээ.

2003 он: Ирак, Сирийн хилийн ойролцоо Саддам Хусейны тагнуулын албаны дарга Фарук Хижази баригджээ. Тэрээр Бушийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулж байжээ.

2004 он: АНУ-н нийслэл Вашингтон хотод үр хөндөлтийг хориглосон хуулийг эсэргүүцэн 500-800 мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.

2005 он: Болгар, Румын улсууд Европын холбоонд элсчээ.

2007 он: Оросын хаан III Александрыг 1894 онд оршуулснаас хойш анх удаа Оросын ортодокс сүмд Борис Ельциний оршуулах ёслол болов.

2015 он: Балба улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж улмаар 9,100 хүн амиа алджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 8 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 13 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 1 цаг 56 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2 цаг 10 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 3 цаг 15 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 4 цаг 2 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 4 цаг 20 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 6 цаг 25 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 8 цаг 9 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 8 цаг 36 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 11 цаг 18 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 11 цаг 29 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 11 цаг 45 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 11 цаг 57 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 12 цаг 3 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 12 цаг 9 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 12 цаг 13 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top