x

Дөрөвдүгээр сарын 20: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

 Өнөөдөр 2019 оны 110 дахь өдөр, харин шинэ он хүртэл 255 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр: 

Олон улсын циркийн өдөр

Жил бүрийн гурав дахь хагас сайн өдөр дэлхийн циркийн нийгэмлэг ба энэ гайхалтай урлагийг шүтэн бишрэгч нар Циркийн олон улсын өдрийг (World Circus Day) тэмдэглэж байна. 

Европын циркийн эвсэл (European Circus Assotiation) ба Дэлхийн циркийн холбоо (Federation Mondiale Du Cirque) уг баярыг 2009 онд санаачилсан ба баяр Монакогийн гүнж Стефанийн ивээл дор явагддаг. Тэр үед 21 орныг нэгтгэсэн Европын циркийн эвсэлйн тэргүүн байсан Урс Пилс болон гүнж Стефания хоёр энэ санаачлагыг дэмжихийг бүх циркт уриалсан ба 2010 онд анх тэмдэглэжээ.  

Дашрамд дуулгахад, Дэлхийн циркийн холбооны төв байр Монте-Карло-д байрладаг ба холбоог 2008 онд дэлхийн циркийн урлагийг ер нь соёлын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулжээ. 2008 оны дөрөвдүгээр сарын 19-нд Европын циркийн өдрийг тэмдэглээд түүний үргэлжлэл болгон дэлхийн циркийн баярыг санаачилжээ. Одоо уг асуудал нь ЮНЕСКО-гийн төвшинд  шийдэгдэж байгаа аж.

Циркийн урлагийн эртний төрөл гэдэг ч орчин үеийн хэлбэрээр тэр 18-р зууны сүүлчээр гарч иржээ. Түүнийг үндэслэгчээр Английн Филип Астлейг тооцдог. Тэр морин дээрээс давхин элдэв  үзүүлбэр хийхэд 13 метрийн диаметртэй талбай хэрэгтэй гэж туршиж байж тогтоожээ. Өнөөдөр тийм хэмжээний тайз бүх циркт байх болсон. 

Морь сайн унадаг байсан Астлей тйи тайзнаас морин дээрээс элдэв үзүүлбэрийг харуулдаг байсанд нь хожим акробатууд, алиалагч нар, жонглерууд, олсноо явагчид, амьтан сургагчид нэгдэн оржээ.

Сонирхолтой үйл явдал:

Дэлхийн анхны адал явдалт өгүүлэл нийтлэгджээ

Детектив гэдэг төрөл нь сайн муугийн тэмцлийг гэмт хэргийг илрүүлэхэд ашигласан уран зохил юм. Энэ зохиолд бүх л нууцлаг, таамаглал нь бодит байдлаар оршин тогтнодог жамтай.

1841 оны дөрөвдүгээр сарын  20-нд   филадельфийн "Graham’s Ladies’ and Gentlemen’s Magazine" сэтгүүлд Америкийн зохиолч Эдгар Аллен Погийн хамгийн анхны адал явдалт “Моргын гудамжин дахь аллага” гэсэн өгүүлэл нийтлэгдсэн байна. Ядуу гуйлгачин байдалд нас барсан тэрээр үхсэнийхээ дараа алдартай зохиолч, яруу найрагч, нэртэй сангасваа болсон юм.

Өгүүлэгийн үйл явдал нь Парис хотын Моргийн гудамжинд хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн хэрэг юм. Зохиолын гол баатар нь сонин янзын хувийн мөрдөн байцаагч болдог.

Энэ зохиолоос л дедектив төрөл үүссэн гэдэг, По дараа нь “Мари Рожегийн нууц”, “Хулгайлагдсан захидал”  гэх зэргийн хэд хэдэн өгүүлэл бичсэн байлаа. Погийн өгүүлэгийг зөвхөн анхдагч ч биш хамгийн шилдэг дедектив гэж тооцдог байна.

"Детектив" гэсэн нэр томъёо нь өөрөө хорь гаруй жилийн дараа гарч ирсэн ба зохиогч өөрөө өөрийн бичлэгүүдээ “логикийн” эсвэл “ургуулан бодохын өгүүллэг” гэж нэрлэсэн байдаг.

Түүнээс өмнө зарим зохиолчид дедективын зарим нэг элементыг зохиолдоо ашиглаж байсан гэхдээ По л өөрийн зохиолдоо тэр бүх нөлөөг нэгтгэж чадсан байв. Зохиогч шинэ төрлийг үүсгэснээс гадна “таавар-мөрдөн байцаалт, тайлбар” гэсэн түүний ерөнхий схемыг гаргажээ. Түүний ахуйн тооцоо, маньяк-алуурчин, тулганлт, тагнуулийн тоглоом гэсэн үндсэн сэдэв өнөөдөр энэ төрлийн зохиолд ашиглагддаг. Мөн “давхар тоглолт, буруу мөр, баримт хаях гэх мэтийн дедективын арга барилыг тэр анхлан зохиожээ. Эдгар Погийн авъяасыг Бодлер, Дойл, Честертон, Бальзак, Сименон, Достоевский, Бальмонт, Брюсов...нар ихээхэн биширч байлаа. Тэр аугаа яруу найрагч, аугаа зохиолч, аугаа сансасваагаар үхсэн хойноо тодорсон юм. Амьд ахуйдаа, хөзөрчин, архичин агсан нэгэн гэж хэлэгдэж иржээ. Зохиолч ядуу хоосон ганцаардалд амьдралаа төгсгөсөн ба түүний хөрөөд хөшсөн цогцосыг Балтиморын нэгэн гудамжнаас олсон байв.

Шайбатай хоккей олимпийн төрөл болов

1920 он: Эрэгтэйчүүдийн мөсөн дээрх хоккей Олимпын тоглолтын хөтөлбөрт оржээ. Шайбатай хоккей буюу мөсөн дээрх хоккей нь багийн спортын тоглоом юм. Түүнийг хоёр баг хоорондоо тоглон цохиураар дамжуулсан шайбыг аль болох олноор эсрэг хаалганд оруулахыг хичээнэ. Тодорхой цагт хамгийн олон шайба эсрэг хаалганд оруулсан баг нь хождог.

Канадыг албан ёсоор энэ тоглоомын эх орон гэдэг. Гэхдээ тэднээс өмнө Голландчууд тоглож байсан гэх хувилбар байгаа. Ямар ч байсан спортын түүхэнд Канадын Монреаль хотын "Виктория" гэдэг тэшүүрийн талбайд анхны хоккейн тоглолт 1875 оны гуравдугаар сарын 3-нд болжээ. Баг тус бүр нь ес есөн тоглогчтой, шайба нь модон байлаа. Хамгаалалтын хувцсаа хоккейид бейсболоос “зээлдсэн байв. Тэр үед талбайд анх удаа хаалга тавьжээ.

Тэр түүхэн тоглолтоос хойш хоёр жилийн дараа хоккейн анхны журмууд гарсан байв. 1879 оноос хойш тоглоом төгсжиж резинэн шайба гарч иржээ. Олон улсын хоккейн холбооны дүрмээр, хоккейн өнөөгийн талбай нь 61 х 30 метр, дугуйруулсан булантай 1,22 метрийн өндөртай хаалттай. Үндэсний хоккейн лигийн талбай нь арай бага хэмжээтэй. Эрэгтэйчүүдийн баг нь 23, эмэгтэйчүүдийнх нь 20 тамирчнаас тус тус бүрэлддэг. Тоглолтын үеэр талбайд баг тус бүрээс 6 тоглогчтой. Тэмцээн нь 20 минутын гурван үетэй, завсарлага нь тус бүр 15 минут.

Олимпийн тоглолтын хөтөлбөрт эрэгтэйчүүдийн хоккей 1920 онд Антверпений зуны олимпийн тоглолтоор орж иржээ. 1924 оноос түүнийг өвлийн олимпийн үеэр тоглох болсон байна. Эмэгтэйчүүдийн хоккей хамаагүй хойно 1998 онд Наганогийн өвлийн олимпот орж ирэв. Энэ хамгийн амжилтай баг нь 39 жилийн турш оршин тогтнож байсан Зөвлөлтийн шигшээ байлаа. Тэд 37 ДАШТ-ний 22-т нь есөн өвлийн олимпийн долоод нь ялсан ба олимп, ДАШТ бүрээс медальтай байжээ. 

Өнөөдөр түүхэнд: 

1303 он: Монголчуудын Сирид нэвтэрсэн хамгийн сүүлчийн томоохон аян дайны үеэр Египетын мамлюкууд Махмуд Гззан хааны цэргийг Дамаскийн ойролцоо бут цохижээ. Чингис хааны холын залгамжлагч нарын нэг Газан хаан өөрийн армийн хамт буддын шашнаас исламын шашинд орсон нэгэн байжээ.

1534 он: Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.

1653 он: Англи, Шотланд, Ирландын ивээгч-лордоор Оливер Кромвель зарлагдав. Үүний өмнө тэрээр шинэ хөрөнгөтөн, дээдсийн эрхийг хамгаалахаар иргэний дайн дэгдээж Лондонг эзлэн I Карл хааныг цаазлан Английн хаант засаглалыг устгаж тус орныг Бүгд найрамдах улс болгон зарлаж байжээ.

1770 он: Гүрж, Оросын хамтарсан цэргийн хүч Оттоманы цэргийн хүчийг Аспиндзагийн тулаанд буулган авчээ.

1789 он: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон Филадельфийн Грейс Ферри дагуул хотод тангараг өргөв.

1826 он: Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.

1853 он: Мэрилендын хар арьстан боол эмэгтэй Харриет Табмен зовлон нэгт хөдөө өмнөд мужуудаас хойд нутагт гаргах ажилдаа оржээ.

Тэрээр домогт “газар доорхи төмөр замын” үйлчлэгч нь болжээ. Газар доорхи зам ч байсангүй, төмөр зам ч байсангүй. “Нууц байгууллагын” хүмүүс л ингэж сүр болгон зөгнөн хэлсэн байжээ. 1810 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан нууц замын сүлжээний тухай яригдаж байгаа нь энэ юм. Иргэний дайн дуустал Табмен 20 “экспетици” хийн 300 хүнийг чөлөөлөхдөө ганц хүнээ алдсангүй. Еврейчүүдийг Египетээс гаргасан зөнчийг дурсан хүмүүс түүнийг “Моссей” гэж нэрлэсэн байв. Өмнөд мужийн газрын эзэл Харриетын толгойг 40 000 доллараар үнэлсэн байжээ.

1884 он: Ромын хамба XIII Лео "Хүний гарал үүсэл" номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.

Энэ өдөр Адольф Гитлер төржээ

Дэлхийн түүхийн хамгийн ёозгүй хүмүүсийн нэг, Национал-социализмыг үндэслэгч гол хүн, бүхий л ард түмний ба он цагийн цэргийн гэмт хэрэгтэн Адольф Гитлер (1889.04.20-1945.4.30) 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австри Унгарын эзэнт улсын Иннийн Браунау хотноо гуталчны гэр бүлд төржээ. Хүүхэд ахуйд нь уран зургийн авьяас нь тодорч тэрээр залуудаа уран зургаар хоолоо залгуулж байжээ. Дэлхийн I дайны үеэр байлдаанд оролцож эр зоригийн төлөө хэд хэдэн шагнал авсан байжээ. Дайнд Герман ялагдаж кайзерийг унагасан нь түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байлаа.

Тэрээр 1918 онд “Немцийн ажилчны нам”-д элсээд жилийн дараа түүний удирдагч нь (фюрер) болоод намаа Германы Үндэсний-социалист ажилчны нам болгосон байв. Уг нам Баварид нэр алдар олж чадсан байлаа. Гитлер 1933 оны нэгдүгээр сарын 30-нд рейхсканцлер буюу Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Гитлер нэг хүний тоталитар дэглэм тогтоож, радикал намуудыг хаан 1934 он гэхэд улс төрийн болон цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн Германыг ганцаараа захирах болсон байв. Өөрийн тэр улсаа Гитлер “Гуравдугаар рейх” гэж нэрлэжээ.

1938 онд Герман өөртөө Австри, Чехословак, Польш, Литвийн хагасыг нэгтгэсэн байв. Тэр 1939 онд дэлхийн II дайныг эхлүүлсэн нь хүн төрөлхтнийг мөхөлд оруулах аюултай байлаа. Түүний эхлүүлсэн энэ дайны гол зорилго нь дэлхийд ноёрхох явдал байжээ. Герман дайнд ялагдах нь гарцаагүй болсон 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Гитлер өөрийн эхнэр Ева Брауны хамт амиа егүүтгэжээ. Олон түүхчид түүний амиа хорлосныг томоохон хуурамч үйлдэл байсан гэж маргадаг.

1902 он: Нэрт физикч Пьер болон Мари Кюри нар цэвэр радий гарган авчээ.

1914 он: АНУ-ын Колорадо мужийн Лудлоу хотод байрлах нүүрсний уурхайн ажилчид ажил хаях үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж 19 хүн амиа алджээ.

1918 он: "Улаан Барон" нэрээрээ алдаршсан Германы офицер Манфред фон Рихтофен 79 болон 80 дахь онгоцоо агаарын тулаанд сөнөөв. Тэрээр дараа өдөр нь агаарын тулалдаанд өртөн амиа алджээ.

1922 он: Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетийн нутгийг ЗХУ-ын засгийн газар автономи эрхтэй болгожээ.

1946 он: "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдав.

1967 он: Оросын Их театрт "Кармен-сюита" балетын анхны гаралт болжээ. Түүнийг кубийн маэстро Альберто Алонсо маш шуурхайлан тавьсан байв. Жорж Бизегийн дуурийг хөгжмийн бүжиг болгосон Зөвлөлтийн хөгжмийн зохиолч Родион Щедрин улам ч шуурхай  20 хоног ажиллав. Гол дүрд нь Щедрины эхнэр, Зөвлөлтийн Ардын жүжигчин Майя Плисецкая бүжиглэв.

Бүжгийн тайз заслыг Борис Мессерер хийж, хөгжмин удирдаач нь Геннадий Рождественский байсан юм. Ийнхүү одод дүүрсэн бүжгин жүжгийн Зөвлөлийн Соёлын яам байж боломжгүй эротик гэж үзжээ. Тэр үеийн Соёлын сайд Екатерина Фурцева “Та сонгодог балетаас урвагч” гэж Плисецкаяд хэлсэн байдаг.

1999 он: АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар галт зэвсгээр аллага үйлдэн 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.

2003 он: Тоногдсон Иракийн Үндэсний музейд алдсан үзвэрийн эхний 20 ширхэгтүүхэн үзмэрийг энэ өдөр буцаан тушаасан байна. Сүүлийн дайны үеэр музей танхайрагчдын тонолтод өртөж түүхийн үнэтэй үзмэрүүдийн хэсгээс алдсан ба зарим үзмэр өнөө хүртэл олдоогүй л байгаа юм.

2007 он: АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлах "Жонсоны нэрэмжит сансар судлалын төв"-д Уильяам Филипс гэгч халдаж, хүн барьцаалав. Тэрээр барьцаалсан хүнээ хороож, улмаар өөрийнхөө амийг бүрэлгэжээ.

2008 он: Автомашины "Инди кар" уралдаанд оролцсон эмэгтэй жолооч Даника Патрик Японы гараанд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов.

2010 он: Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Deepwater Horizon" өрөмдлөгийн цамхагт гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан техногенийн сүйрэл болсон юм.

2012 он: Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан хотын захын бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.

2013 он: БНХАУ-ын Сычуань мужийн Люшань аймагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 150 гаруй хүн амиа алдан, 1,500 хүн бэртэж гэмтэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 10 цаг 22 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 10 цаг 27 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 12 цаг 10 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 12 цаг 24 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 13 цаг 29 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 14 цаг 16 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 14 цаг 34 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 16 цаг 39 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 18 цаг 23 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 18 цаг 50 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 21 цаг 32 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 21 цаг 43 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 21 цаг 59 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 22 цаг 11 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 22 цаг 17 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 22 цаг 23 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 22 цаг 27 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top