x

Дөрөвдүгээр сарын 23: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

 Өнөөдөр 2019 оны 113 дахь өдөр, харин шинэ он хүртэл 252 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр:

Өнөөдөр хайр сэтгэлтгүүдийн өдөр

Испаничууд гэгээн Валентины өдөртөй адил өөрсдийн гэгээн Георгийн өдрийг (La Diada de Sant Jordi) тэмдэглэдэг Сан-Жордийн баяраа тэд хайр сэтгэлтнүүдийн өдөр (The Day of Lovers)  гэж бас нэрлэдэг.

Сонирхолтой түүх:

Жек Лондон дэлхийг тойрох аян замдаа гарав

Жек Лондон нэрээр олонд танил Жон Гриффит Чейни өөрийн эхнэр Чармианы хамт өөрийн зураг төслөөр босгосон "Снарк"  гэх хоёр дарвуулт хөлөг онгоцоор дэлхийг тойрохоор Сан-Франциско хотоос 1907 оны дөрөвдүгээр сарын 23-нд гарчээ.

Энэ нь түүний анхны аялал биш байв. Тэрээр амлуулсан эх Женнигээс $300 доллар зээлдэн согтуу усан цэргээс завийг нь худалдан аваад далайн аянд 15 насдаа гарч байв.

Тэр цагт далайн дээрэмчин болох мөрөөдэлтэй байсан гэдэг. “Ахмад Жек” өөрийн насны найз нараасаа өөрийн багийг бүрдүүлээд сам хорхойн газар нутгийг байлдан дагуулж эхэлжээ. Тэд Сан-Францискогийн хувийн боомтноос сам хорхойг хулгайлан нутгийн ресторануудад худалдаж багагүй орлого олжээ. Жек өрөө төлөх 300 долларыг цуглуулж чадсан байв.

“Энэ залуу замаа алдлаа. Архинд орж үхнэ эсвэл түүнийг ална” гэж хөгшин далайчид ярьдаг байв. Тэдний хэн нь ч түүний төгсгөлийг таагаагүй юм. Жек Лондон бүхний дуртай зохиолч, баян чинээлэг, алдартай болсон юм.

Аян замдаа гарахын өмнө Жек Лондон Америкийн тэргүүн зургаан сэтгүүлд өөрийн аялалыг ивээн тэтгэх санал тавьжээ. Өөрийн талаас тэр очсон газар нутгаасаа тасралтгүйгээр нийтлэл илгээж байхыг тэр амлав. Зохиолч далайд живнэ гэж болгоомжилсон бараг бүх сэтгүүл түүний саналыг хүлээн авсангүй. Тэр нь Жекийг зогсоогоогүй. Түүний төлөвлөснөөр, энэ аян долоон жил үргэлжлэх ёстой байсан. Зохиолчийн өвчний улмаас аян 1909 онд тасарлаа.

"Өөртөө тавиад биелүүлж хэзээ ч гүйцээж чадахгүй цорын ганц зорилго минь энэ бололтой. Ном бичих л үлдлээ. Тийм ч муу биш зүйл л дээ. Дарвуул дор аялах шиг л сайхан хэрэг” хэмээн Жек эхнэртээ хэлсэн байдаг.

Аялалын үеэр тэр ном зохиолдоо хэрэг болох баян материал цуглуулж чаджээ. Түүнийхээ дагуу "Снаркаар аяласан нь", "Өмнөд тэнгисийн өгүүллэгүүд", "Нарны хүү" номуудаа бичжээ. Хамгийн чухал нь тэр энэ үеэрээр өөрийн шилдэг зохиол болох намтарчилсан "Мартин Иден" романаа бичин өөрийн эмгэнэлт төгсгөлөө урьдчилан хэлсэн байдаг. Нэр алдартай зохиолч 41 насандаа их хэмжээний морфийг өөртөө тарин Лондонд амиа хорложээ.

Жек Лондоны тухай сонирхолтой баримтууд:

  • Жек Лондонд хийгээгүй зүйл гэж үгүй. Хүүхэд байхаас л тэр гудамжны муур авлан махыг нь хятадуудад зардаг байжээ.

  • 1907 онд тэр адал явдлыг хайгч өөрийн зургаар босгосон дарвуулт онгоцоор дэлхийг тойрох аянг эхлүүлжээ.

  • Лондон орос зохиолчидыг бишэрч, Максим Горькийн уран бүтээлийг үнэлэдэг байв.

  • Лениныг нас барахаас хоёр хоногийн өмнө Надежда Крупская түүнд Лондоны “Амьдралыг хайрлах нь” өгүүллэгийг уншиж өгсөн байдаг.

  • Бүхий л амьдралдаа Лондон нохой нэн ялангуяа чононуудад онцгой дуртай байв. Түүний ихэнх зохиол эдгээр амьтад гол баатрууд нь болдог. “Цагаан соёо”, “Хүрэн чоно” гээд л алдартай зохиолуудаас нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг.

  • Уран бүтээлийн хямралтай 1910 онд тэр роман бичих сэдвээ өөрөө бодож чадалгүй Синклер Льюисаас худалдан авч байжээ. “Аллагын товчоо” номоо тэр бичиж эхэлсэн ч дуусгаагүй. Льюисийн бодсонд тэр үргэлжлэлийг нь сэтгээгүй гэж хэлсэн байдаг.

  • Жек Орос-Японы дайн, Мексикийн иргэний дайнд сурвалжлагчаар ажиллаж байлаа.

  • Нэр алдартай болсны дараа тэр нэг номондоо 50000$ авдаг байжээ. Зохиолчдоос тэр хамгийн анх саятан болсон гэх дамын яриа байдаг.

Өнөөдрийн түүх: 

МЭӨ 181 он: Энэ өдөр Ром хотноо Венера бурханы хоёр дахь сүм нээгджээ. Тэр нь Ромын биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн шүтээний газар болсон учир энэ өдрийг биеэ үнэлэгчдийн өдөр гэж нэрлэдэг байжээ.

1014 он: Ирландын их хаан Брайн Бору Викингийн эзлэн түрэмгийлэгчдийг ялав. Гэвч тулааны үеэр Брайн Бору амиа алджээ.

1348 он: Английн хаан III Эдуардын бий болгосон Зүүлтийн одон гэж нэрлэгдсэн буянт шагнал нь эр зориг, үнэнч шударгын төлөө олгодог Их Британийн дээд одон юм.

Нэгэн домгоор 1346 онд Кресийн дэргэд англичууд францчуудыг ялсан ялалтыг мөнхлөхөөр уг одонг бий болгожээ. Тулалдаанд орох тушаалаа Эдуард жадны үзүүт зүүсэн өөрийн хувцасны хөх туузаар дохин өгсөн гэдэг. Одонг ивээгчээр Хувилгаан Георгийг нэрлэжээ.

Өнөөдөр Зүүлтийн одонгин төвд Хувилгаан Георгийн тугийн тэмдэг улаан загалмайг цэнхэр туузаар хүрээлүүлэн цагаан дэвсгэр дээр байрлуулж, тууз дээр нь одонгийн уриаг бичжээ. Тэр тэмдэг нь Зүүлтийн одонгоор шагнагдагчдийн ёслолын хар хүрэн хувцасыг чимэглэдэг.

Зүүлтийн одонгийн рыцариуд нь хааны овгийн гишүүд: хатан хааны нөхөр Эдинбургийн герцог Филип, хаан ширээ залгамжлагч Чарльз, гүнж Анна мөн түүнчлэн Норвегийн хаан Харальд, Испанийн хаан Хуан Карлос, бароны ахайтан Маргарет Тэтчер зэргийн хүмүүс юм. Оросын хаадаас Зүүлтийн одонгоор I Александр (1813), I Николай (1827), II Александр (1862) нар шагнагдсан байдаг. Зүүлтийн одонгийн дүрмээр уг одонгийн эзэн 25-аас дээш байж болдоггүй. Жил бүрийн зугаадугаар сарын дундуур Зүүлтийн одонгийн эзэн ноёд, хатагтай нар Виндзорын шилтгээний Ватерлоо танхимд цуглараад, Хувилгаан Георгийн гүдэнд очин мөргөдөг. 

1348 он: Английн хаан III Эдуард "Гэгээн Жоржийн өдөр"-ийг тэмдэглэх зарлиг гаргажээ.

Английн аугаа их жүжгийн зохиолч Уильям Шекспир төржээ

Уильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд Стратфорд-он-Эйвон хотноо төржээ. Эцэг нь бээлий хийдэг хүн байсан ба хотдоо нэр хүндтэй, мэрээр нь хүртэл сонгогдож байлаа. Уильям хэл бичгийн дүрмийн сургуульд суралцан үндсэн хичээлээрээ англи, латин, эртний грек хэл үзэн шилдэг сурагч байжээ. Тэрээр 18 настайдаа хөрш газрын эзний найман насаар эгч бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэднийх гурван хүүхэдтэй байлаа.

Ойролцоогоор 1587 оны орчим Уильям Лондонд ирээд, 1593 оны хавьд Р.Бербежийн театрын хамтлагт орон жүжигчин, жүжгийн зохиолч, найруулагчаар ажиллажээ. Тэрээр 1590-1594 онд “эхэн үеийн дарааллын бичиг” гэж нэрлэгдсэн түүхэн жүжгүүд «III Ричард», «IV Генрих», «Тит Андроник» эмгэнэлт жүжиг, «догшиныг номхотгосон нь», «Алдаануудын инээдэм» бүтээлүүдээ бичлээ. «Венера ба Адонис» (1593), «Лукреция» (1594) яруу найргууд, сонетууд, жүжиг түүний гараас урсч байв.

Уильям Шекспир 1595–1600 онуудад «Жон хаан», «II Ричард», «Веронийн хоёр», «Зуны шөнийн зүүд», «Ромео Жульетта», «Венецийн худалдаачин» бүтээлүүдээ бичсэн ба энэ үеэр түүний инээдмийн жүжгийн оргил «Арванхоёр дахь шөнө», «Хоосон сүрийн их дуулиан», «Виндзорын шуламууд» мэндэлжээ.

Шекспирийн уран бүтээлд 1600-аад оны эхээр ихээхэн өөрчлөл гарч түүний гол сэдэв нь эмгэнэлт жүжиг болов. Энэ цагаар тэр өөрийн шилдэг бүтээлүүд «Гамлет», «Отелло», «Лир ван», «Макбет» жүжгүүдээ бичжээ.

Уран бүтээлийнхээ амьдралд тэрээр 17 инээдмийн, 11 эмгэнэлт, жүжиг, таван яруу найраг, 150 гаруй сонет ба 10 он дарааллын хуанли бичжээ. Өнөөг хүртэл тэр зохиолуудыг Шекспир бичсэн үү гэсэн маргаан гардаг.

Тодорхой бус шалтгаанаар Шекспир огцроод гэртээ буцан ирж, сүүлийн жилүүдээ өнгөрөөжээ. Тэр үеэр Шекспир өвчтэй байсан гэх таамаг байдаг. Гэрээслэл нь 1616 оны гуравдугаар сарын 15-наар хаяглагдсан байсан ба тэр нь уншигдах аргагүйгээр бичигдсэн байжээ.

Агуу их жүжгийн зохиолч 1616 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нас баржээ. Түүний гэрээслэлийн дагуу Стратфордын сүмийн гонхонд нутаглуулжээ.

«Уильям Шекспирийн жүжгүүд».  Ж он Гилберт ын зурсан зураг , 1849 он.

1516 он: Одоогийн Ингольштадт хотод шар айраг нэрэх орцыг соёрхон батлав.

Испанийн суут зохиолч Мигель де Сервантес таалал төгсчээ

1616 он: Мигель де Сервантес Сааведра 1547 оны аравдугаар сарын 9-нд Алькала-де-Энарес хотод ядуурсан язгууртны гэр бүлд төржээ. Залуудаа армид алба хаан Лепантогийн дэргэдэх далайн байлдаанд (1571) эр зоригоо харуулж байлаа. Христийнхний ялалтын энэ тулаанаар тэр нэг гараа алдсан гэдэг.  Гэртээ буцах замдаа тэр алжирийн далайн дээрэмчдэд олзлогдон боол болгон худалдагдсан байлаа. Христийн даяанчид түүнийг 1580 онд худалдан авснаар Сервантесийн зовлонд төгсгөл ирэв. Мадридад суурьшин уран бүтээл оролдож эхэлжээ. Хэд хэдэн зохиолоо хэвлүүлсэн нь амжилт авчирсангүй. Ядуугийн гайгаар тэр Севильд ирэн арын албаны ажил хийж байв. Ажилдаа ихээхэн бүтэлгүйтэж, шоронд хүртэл суугаад авсан байлаа. Тэр цаг түүний амьдралын нэлээд хүнд үе байсан ч уран зохиолоо орхисонгүй.

Сервантес 1604 онд “Овжин идальго болох Ламанчийн Кихот ноён” романыхаа эхний бодтийг хэвлүүлэн испани болон дэлхийд алдаршжээ.

Тэр цагаас хойш нас бартлаа тэр уран зохиолоо бичсээр байлаа. 1604-1616 онд “Кихот ноён” романыхаа хоёрдугаар боть, олон арван драмын бүтээл, «Парнаст аялсан минь» яруу найраг, «Персилес ба Сихизмунда» роман зэргээ бичсэн байв.

Сервантес сүүлчийн өдрөө хүртэл ажиллаж байлаа. Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө тэрээр сахил хүртэн үсээ авахуулсан байв. Усан хавангаар тэр 1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.  

Мадрид хот дахь Кихот ноёны ба суут зохиолчийн хөшөө

Кихот ноён романыхаа буянаар тэр дэлхийн уран зохиолын хамгийн суутнуудын тоонд оржээ.

1635 он: АНУ-ын нутаг дэвсгэрт хамгийн анхны нийтийн Бостоны латин сургууль Бостон хотод байгуулагдав.

1660 он: Швед болон Польш улсын хооронд энхийн гэрээ байгуулагдав.

1815 он: Сербийн хоёрдугаар бослого: Оттоманы эзэнт гүрнийг эсэргүүцсэн Сербичүүдийн хоёр дахь бослого гарлаа.

1851 он: Канадын шуудангийн анхны марк гарчээ. Түүнийг  тус орны төмөр замын сүлжээг үндэслэгч, цагийн бүсүүдийн санааг гаргагч инженер Сэндфорд Флеминг бүтээв. 

Эхлээд 3, 6, 12 пенсийн номиналтай марк гаргав. Сэндфорд Флемингийн бүтээсэн “гурван пенсийн  минж” гэж давхар нэр авсан маркт минжний зургийг зууван хүрээнд зурсан байв. Түүнийг Канадын шуудангийн анхны марк гэдэг. Мөн тэр нь марканд анх удаа амьтан зурагдснаар дэлхийн албан ёсны анхных болдог.

Зургаан пенсийнх дээр нь ханхүү Альберт, 12 пенсийнх дээр нь хатан хаан Виктория зурагдсан байв. Анхны маркууд нь верже цаасан дээр хэвлэгдсэн нь дугтуйд нэг л тогтож өгөхгүй байв. Ингээд 1852 оноос хэвлэх үйлдвэр тэднийг ватман дээр хэвлэх болжээ” 12 пенсийн 1450 марк хэвлэгдсэн ба одоо нэг тийм марк 50 мянган ам.доллараар үнэлэгддэг ажээ.

1908 он: Москвагийн түүхэнд хамгийн хүчтэй үер болсон байна. Москва голын усны төвшин 8,8 метрээр нэмэгдэн хотын төвийн олон газар усанд автсан байжээ.  Хотын цахилгаан станц ажиллахгүй болсон учир үерийн үеэр хот харанхуй байжээ.

1914 он: Шинэ тутам бий болсон бейсболын анхны тэмцээн АНУ-ын Чикаго хотод болжээ.

1920 он: Туркийн үндэсний их ассемблей байгуулагдав. Улмаар Султан VI Мехмедийг хаан ширээнээс нь буулгаж, үндсэн хууль батлах үйл ажиллагаанд оржээ.

1927 он: Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд Уэльсийн Кардифф Сити клуб түрүүлэв. Кардифф Ситигийн довтлогч Хью Фергюсон Арсенал багийн хаалганд гоол оруулж цом авчирчээ. Ингэж тус тэмцээнд түрүүлсэн цорын ганц Уэльс баг гарч ирсэн  юм.

1935  он: Польш улсад үндсэн хууль батлагдав.

1948 он: Сталины дэглэмийн бас нэг суртал ухуулга явагдаж, Павел Гордиенко, Павел Сенько, Михаил Сомов, Михаил Острекин нарыг онгоцоор хойд өргөрөгийн 90 градуст хүргээд буцаан авчирчээ. Тэд дэлхийн тэнхлэгийн цэгт очсон анхны энгийн хүмүүс болжээ.

1949 он: Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн флот байгуулагдав.

1967 он: ЗХУ-ын Засгийн газар "Союз 1" хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров дэлхий орчмын тойрог замд гарав.

1968 он: Вьетнамын дайн: АНУ-ын Нью-Йорк хотын Колумбиа их сургуулийн оюутнууд дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.

1985 он: Алдарт Кока-Кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэл зэргээс шалтгаалан гурван сарын дараа түүнээс татгалзжээ.

1990 он: НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиби улс бүртгүүлэв. Мөн тэд Үндэстнүүдийн холбооны 50 дахь улс болжээ.

1991 он: Нью-Йоркийн нэгэн жижиг рестораны ажилтнууд Харольд Уиткомб ба Женеральд Хаддинг хоёр өндөг цэвэрлэх дээд амжилт тогтоов. Тэд 7,25 цагийн хугацаанд 12 600 өндгийг хальснаас нь цэвэрлэжээ. Сонирхолтой нь дээд амжилтын эзэд хоюулаа хараагүй хүмүүс байв.

1992 он: "Макдональдс" рестораны дэлхийн сүлжээний 700 хүний суудалтай хамгийн том ресторан Бээжинд нээгджээ.

1998 он: Америк эмэгтэй Ашрита Фурман нэг лонх сүү толгой дээрээ тогтоон  23 цаг 35 минутын хугацаанд 86,5 км замыг туулан дээд амжилтийн эзэн болов.

2005 он: Нийгмийн сүлжээний хамгийн алдартай цахим хуудас болох YouTube-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг "Me at the Zoo" нэрээр оруулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа саяхан Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 1 цаг 43 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 57 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 3 цаг 2 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 49 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 4 цаг 7 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 6 цаг 12 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 56 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 8 цаг 23 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 11 цаг 5 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 11 цаг 16 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 11 цаг 32 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 11 цаг 44 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 50 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 56 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 12 цаг 0 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top