x

Дэлхийн хамгийн үнэтэй ТОП-10 салалт

Хөрөнгөө хуваасан салатын хүрээнд Жефф Безосын эхнэр байсан Маккензи Безос Amazon компанийн хувьцааны 4%-ийг авлаа.

Америкийн корпорацийг үндэслэгч Жефф Безос түүний эхнэр байсан Маккензи Безос хоёр салалтынхаа хүрээнд хэрхэн хөрөнгөө хувааснаа өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор зарласан юм. Тэдний салалт нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгийг төрүүллээ. Одоо Маккензи дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын дөрөвт 36 тэрбум доллартайгаар орлоо.

Доор бид дэлхийн хамгийн үнэтэй салалтуудын тухай өгүүлнэ.

1. Жефф ба Маккензи Безос

Нөхвөрийн хэмжээ: $36 тэрбум

Дөрөвдүгээр сарын эхээр Twitter сүлжээнд бүртгэгдсэн өөрийн хуудсандаа Маккензи Безос өгүүлэхдээ, нөхөр асан нь Amazon-ы хувьцааны 75%-ийг барьж байна, мөн өөрийн мэдэлд ирсэн хувьцааны эрхийнхээ талаар зэрэг салалтын үйл хөрөнгө хуваалтын явдлын талаар хэлсэн байв. Мөн тэдний хөрөнгө хуваалт АНУ-ын Үнэт цаас ба биржийн комиссын цахим баазад тавигджээ. 

Маккензи Безосын мэдэлд очиж байгаа багц хувьцааны үнэ нь 36 тэрбум орчим доллар бөгөөд тэрбээр одоо дэлхийн дөрөв дэх баян эмэгтэй болж байна. Энэ салалт нь орчин цагийн түүхэнд хамгийн үнэтэй нь болж байна. Гэсэн ч Жебб Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Microsoft-ын Билл Гейтсын өмнө хэвээр үлдэн 1-р байрт бичигдсэн чигтээ үлдэв.

2 ба 3. Руперт Мердокын хоёр удаагийн салалт

Нөхвөрийн хэмжээ: $1,7 ба $1,8 тэрбум доллар

Дэлхийн хамгийн үнэтэй салалтын нэг 1999 онд болсон ба хуримын марш дор 32 жилийг өнгөрөөж, гурван хүүхэдтэй болсны дараа NewsCorp ба 21stCentury Fox медиа холдингийг үндэслэгч, австралийн медиа магнатад эхнэр Анна асандаа $110 сая долларыг бэлнээр, мөн NewsCorp компанийн хувьцаанаас шилжүүлэх шийдвэрийг гардан авсан байв.

Салалтаас 17 хоногийн дараа Руперт Венди Денг эмэгтэйтэй хуримлав. Хөгшин тэрбумтан, хятад гоо бүсгүй хоёрын жаргал 13 жил үргэжилсэн юм. Тэр хоёр хоёр охинтой болсон байв. Том охиныг нь одоо Денгийн нууц амраг гэж нэрлэгдээд байгаа Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр загалмайлжээ. 

Денг Тони Блэйрт дурлаад тэр нь Мёрдокоос салгахад хүргэлээ гэсэн өгүүллийг 2014 оны хоёрдугаар сард The Daily Telegraph сонин нийтэлж байжээ.

4. Билл ба Сью Гросс

Нөхвөрийн хэмжээ: $1,3 тэрбум

Америкийн тэрбумтан Билл Гросс эхнэр Сьюгээс 2017 оны сүүлчээр салав. Талууд бие биенээ галзууралд буруутгаж байв. 

Хөрөнгөө хуваахад нь Калифорни дахь асар том Laguna Beach харш эхнэрт нь очив. Тэгээд Билли эхнэр асанаа тэр байранд байх аргагүй болгох дарамт үзүүлэхээр шийдсэн байна. Тэрбумтан бүх 1,2 мянган кв.м талбайд тусгай бодис цацсан ба тэр нь бүх материалд шингэн муухай үнэр гаргадаг болгов. Мөн тэрбээр тусгай хүмүүсийг хөлслөн илжирсэн загасыг салхивчийн нүхэнд тавиулж, үмхий үнэртэй савнуудыг хогийн савных нь ёроолд хийлгэж байв гэж New York Post сонин бичжээ.

5. Харольд Хэмм ба Сью Энн Арнал

Нөхвөрийн хэмжээ: $975 сая

АНУ-ын томоохонд орох Continental Resources нефтийн компанийг үндэслэгч бөгөөд тэргүүн асан Харольд Хэммудаан үргэлжилсэн салалтыг дуусгахын тулд эхнэртээ $975 сая долларын чек бичин гардуулав. 

2014 оны шүүхийн шийдвэрээр төлөх ёстой байсан бүх мөнгийг Хэммшууд төлөх саналыг эхнэр асандаа тавьсан байв. Мөн Сью Энн Охрахома мужид хоёр байшин, Калифорнид эдлэн авсан нь наад зах нь 25 сая долларын үнэтэй байжээ.

6. Стив ба Элейн Винн

Нөхвөрийн хэмжээ: $850 сая

Стив Винн эхнэр асантайгаа хоёр удаа гэрлэсэн ба түүний хоёр дахь салалт нь түүнд үнэтэйгээр тусав. Хосууд анх 1986 онд салсан ба хоёр дахь удаагаа тэд 2010 онд салав. Сүүлчийн салалтаар нь Элейн тэрбумтан болжээ. 

2012 онд Элейн өөрийн 9%-ийг худалдах эрхтэй болохоор Wynn Resorts-тай шүүхдсэн ба түүнээс гурван жилийн дараа түүнийг захирлуудын зөвлөлөөс шахан гаргажээ.

7. Рой ба Патрисия Дисней

Нөхвөрийн хэмжээ: $600 сая

2007 оны нэгдүгээр сард 77 настай Рой Дисней 72 настай эхнэрээсээ салах өрөгдлөө өгөн дааж давшгүй их зөрөлдөөнтэй болжээ. 

Хосууд 52 жил хамт амьдран дөрвөн хүүхдийг хүмүүжүүлсэн байлаа. Гэхдээ салсныхаа дараа Рой дарвуулт завийн спортын тухай баримтат киноны продюссер Лесли Демьюзтай гэрлэсэн байв. Тэр эмэгтэй харьцангуй залуу байв.

8. Дмитрий ба Елена Рыболовлевын хосууд

Нөхвөрийн хэмжээ: $600 сая

Оросын тэрбумтан Рыболовлев оюутан байхдаа Еленатай гэрлэжээ. Тэд 20 жил хамтран амьдарч хүүхдүүдээ өсгөж бөөн мөнгө босгосон юм. Гэнэтхэн тэд салахаар шийдэв. Тэднийх тэр үед Швейцарид амьдарч байв. 

Рыболовлевынхны худалдан авсан хөрөнгө дотор Хавайн арал дахь Холливудын од Уилл Смитийн харш ($20 сая) мөн 100 саян Грекийн арал байлаа. Шүүхийн шийдвэрээр Рыболовлев эхнэр асандаа 600 саяас доошгүй доллар төлөх ёстой байлаа.

Тэд 2015 онд мөнгөний талаар тохиролцсон гэж мэдээлсэн ч өөр тодорхой тоог гарган хэлээгүй юм.

9. Жо ба Кейти Крафт

Нөхвөрийн хэмжээ: $500 сая

Жо 1980 онд Марко компанийн нүүрсний хэсэгт нь хуулийн зөвлөхийн орлогчоор ажиллаж байгаад дараа нь түүнийг толгойлох болжээ. Хожим Alliance Resource Partners нэртэй болсон компанийн ихээхэн хувьцааг тэр атгаж байлаа.

Анх удаа Forbes 400 жагсаалтад Крафт $1,4 тэрбумын хөрөнгөтэй гэж 2010 онд багтжээ. Салалтынхаа дараа их хөрөнгө эхнэр асандаа таслан өгөөд тэр жагсаалтаас хасагдсан байлаа.

10. Крейг ба Венди Макоу

Нөхвөрийн хэмжээ: $460 сая

Крейг Маккоунь дэлхийд нэртэй AT&T Mobility ба Clear wire Corporation компаниудыг үүсгэгч бөгөөд эзэн нь юм.

Өөрийн эхнэр асан Венди Крейгаас тэр 1997 онд 23 жил хамтран амьдарсны дараа салжээ. Экс эхнэртээ тэр бараг хагас тэрбум доллар өгсөн байв.

Венди нөхвөрийнхөө ихэнхийг Nextel компанийн хувьцаагаар авсан ба түүнээс тэр  Santa Barbara News-Press сонинг The New York Times сониноос авсан байв. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна 11 цаг 16 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна 12 цаг 4 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ 13 цаг 6 мин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 3 мин Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ 14 цаг 19 мин Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна 14 цаг 21 мин "Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв 14 цаг 39 мин Б.Солонгоо: Эрүүдэн шүүсэн асуудалд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зүйтэй 15 цаг 2 мин Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна 15 цаг 29 мин Эрдэмтэд ах дүү Гриммийн алдагдсан гэх 17 ботийг олов 16 цаг 7 мин Сөнөөгдсөн Абрамс танкийг оросууд галын шугамаас гарган авч чадав 16 цаг 40 мин Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ 17 цаг 14 мин Италийн Киевт зарцуулсан "нууц зарлага" 10 сарын дотор 114,5 сая евро болов 17 цаг 14 мин Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий 17 цаг 20 мин “Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ 18 цаг 11 мин Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх замыг энэ сарын 6-наас түр хааж, засварлана 18 цаг 32 мин Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд болно 18 цаг 32 мин Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ 18 цаг 36 мин АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирлыг хүлээн авч уулзав 18 цаг 51 мин Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Франц, БНСУ, АНУ-тай олон улсын консорциум болох боломжтой 19 цаг 27 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м...
Top