x

Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ

Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компанийн нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулан нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр И-Баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1,318,286,913 төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсныг Тагнуулын Ерөнхий Газар илрүүлж, шалгаж шийдвэрлэжээ.

Иргэдээс хууль бусаар авсан буцаан олголтын мөнгийг төвлөрүүлэн авахдаа хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 /мөнгө угаах/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /байнга тогтвортой үйлдсэн/ заалт, 18.7 /мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарыг 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэж Тагнуулын Ерөнхий Газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бар (127.0.0.1)
    Шүүх чанга ял өгөөч дахин иим гэмт хэргыг гаргахгүйн тулд сургамж болох үүднээс ялыг 10 жилр өгчх хэргтэй санхүүгн луувар др бол хатуу байгаач цаашд улам юм хөгжинө юм нариисах тул хуулр хамгаалан өөр зам байхгүй
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 7 цаг 43 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 9 цаг 57 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 10 цаг 6 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 10 цаг 23 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 10 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 11 цаг 1 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 11 цаг 20 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 11 цаг 40 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 11 цаг 55 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 12 цаг 38 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 14 цаг 20 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 14 цаг 24 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 15 цаг 17 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 15 цаг 18 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 15 цаг 19 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 15 цаг 20 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 15 цаг 21 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 15 цаг 21 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 15 цаг 22 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 15 цаг 23 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц...
Top