x

Б.Солонгоо: Эрүүдэн шүүсэн асуудалд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зүйтэй

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ, Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр ял шийтгэгдсэн байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан юм. Уг ажлын хэсгийн хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 26-нд болсон. Хурлаар хэлэлцсэн асуудал болон гаргасан саналуудыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалахтай холбоотой нэн тэргүүнд хийх ажил нь тэднийг эрүүдэн шүүсэн хэргийг хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу төрийн нууцаас гаргах шаардлагатай байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Тэдний шалгагдаж байсан эрүүгийн хэрэг нь нууцад байсан. Үүнээс шалтгаалж, эрүүдэн шүүсэнтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр одоо ч нууцад байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс Тагнуулын Ерөнхий Газар болон холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй ажиллах үүргийг өгсөн.

Эргэн сануулахад Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц, Б.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгал, С.Баяр нарт хоёр жил, Б.Хурцад 1.6 жил, Б.Эрдэнэбат, Ү.Отгонбаярт нэг жил хорих ял, О.Бямбажавыг зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус ногдуулсан. Энэхүү шүүхийн шийдвэр өнөөдрийг болтол нууцад байгаа бөгөөд нууцаас гаргаж, хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад томоохон дэмжлэг үзүүлэхээр байна.

Анх шалгагдаж байсан эрүүгийн хэрэг нууцад байсан учраас эрүүдэн шүүхтэй холбоотой шүүхийн шийдвэр нууцад байсан байна. Тухайн үед АТГ-т УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн хэрэгт иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар холбогдон шалгагдаж байсан 830142 дугаартай эрүүгийн хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрсний бичлэгийг төрийн нууцаас гаргах тухай Засгийн газрын тогтоол 2021 онд гарсан. Тэгэхээр үндсэн шалгагдаж байсан асуудал төрийн нууцаас гарсан учраас эрүүдэн шүүхтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байгаа.

Олон улсын хүний эрхийн байгууллагуудад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлыг уламжлах, хоёр иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалахад Засгийн газраас анхаарч ажиллана. Ажлын хэсгийн явцыг 14 хоног тутамд тайлагнах үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Монгол Улсын иргэнийг эрүүдэн шүүж, хэрэг тулгах зорилгоор бие махбодын болон сэтгэл санааны хүчтэй дарамт шахалтад оруулах нь хүний эрхийн ноцтой зөрчил, Үндсэн хуулийг зөрчсөн, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн үйлдэл. Эрүүдэн шүүсэн асуудалд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зүйтэй гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Хэнийг ч шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад тухайн хэрэгт гэм буруутай гэж тооцохгүй байх хүний эрхийн үндсэн зарчим бий. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай нь шүүхээр нотлогдсон шүүхийн шийдвэр өнөөдөр байхгүй, өмнөх ял ногдуулсан шүүхийн шийдвэр, яллагдагчаар татсан байсан прокурорын тогтоол хүчингүй болсон.  

Улс төрийн зорилгоор тодорхой хүрээнээс эдгээр хоёр иргэнийг гэм буруутай мэтээр ярьж байгаа нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх зөрчигдсөөр байгааг харуулж байна. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаад байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг ХЭҮК болон мэргэжил нэгт хуульчдад уриалъя.

ХЭҮК-ын тухай хуульд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд нь иргэнд шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад байдлаар дэмжлэг үзүүлэх чиг үүрэг байдаг" гэж ярилаа.

Үргэлжлүүлэн "Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад Монгол Улсын иргэнийг гэм буруутай мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тодорхой хүрээнээс улс төрийн мэдэгдэл хийсээр байгаа нь хүний эрхийн зөрчил үргэлжилж байгааг харуулж байна. Жишээлбэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тухайн үед ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжав бизнес эрхлэгчдийг дарамталж, мөнгө нэхдэг, үнэтэй машины цуглуулгатай болсон гэх зэрэг ноцтой баримт дуулдаад эхлэхээр нь би прокуророос чөлөөлж, Хууль зүйн сайд болгосон" гэдэг ноцтой мэдэгдлийг хэлсэн. Хууль зөрчсөн асуудал гараад байсан хүнийг шалгах, хариуцлага тооцох, чиг үүргийн байгууллагад шилжүүлэх ёстой байтал Хууль зүйн сайдаар томилж байсан нь хууль дээдлэх ёсыг хангасан асуудал байсан уу. Шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг.

Хэнд ч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодын болон сэтгэл санааны дарамтад оруулах ёсгүй. Гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрчсөн асуудал нь мэдэгдэж байхад тухайн хүнийг шалгуулахаас зайлсхийлгэх, гэмт хэргээс хаацайлж, ялаас мултлах ёсгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хүний эрхийн зөрчил болон хууль хэрэгжүүлэхэд ялгаатай хандлага гаргаж байгаад эмзэглэж байна. Өөрийн хамааралтай хүмүүсийн хууль бус үйлдлийн талаар мөрдөн шалгах байгууллагад мэдээлэлгүйгээр тушаал дэвшүүлсэн, хариуцлагаас чөлөөлөх боломжийг олгосон.

Гэтэл гэмгүй иргэдэд хилсээр ял тулгаж, эрүүдэн шүүхтэй холбоотой асуудалд өөр хандлага гаргаад байгааг бид анхаарах шаардлагатай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 2 цаг 38 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 2 цаг 39 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 2 цаг 42 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 2 цаг 43 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 2 цаг 45 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 2 цаг 46 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 2 цаг 48 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 2 цаг 51 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 2 цаг 53 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 2 цаг 54 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 5 цаг 1 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 5 цаг 2 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 5 цаг 3 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 5 цаг 4 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 5 цаг 6 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 5 цаг 9 мин Хашима – Японы мартагдсан вант улс 6 цаг 52 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 6 цаг 55 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 6 цаг 56 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 6 цаг 59 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг...
Top