x

Авлигад нэр холбогдсон Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч ажлаа өгнө

Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Цунэказу Такэда албан тушаалаасаа огцорно гэж тус улсын олон нийтийн “Эн Эйч Кэй” телевиз мэдээллээ.

Такэда нь “Токио-2020” Олимп болон Параолимпийн наадмыг Токио хотод зохион байгуулах эрхийг авах үйл явцад авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа билээ. Үнийн санал өгөх хорооны ахлагчаар ажилласан тэрээр өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.

Хэдийгээр 2001 оноос хойш Японы Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа түүний ажиллах албан ёсны хугацаа энэ оны зургаа дугаар сард дуусах боловч ийнхүү хугацаанаасаа өмнө ажлаа өгөх тухайгаа зарлалаа. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Такэда энэхүү шийдвэрээ жилийн дараа эхлэх олимпийн наадмын нэр хүндийг унагахгүйн үүднээс гаргаж байгаа гэж “Эн Эйч Кэй” онцоллоо.

Франц улсын прокурорын зүгээс Токиог төлөөлсөн үнийн санал өгөх комиссыг Олон улсын олимпийн хороонд өндөр албан тушаал хашиж байсан Сенегал улсын иргэний хүүд Сингапурын “Блэк Тайдингс” гэх зөвлөх үйлчилгээний компаниар дамжуулан 2.8 сая Сингапур доллар (2 сая орчим ам.доллар)-ыг өгсөн хэмээн үзэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 29 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 44 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 57 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 19 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 45 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 56 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 6 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 20 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 52 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top