x

АНУ “Boeing 737 MAX 8, 9” загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглолоо

АНУ “Boeing 737 MAX” загварын онгоцоор нислэг үйлдэхийг зогсоох шийдвэр гаргалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Америкчуудын аюулгүй байдал эн тэргүүнд тавигдана. Тиймээс “Boeing”-ийн онгоцны ослын шалтгаан тодорхой болтол “737 MAX” загварын бүх онгоцнуудын нислэгийг цуцална" гэж мэдэгдсэн байна. 

“Boeing”-оос татгалзах улс орнуудын тоо нэмэгдэж, үнэлгээ нь олон тэрбум ам.доллароор буурч байгаа нь тус компанид ирэх шахалтыг нэмэгдүүлж байна. “MAX” загвар нь “Boeing”-ийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг аж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ethiopian Airlines-ийн осолдсон нислэгтэй холбоотой шинэ мэдээллийн талаар Холбооны агаарын тээврийн Удирдах газар мэдэгдэл хийхээр бэлтгэж байна. “Boeing 737 8” болон “Boeing 737 9” шинэ загварын нисэх онгоцнуудад мэргэжилтнүүд шалгалт хийж байгаа.

Эдгээр нисэх онгоцнуудын бүх нислэгүүдийг яаралтай зогсоох шийдвэр гаргаж байна. Агаарын тээврийн компаниуд үүнтэй санал нэгдэж байгаа байх. Америкчуудын аюулгүй байдал бидэнд хамгийн чухал. “Boeing” маш сайн компани. Одоо бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Удахгүй хариу өгнө гэж найдаж байна. Тэр болтол бүх нислэгүүдийг зогсоож байна” гэж мэдэгджээ.

Дональд Трампын мэдэгдлийн дараа “Boeing”-ийн хувьцааны ханш 3.2 хувиар унажээ. Тус компанийн үнэлгээ энэ долоо хоног гарснаас хойш 27 тэрбум ам.доллароор буураад байна.

“Boeing”-ийн шинэ загварын онгоцны нислэгүүдийг цуцалсан орнуудын тоо одоогоор 40 даваад байна. Зарим нь энэ төрлийн онгоцны дамжин өнгөрөх нислэгт ч хориг тавьжээ. Тухайлбал, хамгийн сүүлд Канад, ОХУ “Boeing”-ийн “737 MAX”-аас татгалзжээ.

Үүнээс өмнө АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар “Boeing”-ийн онгоцнууд аюулгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. Харин сүүлд гаргасан шинэ мэдэгдэлдээ “Осолдсон онгоцны шинжилгээний дүн гартал хязгаарлах арга хэмжээ үргэлжилнэ” гэж онцолсон байна. Харин энэ талаарх эцсийн шийдвэрээ Этиоп улсын Засгийн газар гаргаагүй байгаа гэдгээ мэдэгджээ.

Хэдий тийм боловч “Ethiopian Airlines”-ийн хувьд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөр биш Европын шинжээчдээр хар хайрцгийг шалгуулах нь стратегийн хувьд зөв шийдвэр гэж тус компанийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал мэдэгджээ. Европ руу илгээвэл АНУ-д итгэл хүлээлгэхгүй байгаагийн илэрхийлэл болох ч Германы талаас техникийн шалтгааны улмаас энэ шалгалтыг хийхгүй гэж мэдэгджээ.

“Boeing”-ийн шинэ загварын онгоц сүүлийн таван сард хоёр ч удаа осолдоод байна. Харин АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар "Онгоц аюулгүй" гэж мэдэгдэж ирсэн нь эргэлзээ бий болгожээ. Өнгөрсөн ням гарагт болсон осолд шинжилгээ хийж байгаа баг бүрэлдэхүүнийг Этиопын Зам, тээврийн сайд удирдаж байгаа юм байна. Ням гарагт болсон ослын хохирогчдын дунд 35 улс орны иргэн байсны дотор Английн долоон иргэн байжээ.

bloombergtv.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 1 цаг 32 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 46 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 51 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 38 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 56 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 6 цаг 1 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 45 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 8 цаг 12 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 54 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 11 цаг 5 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 11 цаг 21 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 11 цаг 33 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 39 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 45 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 49 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top