x

Т.Анхзул: Жульетта миний амьдралын хуудсыг шинээр бичлээ

/Зууны мэдээ сонин/ “Өөр мэдээ” булангийн энэ удаагийн зочноор залуу жүжигчин Т.Анхзулыг урьжээ. Тэрбээр Монголын тав дахь Жульеттагаар тодроод байгаа юм.

-Гэгээн хайрын өдөрт зориулсан “Ромео, Жульетта” жүжиг энэ удаад шинэхэн жүжигчнээр өнгө нэмлээ. Залуу уран бүтээлчийн хувьд театрын тайзнаа анх жүжигчин бүхний мөрөөдлийн дүрээр гарна гэж төсөөлж байв уу?

-СУИС-д орохоосоо өмнө “Ромео, Жульетта” жүжгийг үзэж байсан. Жульетта бол таны хэлдгээр миний үеийн охидын болоод эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр. Би ч ялгаагүй дотроо битүүхэн мөрөөддөг байлаа. Надад энэ боломжийг өгсөн багшдаа үнэхээр их баярлаж байна. Итгэлийг нь алдахгүй юмсан гэж чин сэтгэлээсээ хүссэн.

-Шинэхэн Жульеттаг уншигчид илүү танихыг хүсэж байгаа. Найруулагчийн хараанд өртөж, гол дүр авна гэдэг оюутан бүсгүйн хувьд асар том хариуцлага, нэр хүндийн хэрэг байх?

-Намайг Түвшинсайханы Анхзул гэдэг. СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Манай ангийн багш Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар. Би багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Хамгийн анх театрт “Гамлет” жүжгийг үзээд театрын жүжигчин болохоор шийдсэн. Багш маань миний шалгалтын ажлыг үзсэнийхээ дараа Жульеттагийн дүр дээр ажиллах санал тавьсан.

Долоо хоногийн хугацаанд хоёр үзэгдэл бэлдээд театрын захирал, найруулагч нарт шалгуулж тэнцсэн. Жульетта хэмээх гайхалтай дүр миний амьдралын хуудсыг цоо шинээр бичлээ.Урлагийн замналд тэмүүлсэн мөрөөдлийг минь хурцалсан театрын хамт олон болон дэмжиж тусалсан бүх хүнд “баярлалаа” гэж хэлье.

-У.Шекспирийн энэ зохиолтой анх хэзээ танилцаж байв?

-Анх X ангид байхдаа зохиолыг нь уншиж байсан. Зохиолоороо бол сонгодог бүтээл. Харин театрын тавилт илүү орчин үеийн шийдэлтэй, их нарийн мэдрэмж, сэтгэл шаардсан жүжиг. Зохиолтой нь харьцуулахад олон ялгаа бий. Мөн дэлгэцийн бүтээл болчихсон учраас хүн бүхэн энэ хайрын түүхийг мэднэ. Тиймээс үзэгчдэд өмнөх Жульетта нараас өөр мэдрэмж, сэтгэгдэл үлдээхсэн гэж хичээсэн.

-Анх Жульеттагийн дүрд сонгогдсоноо мэдэхэд юу бодогдсон бэ?

-Оюутан надад ийм том уран бүтээлд тоглох боломж олдоно гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Анх сонсоод сандарч, их догдолсон. Тэр үе миний амьдралын хамгийн сайхан, хэзээ ч мартамгүй мөч байлаа. Хүүхэд байхаасаа мөрөөдсөн дүр минь шүү дээ. Үүнээс гадна найзууд минь надтай адилхан их баярласан. Жүжгээ бэлдэж байхад үс, нүүрийг минь янзалж өгөөд л. Тэр хүмүүсийн итгэл найдвар, дэмжлэг мөрөөдөлдөө хүрэх, илүү ихийг бүтээх жигүүр минь болж байна.

-Найзуудаас гадна гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай удамд урлагийн хүн байхгүй. Би анхных нь болох гээд л хичээж байна. Намайг СУИС-д орно гэхэд дэмжих хүн ховор байсан. “Ромео, Жульетта” жүжигт тоглох тухайд жүжгийнхээ хяналтад ороод тэнцсэний дараа л гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрсөн.

-Та Монголын тав дахь Жульетта боллоо. Гэхдээ өмнөх бүсгүйчүүдээс насны хувьд арай бага юм?

-Би 20 насандаа Жульеттагийн дүр дээр ажиллалаа. Энэ дүрийн зарим онцлог зан чанар надад их, бага хэмжээгээр байгаа гэж боддог. Тиймээс их ойр санагдаж байсан. Хайрыг мэдэрч, хайрынхаа төлөө үнэнчээр тэмүүлж буй тэр бяцхан охины хийж буй үйлдэл, үг бүрийг нь хэлэхдээ би өөрийн эрхгүй илүү ихээр дүрдээ автаж байсан.

-Зохиол дээрээ Жульетта 14 настай гэж гардаг байх аа?

-Хэдийгээр насны хувьд бага ч гэлээ тэр хайр сэтгэлийн үнэ цэнэ, ямар ариун нандин болохыг мэддэг. Тиймээс чин сэтгэлдээ үнэнч байхын тулд үхлийг сонгож байгаа юм.

-Тэгвэл Т.Анхзул амьдрал дээрээ яг Жульетта шиг байж чадах болов уу?

-Жульеттагийн гаргаж буй зан араншин, зоригтой шийдвэрүүдийг харахад надтай төстэй тал бий. Тэрбээр жүжгийн турш хүмүүсийн хайрыг татсан мөртлөө энэ насны бүсгүйд баймгүй чухал алхмуудыг хийдэг.

-Таны өмнө жүжигчин О.Дөлгөөн, Г.Номуун гээд туршлагатай жүжигчид энэ дүрийг бүтээсэн. Эгч нараасаа зөвлөгөө авсан уу?

-Би өнгөрсөн жил энэ жүжгийн олны хэсэгт гарч байсан юм. Тухайн үед Номуун эгч Жульеттагийн дүрийг бүтээж байлаа. Дүрээ хэрхэн бүтээж байгааг нь, үгээ яаж хэлж байна гээд үйлдэл бүхнийг нь их ажигладаг байсан. Энэ удаад Номуун эгч намайг дэмжиж, тусалсан. Үргэлж юу хэрэгтэй байна, ямар бэрхшээл тулгарч байна, ойлгохгүй зүйл гарвал эгчээсээ асуугаарай гээд л. Миний хажууд туршлагатай, чадварлаг Жульетта байгаад үнэхээр их баярласан. Харин Дөлгөөн эгчтэй уулзах боломж гарсангүй.

-Харин Ромеогийн дүрийг бас л энэ цагийн шилдэг залуу жүжигчдийн нэг Б.Шинэбаяр бүтээж байна. Хамтрагчтайгаа хэр ойлголцож байна?

-Шинээ ах их сайн хамтрагч. Жүжгийн турш намайг хөтлөөд л явчихсан. Хамт тайзнаа гарахад их түшигтэй хүн шиг санагдсан шүү. Дүрээс гадна бэлтгэлийн үед юуг анхаарах хэрэгтэйг хүртэл хэлж өгсөн. Гэгээн хайрын илэрхийлэл болсон энэ гайхалтай бүтээлд мундаг ахтайгаа хамт тоглосондоо үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Нэгэнт л хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон мөнхийн бүтээлд орь залуу нас, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээ мөнхөлсөн ийм сайхан бүсгүйгээс хайрын тухай асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Би хайрыг өөрийн эрхгүй сэтгэлээс минь гадагшилж, бусдын төлөө зовж байгаа зовнилтой зүйрлэмээр санагддаг. Гэхдээ хайр их олон янз. Сэтгэлийн дуудлагаар нийлсэн хосууд байхад амьдрахын эрхэнд нэгэн цул болсон нь ч бий. Салж холдсон ч гэлээ хайр байж л байдаг. Тэгэхээр хүмүүний амьдралыг мөнхөд гэрэлтүүлж, услагч нь яахын аргагүй хайр юм.

-Магадгүй бидний ярилцлагыг цаашлаад зургаа, долоо, 10 дахь Жульетта болох азтай бүсгүй уншиж байгааг үгүйсгэхгүй. Тэдэнд юу гэж хэлэх вэ?

-Ер нь залуу хүнд бага зэрэг хор шар байх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ хар атаа жөтөө биш шүү. Уран бүтээлийн төлөөх цагаахан хор гэж ойлгоорой. Аливаа зүйлд шантралгүй тэмүүлэх нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний алхам байдаг юм байна. Ирээдүйнхээ төлөө шантрахгүй байж, аливаа зүйлийг чадахгүй байсан ч, чаддаг болохын төлөө хичээж, чин сэтгэлээсээ хийгээрэй.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 17 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 20 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 21 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 24 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 25 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 27 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 30 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 47 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 49 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 55 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 56 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 23 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 23 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 28 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 29 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 30 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 33 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 44 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top