Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаанаар үргэлжилнэ.
Найман жингээс дөрөв нь дагах болон медалийн төлөөх барилдаан юм. Шинэ дүрмээр олимп, ДАШТ-ий дагах болон медалийн төлөөх барилдаан дараагийн өдөртөө болдог. Тиймээс өчигдөр эхэлсэн эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жингийн барилдаан өнөөдөр үргэлжилж, медальтнууд тодорно.
Манай улсаас 57 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар дагах барилдаанд зодоглох юм. Ялсан тохиолдолд үдээс хойш хүрлийн төлөө барилдах эрхээ авна. Харин Т.Энхжин хүрэл медалийн төлөө Японы Нана Икехата болон Энэтхэгийн Ражнита нарын ялсантай нь хүрэл медалийн төлөө барилдана.


Тэгвэл эмэгтэйчүүдийн 53, 62, 67, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаан өнөөдөр болно. 53 кг-ын жинд ААШТ болон Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа Алжирын Чейма Чебилатай хүч сорихоор сугалаа татжээ. 62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин эзэн орны бөх Ирина Кузнецоватай барилдана. Ялсан ньдэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй хүч сорих юм. Харин 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдана. 72 кг-ын жинд Азийн аварга З.Болортунгалагийн хувьд Японы тамирчин, ААШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй хүч сорихоор сугалаа татлаа.




