x

ЖДҮ яривал Зөрчлийн хуулиар торгуулна

Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж.

Энэ бол гүтгэлэг биш, УИХ-ын гишүүн, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Тсвийн байнгын хорооны хуралдаан дээр өөрийнхөө амаар хэлсэн үг. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн байгаа.

Гэтэл энэ мөнгөө хуваах явцад МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хоосон хоцорчээ. Хэрвээ 65-улаа адил тэгш хуваагаад авчихсан бол энэ гэмт хэрэг илрэхгүй байх байлаа гэж.

Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр сэвж байгаа мэдээллээс үзвэл ЖДҮ гэмт хэрэг биш болж, оронд нь Хөгжлийн банкны бондын асуудлыг босгож тавьж байгаа юм байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн ажлаа авангуутаа хэлсэн үг нь Хөгжлийн банкны бондын зарцуулалтыг шалгана гэсэн.

Уг нь Засгийн газрын аливаа шийдвэр, төсөв мөнгөний зарцуулалтыг ЗГХЭГ-ын дарга биш, УИХ шалгадаг. Өмнө нь ч олон удаа шалгасан. 2016 оны сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх авангуутаа хийсэн ажил ч энэ. Хачирхалтай нь тэр үед Хөгжлийн банкны бондын мөнгийг АН-ынхан бус, МАН-ын компаниуд дийлэнх авсан үр дүн мэдээлэгдэж байлаа. Нөгөө л “MCS”, Д.Гарамжавын “Монполимет”, С.Бямбацогтын “Нью Прогресс” Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп гэх мэтчилэн. АН-аас ганц Д.Гарамгайбаатарын “Мон Роуд” компани бондоос мөнгө авсан байдаг юм. Түүнээсээ болж АТГ-т шалгагдаж байгаа. Харин бусад дээр нь ямар нэг хэрэг нээгээгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад нэг удаа ашиглаад хаясан.

Одоо ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ нар өнөөх л мэдээллээ соошлаар сэвж эхэллээ. Бондын мөнгө, ЖДҮХС-гийн мөнгө хоёрын аль нь том бэ? гэж. Харин ЖДҮ анх гарч ирэх үед уучлал гуйгаад зугтаж байсан нөхөд дуу нь бүдүүрчихсэн “ЖДҮ бол гэмт хэрэг биш, зээл авсан компани миний компани биш” гээд сүүлээ сэрвээн дээрээ шидчихсэн алхаж байна. Тэр ч байтугай “удаа дараа гүтгээд байвал Зөрчлийн хуулиар шалгуулна шүү” гэж ил цагаан сүрдүүлж байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “ЖДҮХС-гаас зээл авах чинь аягүй хатуу журамтай, аж ахуйн нэгжүүд материалаа ирүүлдэг, тэрийг нь комисс шалгаруулдаг, барьцаа баталгааг нь өгч байж авдаг юм” гэчихсэн цав цагаан тагтаа нисч явна. Нөгөө япон маягийн, 90 хэмийн бөхийлт энэ тэр ч ор мөргүй арилж.

Үнэхээр бондын зарцуулалтыг шалгаад ажил хийсэн, хийгээгүйг нь ялгаад, дэмжихийг нь дэмжээд, үгүйсгэхийг нь үгүйсгээд, үр дүнг нь тооцоод явдаг бол сайн л даа. Ядаж л “Дараачийн удаа энэ компанид мөнгө өгөхгүй шүү. Энэ компани эргэн төлөлтөө хийгээгүй байна”, эсвэл “Энэ компани бондын мөнгөөр ийм их зүйл хийж бүтээжээ” гэж дэмжиж урамшуулж болно шүү дээ. Өмнө нь ч тэгээгүй, одоо ч тэгэхгүй. Зүгээр л “ЖДҮ хажууд нь юу юм бэ?” гэж харуулахын тулд бондын асуудлыг босгож ярьж байгаа юм. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг. Дахиад хоёр жил өнгөрөхөд ЖДҮ хэрэг ч бас ийм болно.  

Тэгээд ч хууль зөрчсөн янз бүрийн асуудал байгаа бол ядаж Хууль зүйн сайд нь дуугарч, хуулиа сахиулах ёстой биз дээ. Харин ЗГХЭГ-ын дарга бол Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зохицуулах, хүний нөөц, удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтан. Өөрөөр хэлбэл, аппаратын ажил хариуцдаг л хүн. Аудитын, хяналтын байгууллага бол бүр ч биш.

Харин манай хүн (Л.Оюун-Эрдэнэ гишүүн) нэг л гариг андуурч нисээд, аппаратынхаа ажил руу орж чадахгүй байх шиг. Гэхдээ ЖДҮ Засгийн газраа, ЖДҮ-чин гишүүдээ хаацайлах, ЖДҮ гэмт хэргийг мартуулахын тулд юу ч хамаагүй хийж, юу хамаагүй ярьж байна. Товчхондоо ЖДҮ хэрэг замхрах шат руугаа орчихлоо. Л.Оюун-Эрдэнэ хийх ёстойгоо л хийж, бид ч хүртэх ёстойгоо хүртэж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • сэмүүн биш самуун (202.126.88.33)
    за яадгийн ждү гийн мөнгийг самуун бид 2 авлаа гэхэд улсад төлсөн татвар ч үгүй өгсөн цалин ч үгүй л дуусна ш дээ чаддаг нь авч л байг эээ яадгийн
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин (64.119.18.99)
    Монголын төр ч төрөөсөө хулгай хийчихээд түүнийг нь илчилж хэлсэн хүнийг ялд унагаж ажлаас нь халж одоо бүр энэ тухай яривал зөрчлийн хуулиар 10000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулна гэнээ.Хулгайч хулгайчийг бариараа гэж хашгирахтай агаар нэгэн юм даа.Хүрэлсүх ч өөрөө хулгай ч шүү дээ
    2019 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (194.193.223.194)
    ugaasaa hogiin jenkoogiin gar huluud shuu dee huk oyunerdene 2 bol jenko ulsaas idsen 280 say $ toglolt hiilee uhaan muutai davgaa huuk oyunerdene meteer saihan togolloo ard tumen odoo jenkoogoos 280 sayaa asuugaach
    2019 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.119.166)
    Арай л Т1 бна даа.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Uul Uul (66.181.161.63)
    Odoo alban tushaalaa avsan ard tumen jagsagsad mini bsyrtai l gene de
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.87.41)
    Хулгайчууд амь тэмцэж байна.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.161.25)
    ЖДҮ-н зээл гээд л байхаас гадна хамгийн муухай жигшүүрт хэрэг чинь бага хүүтэй авсан тэр мөнгөө ББСБ-аар хүүлж байсан явдал шүү дээ. Нөгөө Нэхүүл, нөгөө Босоо-нууд ард түмнийхээ төлөө гээд байсан хаа байна. Намыг нь бутаргаж, 2020 оноо л мөрөөдөж байгаа Зи-н явуулга + алдарт пиарчдын өгөөшийг үмхчлээ гээд хэлээд байхад хурандаа 9 нь ойлгоогүй энэ балиар залуу дээр нэмээд Нэхүүл, Босоонуудтай хамтруулан тоглолт хийсэн. Үр дүн нь нэг шавар баримал дарга болж, энэ хуурамч залуу ЗГХЭГ сайд болоод л дууслаа. Поп-дож байсан шигээ ажил хийж харуулахгүй бол удахгүй 2020 дөхөөд ирэхээр дахиад л нөгөө Зи нь ажиллагаа хийж Засаг унагана, дахин талцуулж хэрэлдүүлнэ, нэр хүнд нь бүүр арчигдана. За тэгээд л 2020 он Зи-нхээр АН үнэмлэхүй ялна. Ийм л тоглоом хийгээд байшдээ.. Ард түмэн үүнтэй зэрэгцээд өөрсдөө боловсорч, бид хэн бэ, ямар эрх бидэнд бий вэ гэдгээ мэдэж, хүчтэй болоод, АН, МАН-н гишүүнээсээ татгалзаад 2020 оны сонгуулийг л маш хүчтэй, зөв хийхгүй бол дахиад ийм боломжгүй, чадаагүй бол чачгага царайлаад хордоод үх гэдэг л болно. Ард түмэн хүчтэй байх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол талцахаа л болих хэрэгтэй.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.44.202)
    Болио. Боль. Арай дэндлээ.
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.84.70)
    юу ярихаа энэ хэдэн мулгуу ждүчин пязда нараар заалгах дээрээ тулчлаа шүү бүр
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.9.43.6)
    65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь АН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж АН хэзээ 65 гишүүнтэй болчихсын?
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн улс дэмжжээ 19 цаг 15 мин Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан станц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй 19 цаг 24 мин Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо 19 цаг 40 мин Н.Учрал: Дуусдаггүй олон яриаг дуусгаж, хөдөлмөрлөж буйд ээлтэй байх бодлогыг баримталж ажиллалаа 19 цаг 46 мин Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 21 цаг 47 мин "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” 21 цаг 57 мин Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих дэлхийн химийн бодисын мониторингийн шинэ төсөлд нэгдэв 22 цаг 7 мин Элчин сайд Ц.Мөнх-Оргил итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 22 цаг 12 мин Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 22 цаг 17 мин В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах тухай хэлэлцлээ 22 цаг 23 мин Үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ 22 цаг 28 мин Монгол-Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны 6-р хурал боллоо 22 цаг 54 мин Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ 23 цаг 0 мин С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна 23 цаг 11 мин Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг чиглэл болгов Өчигдөр 10 цаг 22 мин Аймгийн наадмаар анх удаа жороо морины уралдаан зохион байгууллаа Өчигдөр 09 цаг 41 мин Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 14 мин Ай.Төмөр-Очирыг Ардын уран зохиолч цолоор шагналаа Өчигдөр 08 цаг 52 мин Балогуны талаарх ФИФА-гийн шийдвэрийг шүүмжилжээ Уржигдар 10 цаг 18 мин Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Уржигдар 10 цаг 09 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
Top