x

Дөрөвдүгээр сарын 10: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 100 дахь өдөр, харин шинэ он хүртэл 265 хоног үлдлээ.

1849 оны энэ өдөр сүлбүүр зүү бүтээгдэж байжээ. 

1849 он: Одоогоос 190 жилийн өмнө Нью-Йоркийн механик Уолтер Хант сүлбүүр зүүний патентыг авсан байна. Тэр хэн нэгэнд 15 ам.долларын өрөө төлөх хэрэгтэй болтол мөнгөгүй байжээ. Ингээд хоёр цаг орчим хугацаанд бодсоны дараа энгийн бөгөөд аюулгүй гэгдэх сүлбүүр зүүний зургийг хийсэн байна. Энэ бүтээлээ тэр патентжуулж аваад шууд 400 доллараар зарсан байлаа.

Түүний санаа шинэ биш байсан ба тиймэрхүү зүүг өмнө нь эртний болон дундад зууны хүмүүс хэрэглэж байсан гэдэг. Харин Хантын үеэр патент бүтээгчдийг төдийлөн сайн хамгаалж чадахгүй байсан учир тийм зүүг тэр жилийнх нь намар бритни бизнесмен Чарльз Роулей эх орондоо бүтээн патенталж авсан байна. Тэгээд л сүлбүүр зүүг “английн” гэж нэрлэдэг болсон юм. Одоо английн сүлбүүр зүү гоёл чимэглэлд нэвтэн энгэрийн зүүлт, энгэрийн тэмдэг гэх мэт болжээ.

Өнөөдөр түүхэнд:

1407 он: Буддын шашны тавдугаар гялва хутагт Данзан Шагва Мин гүрний нийслэл Нанжин хотод айлчлав. Уг айлчлалын үеэр түүнд "Их Цагийн хүрдний хунтайж" цол олгож байжээ.

1710 он: Их Британид “хатан хаан Аннагийн тунхаг” хэрэгжиж эхэлсэн нь түүхэнд анх удаа зохиогчийн эрхийг хамгаалсан хууль болсон байна. 

Тэр баримтын дагуу, зохиогч өөрийн гар бичмэлийг 14 жил ашиглаад дараа нь мөн тийм хугацаагаар худалдах эрх авчээ. Энэ хуулийн дараа ном хэвлэл эрчимтэйгээр хөгжсөн юм. Мөн тогтмол хэвлэлд сайнаар нөлөөлжээ. Францад ийм хууль хожим зөвхөн 1777 онд үүссэн бол Орос улсад 1828 онд бий болсон байна. Александр Пушкин "манай зуун бол наймаа; мөнгөгүй энэ төмөр эринд эрх чөлөө байхгүй” гэж анхлан мэдэрч бичиж байлаа. Пушкин мэргэжлийн  уран зохиолч байсан ба хэвлэн нийтлэгчдээс нэлээдгүй сайн гонарорыг салгаж иржээ.

1741 он: Пруссийн эзэнт гүрэн Силезия мужид хяналтаа тогтоожээ.

1815 он: Индонезийн Сумбава аймагт орших Тамбора галт уул дэлбэрч эхэлжээ. Тус галт уул гурван сарын турш дэлбэрч, халуун хайлмагаа цацсан бөгөөд байгалийн гамшгийн улмаас 71,000 хүн амиа алджээ. Олон сар үргэлжилсэн байгалийн гамшиг дэлхийн цаг уурт ч ихээр нөлөөлсөн байна.

1816 он: АНУ-ын Холбооны Засгийн газар АНУ-ын хоёрдугаар банкыг байгуулах шийдвэр гаргажээ.

1833 он: Анх удаагаа шүдэнз үйлдвэрлэгдэж эхлэв. Түүнийг немецийн оюутан химич Камерер бүтээсэн байв. Сонирхолтой тэр үеэр шоронд сууж байсан ба шоронгийн нэг харуул хийх юмгүй залууд химийн урвалуудын бодисыг авчирч өгсөн байв. Хоёр сарын дараа тэр цагаан фосфор агуулсан хэрэгтэй татах зүйлээ олсон байна. Галын аюултай, хортой бодис цагаан фосфор ямар ч гадаргаас амархан асч байлаа.

1834 он: Шинэ Орлеанд шүдний баян эмч Леонард ЛаЛори түүний үзэсгэлэнтэй эхнэр Дельфинагийн шилтгээн гэнэтхэн шатав. Галын дараа хосууд жинхэнэ садистууд байсан нь илрэв. Тэд хар арьстан боолчуудыг машид хэрцгийгээр дээрэлхэж байлаа. Галынхан ба цагдаа нар гэрээс нь 60х60 см-ийн сав олсон ба тэд түүнд нэгэн хар арьстан бүсгүйг хавчтай адилхан болгох гээд гар хөлийг нь хугалан тарчлааж байсан гэнэ. Бас нэг боол эмэгтэйг өт болгон гар хөлийг нь тайрсан байв. Тэр хоёр тэднийг байнга хөнөөдөг хоббитай байсан гэнэ.

Эцсийн эцэст пийшинд гинжилсэн боол тогооч хосууд нутгийн дээдсийг хүлээн авч байх үеэр нь өөрөө шатахаас ч айлгүй тэдний гэрт гал тавьжээ. ЛаЛори нарын садизмын дараа Шинэ Орлеаны оршин суугчид тэдний гэр рүү хуйлран хосуудыг шийтгэхээр цугларчээ. Цагдаа тэднийг барьж байх хооронд хосууд мөнгө, бичиг баримтаа аван арын хаалгаар гарч зугтан алга болсон байлаа.  Хожим Ройал Стрит 1140 дэх тэдний байрыг шинэ барьсан ба тэр нь хотын жуулчдыг татах газар болсон юм. Байрны эзэд хэд хэдэн удаа солигдсон ба тэд хий үзэгдэл, элдэв дуу чимээнээс нь дүрвэж байсан гэх.

Жозеф Пулитцер төржээ

1847 он: Америкийн сэтгүүлч Жозеф Пулитцер Унгарын Мако сууринд төржээ. Будапештад өсөөд 17 настайдаа Америкт цагаачлан гараад цэргийн алба хааж байлаа. Тэрээр 1883 онд Жей Гулд гэгчээс “Нью-Йорк уорлд” сонинг худалдан аваад хоёр жилийн дараа дуулиантай мэдээ, комикстай, зурагтай сонин болгосон байв. “Уорлд”-ын энэ чиглэл болон авлигыг илчлэх түүний эрмэлзлэлийг “шар хэвлэл” гэж нэрлэх болсон байна.

Зууны сүүлчээр Пулитцерийн хэвлэл Ардчилсан намын төв хэвлэл нь болсон байв.1885 онд тэрээр Нью-Йок мужаас конгесст сонгогдсон боловч биеийн эрүүл мэндээс болон дараагийн жилд нь огцорч байв. 1903 оны наймдугаар сард Пулитцер хувийн хөрөнгөөрөө Колумбийн их сургуульд сэтгүүлийн факультетийн нээж, Пулитцерийг шагналыг бий болгожээ. Пулитцер 1911 оны аравдугаар сарын 29-нд нас баржээ.

1858 он: Вестминстерийн ордоны нүүрэн хэсэгт байрлах "Биг Бен" хонхийг шинэчилсний дараа 14.5 тонн жинтэй болжээ. Өмнө нь Уайтчапелийн хонхны компанийн үйлдвэрлэсэн хонх 13.76 тоннын жинтэй байжээ.

1864 он: Габсбургийн угсааны их ван Максимилиан Мексикийг эзлэн өөрийгөө Мексикийн хаан хэмээн өргөмжлөв.

1865 он: Генерал Эдвард Ли генералуудын холбоонд генерал Грантад бууж өгснөөр Америкийн иргэний дайн дуусчээ.

1866 он: Зэрлэг амьтдыг хамгаалах АНУ-ын нийгэмлэгийг Нью-Йорк хотноо Генри Берг байгуулжээ.

1906 он: “Хоёр талд” ажиллаж байсан оросын хар лам Георгий Гапоныг хөнөөжээ. Санкт-Петербургийн олон үйлдвэрт нэр олж чадсан тэр 1905 оны “цуст ням гариг” гэж нэрлэгдсэн нэгдүгээр сарын 9-ний хэрэг явдал эхлэхэд өөрийн талд 9000 хүнийг татаж чадсан байв. Хаанд шаардлага тавих тунхагийн тухай санаа 1904 онд түүнд орж иржээ. Тэрээр жагсагчдыг цэргүүд буудна гэж бодоогүй байлаа. Хожуу цагдаагийн газар түүнийг хуурч авчраад олсоор боомилж хороожээ.

1912 он: Уайт Стар Лайн компанийн зохион бүтээсэн тухайн цаг үеийнхээ аварга хөлөг онгоц гэгдэх Титаник хөлөг онгоц, Саутхемптоны боомтоос хөдөлжээ. Энэ нь алдарт хөлөг онгоцны анхны бөгөөд эцсийн аялал байсан юм.

1916 он: АНУ-ын Нью-Йорк хотноо Америкийн мэргэжлийн гольфчидийн холбоо байгуулагдав.

1925 он: Алдарт зохиолч Ф.Скотт Фицжеральдын "Аугаа Гетсби" зохиол анх удаагаа хэвлэгдэв.

1938 он: Бүх Холбоотын коммунист намын Төв хороо болон Зөвлөлтийн Засгийн газар дээд сургуулиуудад дөрвөн баллын “онц”, “сайн”, “дунд”, “муу” гэсэн үнэлгээний системыг хэрэглэх тогтоол гаргасан байна.

1970 он: Хөгжмийн урлагийн алдарт "Битлл" хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарах болсоноо зарлав.

1971 он: АНУ-ын Засгийн газар Хятадтай дипломат харилцаагаа сэргээх зорилгоор АНУ-д ширээний теннисний тэмцээнийг долоо хоногийн туршид зохион байгуулжээ. Ингэж пинг-понгийн дипломат эхэлжээ.

2010 он: ОХУ-ын Смоленск хотын ойролцоо Польшийн "Ту-154М" онгоц осолдож, 96 хүн амиа алдсаны дотор Польшийн Ерөнхийлөгч Лех Кашинский болон түүний эхнэр, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд багтсан байна.

2003 он: Багдадын Al Kindi  эмнэлэгийг танхайрагчид тонов. Танхайрагчид Гадаад элчин яам, Иракийн яам тамгийн газар музейг тонох нь ихслээ. Энэ өдөр таван яамны газар шатаж байв. Америкийн цэргүүд өөрсдөө Саддамын ордноос хулгай хийсэн хэрэг бас гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна 11 цаг 17 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна 12 цаг 5 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ 13 цаг 7 мин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 4 мин Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ 14 цаг 20 мин Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна 14 цаг 22 мин "Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв 14 цаг 40 мин Б.Солонгоо: Эрүүдэн шүүсэн асуудалд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зүйтэй 15 цаг 3 мин Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна 15 цаг 30 мин Эрдэмтэд ах дүү Гриммийн алдагдсан гэх 17 ботийг олов 16 цаг 8 мин Сөнөөгдсөн Абрамс танкийг оросууд галын шугамаас гарган авч чадав 16 цаг 41 мин Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ 17 цаг 15 мин Италийн Киевт зарцуулсан "нууц зарлага" 10 сарын дотор 114,5 сая евро болов 17 цаг 15 мин Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий 17 цаг 21 мин “Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ 18 цаг 12 мин Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх замыг энэ сарын 6-наас түр хааж, засварлана 18 цаг 33 мин Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд болно 18 цаг 33 мин Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ 18 цаг 37 мин АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирлыг хүлээн авч уулзав 18 цаг 52 мин Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Франц, БНСУ, АНУ-тай олон улсын консорциум болох боломжтой 19 цаг 28 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м...
Top