x

“Baby face” буюу У.Хүрэлсүхийн танхимд Л.Оюун-Эрдэнэ сайдын чиг үүрэг

Пүрэв гаригт Засгийн газрын хуралдаан үргэлжилж байх зуурт Хууль зүйн сайд Ц.Нямдорж дундуур нь үсэрч гарч ирээд нэг мэдэгдэл хийсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авлаа гэж. Уг нь бол Засгийн газрын энэ шийдвэр түүний “сэдэв” биш л дээ. Л.Оюун-Эрдэнэ сайд энэ сэдвийг анх “тоглолтод” оруулсан учраас угтаа түүний “өмч” юм. Тэгээд Ц.Нямдорж сайд “бөмбөг”-ийг өөрийнхөө хаалганд оруулахын тулд “Тэгж яривал Эрдэнэтээс баривчилж авчирсан С.Зоригийн хэргийн яллагдагчид чинь зохиомол хэрэг хүлээсэн байна. Би эмнэлэгт хэвтүүлж байгаад тэр чигээр нь суллана” гэж дэмийрэв. Энэ хэргийг шийдсэн цагдаа, тагнуул, прокурор, шүүгч нарт бүгдэд нь хариуцлага тооцуулах юм байх.

Тэгээд Монгол Улсад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, яллах, шүүх бүх ажиллагааг Ц.Нямдорж гэдэг хүн ганцаараа хийх юм байх. Тэр мэдэгдлийнхээ араас ҮАБЗ-ийг хуралдуулна гэнэ. Уг нь энэ хэрэгт хяналт тавьсан прокурор “Хэргийн захиалагч ер нь илэрчихсэн. Шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэсэн юм. Одоо харин гүйцэтгэгч нар “зохиомол хэрэг хүлээсэн” гээд гөрдчихөөр хэргийн захиалагчийг илрүүлэх асуудал бүрмөсөн хаагдаж байгаа юм байна гэж ойлголоо.

Харин “бөмбөгөө” алдсан Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд ээрэгдэхдээ баахан эргүү балай юм ярив. "Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж байгаа учраас хэлцэл хийгдэнэ. Гэхдээ одоогоор 49 хувийг авсан санхүүгийн эх үүсвэрийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй байгаа учраас хэлцэл явуулах боломжгүй байна. Шалтгалтын ажил дууссаны дараа хэлцэл хийнэ. Хуулийн байгууллага дан нэг талд ажиллаж байгаа нь тодорхой болсон. ЖДҮ-гээс зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй учраас гишүүдтэй хариуцлага тооцох боломжгүй байна. Одоо бид зарим асуудал дээр цэг тавиад маргаашаа харж ажиллах шаардлагатай болсон байна. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгөөр санхүүждэг төрийн сангуудаас зээл авч болохгүй гээд хуулиндаа оруулах хэрэгтэй байна. Хууль нь байгаа ч гэсэн хариуцлагыг нь бичээгүй байна" гэх мэтчилэн...

Уг нь бол Сонирхлын зөрчлийн тухай (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай) хуульд дээрх нөхдийг "Төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй" гээд хориглочихсон. Хариуцлага хүлээх, хүлээхгүй нь хамаагүй. УИХ-ын гишүүд хууль зөрчиж зээл авсан байна гэдгийг зайлшгүй ярих ёстой. Хариуцлага хүлээлгэх, хүлээлгэхгүй нь бол дараачийн асуудал юм байгаа биз.

Гэтэл мань хүн хууль нь байсаар атал л "хууль байхгүй ээ" гээд улайхгүй ярина. Бүр юу хамаагүй, юу ч бодохгүй ярина. Нэг тийм хүүхдэрхүү гэнэн царай гаргаад, хэлээ хазаад ярихаар нь хүмүүс хууртдаг шиг байгаа юм. Өнгөрсөн зуунд Америкийн нийгмийг тэр чигээр нь нэрвэсэн сүлжээний хамгийн том луйварт “baby face” буюу хүүхдэрхүү төрхийг ашигласан (хүмүүс шууд итгэдэг учраас) байдаг юм гэнэ лээ. Л.Оюун-Эрдэнэ бол манайдаа шилдэг дүр төрх юм байна л даа. Хүүхэн шууханд бол цээж мээжээ харуулаад болчихдог биз.

Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэ”-ийн 49 хувийг төрд авахдаа УИХ-ын тогтоолд заасан хэлцлийг (талууд бараа, үйлчилгээ солилцох эсвэл түүнтэй холбоотой саналаа нэгтгэх, зөвшилцөх үйл ажилгааг хэлцэл гэнэ) хийгээгүй нь хууль зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн шүүгчдэд хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулгад алтан хошуу өргөсөн гэнэ. АТГ, ШЕЗ, Шүүгчдийн ёс зүйн хороонд ч давхар хандаж байгаа юм байх. Одоо Ерөнхийлөгч нь хоёр шүүгчийг дуудаад ажлаас нь чөлөөлчихвөл бүгд “тогоондоо” орчих гээд байна.

Ер нь бол үүнээс хойш Монголд хууль гэдэг юм байхгүй гэдгийг өнгөрсөн өдрүүд бэлээхэн харууллаа. Бүх зүйл Х.Баттулгатан, У.Хүрэлсүхтэн, Ц.Нямдоржтон, Л.Оюун-Эрдэнэчуудийн хэлсэн үг, үзэгний үзүүрээр шийдэгдэх юм шиг байна.

Нөгөө ЖДҮ зээлийн асуудал анх гарч ирэхэд “Уучлаарай” гээд нусаа татаад явсан гишүүд нь хүртэл сүүлээ сэрвээн дээрээ тавьчихсан “Залуучууд минь зээл авахаас битгий ай” хэмээн даапаалж байна. Хэрвээ залууст жилийн 3 хувийн хүүтэй зээлийг таван жилийн дараа төлж эхлэх нөхцөлтэйгээр олгодогсон бол хэн, юу боллоо гэж зээл авахаас айх билээ. О.Батнасан (өмнө нь ийм нэртэй УИХ-ын гишүүн байдгийг хэн ч мэддэггүй байлаа) гэж бас нэг тагтааны тархитай нөхөр “Трамп хүртэл зээл авдаг юм. Би яагаад авч болдоггүй юм” гэж элийрсэн байна. Элийрсэндээ ч биш, элэг барьж л байгаа юм шүү дээ.

Иймхэн зүйл дээр элэгдүүлчихээд бас уур уурхай, орд морд ярихаар нь итгээд, баясаад байгаа нөхдийг харахаар өрөвдөх ч шиг...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Сонгогч (150.129.143.176)
    БЭЭБИЙ ФЭЖ ЛОГОТОЙ МАШИНУУД БЗД ИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ҮЕЭР ӨНГӨРДӨГ БҮТЭН САЙНД МӨНГӨ ТАРААГААД ЯВСАН
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • vnen vg (103.229.120.214)
    Нэмэлт эрхт Нямдорж буруу ч гэсэн юу хийж байгаагаа мэдэж байгаа оор арга байхгуй байх. Харин онцгой эрхт Оюун Эрдэнэ юу хийж байгаагаа мэдэхгуй л манаргаж явах шиг байгаам даа
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.120.122)
    Ямар ард түмэн бна.тийм л төр бна гэдэг үнэн шүү дээ
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • hi (103.229.122.166)
    hi. ur huuhduud mini l uldeh uls oron mini amar amgalan bh boltugai. bid taltsaad yvj btal tsaana chini huuli huch buh salbar ih muuhai bolj bn shu dee. bid ner tortei amidrah heregtei. uiliin ur bdag gedegt bi itgedeg .sain yum hiivel sain ur dagvar garnaa muu yum hiivel bas oilgomjtoi. onoodor huviin erh ashigaa bodood hoich ireeduigee ballaj holohgui shuu uls torchid minee. ymarch bsan itgeed l uzii niigmiig eruuljuulehiin toloo yvj bgaa hun buhen amjilt. ehleed uls oron uls oron. uls oronoo bodooroi. ach zee nar chini ta nariig haraahgui bahar haj bhaar mor uldeegeerei. mongol zov zamdaa orj bh shig bn
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • ард түмний төлөөлөл (103.229.122.166)
    ээ элгэн түмэн минь ээ. бид жижигхэн хувийн ажил амьдралаа бодоод талцаж хэзээч болохгүй. нямдорж оюунэрдэнэ нараа энгийн ард иргэд маш их дэмжиж бгаа шүү.эрдэнэтэд ах дүүс танил хамаатан нь ажилдаг шахаа хиидэг хүмүүс л хутган үймүүлж бгаа бх даа. ждү яах вэ. эхлээд жижиг хэрэг ждү гээр нь том том хэргүүдийг янзалтал хүлээх хэрэгтэй дараа тэдгээртэй тэмцэхэд их амархан. эдгээр тэмцэгчиддээ амжилт хүсье.харин та нар минь урам хугалваа
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • э (66.181.160.25)
    49 бол хэзээ ч манай өмч байгаагүй,манай залуучууд худалдаж авсан,ман нийгэмчилдэг сэтгэлгээнээсээ гараагүй байж шинэчлэгдсэн энэ тэр гэхээ боль та нар зүгээр л зүсээ нуусан этгээд
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.45.236)
    buged huuramch humuus odoo hukagiin manan bi bolj bn shdee
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.45.236)
    oron garan hudal uls torjij songuuliin uls tor hiihee bolimoor umaa naad heden saidaa ajilluulaad hariutslaga juduchidee ehleed shiidvel ard irged unemshih bhaa tuunees jiduteigee gar bariad suuh aar hen itgeh bede
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Энэ бол (202.126.88.45)
    Оюүнэрдэнийн зөзөөө дэмжиж байна энииг бичсэн мудак гцоооооооо
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Жинхэн ЖДҮЭрхлэгч (202.9.43.101)
    Ийм орон гаран ухаантай ѳмнѳ нь хэлж ярь бичиж байснаа мартчихдаг хулгайч ЖДҮчин шахаачин балай нѳхдүүд тѳр зайдалж суучихаад самраад хаячих юм
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн (150.129.143.135)
    Дахиад л өөрсдийн хүмүүсээ тавиад шинэ хонгил бий боллоо
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 11 цаг 53 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 11 цаг 58 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 13 цаг 41 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 13 цаг 55 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 15 цаг 0 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 15 цаг 47 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 16 цаг 5 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 18 цаг 10 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 19 цаг 54 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 20 цаг 21 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 23 цаг 3 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 23 цаг 14 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 23 цаг 30 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 23 цаг 42 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 23 цаг 48 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 23 цаг 54 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 23 цаг 58 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top