x

Хуульч Б.Гүнбилэг: Сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга болох эрх зүйн үндэс байхгүй

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын даргыг огцруулчихлаа. Олон нийт дараагийн даргаар хэн болох бол гэсэн асуултыг ихэд сонирхож байх шиг байна. Ц.Нямдорж, Н.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ гээд нэрс явж байна. Танд мэдээлэл байна уу?

-Миний мэдэж байгаагаар энэ цаг үед яг хэн гэдгээ тохироогүй байх. Гэхдээ эдгээр нэрс дундаас Ц.Нямдорж сайд бол УИХ-ын дарга болох боломжгүй.

-Яагаад? Харин ч хүчтэй яригдаж байгаа юм биш үү?

-Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа зэрэг хүмүүс Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга Ц.Нямдоржийг хууль засаж, Үндсэн хууль зөрчсөн байна гэж хандсаныг 2007 онд Цэц хянан шийдвэрлэсэн байдаг. Цэцээс “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно” гэж шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол ердийн хууль, УИХ-ын тогтоолоос илүү хүчин чадалтай.

Цэцийн шийдвэр гарснаар энэ хүн Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоож, хуулийг удаа дараа буруу хэрэглэсэн дүгнэлт гаргасан. Эрх зүйт төр гэж байдаг бол юун УИХ-ын дарга, бүр наана нь Хууль зүйн сайд ч хийхэд хүндрэл гарна. 

-Ц.Нямдорж гуай чинь өөрийг нь хэлмэгдүүлсэн, би өөрөө ажлаа өгсөн гэдэг биз дээ.

-Та бид хоёрын ярилцлагыг уншиж байгаа хүмүүс Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 3 сарын 2, мөн оны 5 сарын 23-ны өдрийн шийдвэрүүдийг http://www.legalinfo.mn дээрээс олж, уншиж болно. Үндсэн хууль болон бусад хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэрхүү шийдвэрийг тодорхой хугацаанд хэрэгжүүлээд хүчингүй болно, эсхүл тодорхой хугацаа заагаад тэр нь дууссанаар түүнийг огцруулсан хүн нь эргээд ажилд сонгогдож болно гэсэн салаа утга ерөөсөө байхгүй. Энэ бол эрүүгийн эрх зүй биш, Үндсэн хуулийн эрх зүй. Тиймээс Ц.Нямдорж сайд маань цаашид УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн үг.

-Таны бодлоор хэн нь тэгээд УИХ-ын дарга болоосой гэж бодож байна.

-Одоо энэ хэдэн сайхан буурлаа Монгол төр зөндөөн л ашиглалаа, тэдэнд ч зөндөөн ашиглууллаа. Хөгжил, доройтол л ирлээ. Буурлын намбагүй, зарчимгүй, дарга болохын дон шүглэсэн улсууд биш байлгүй гэж романтикаар бодохоор дон шүглэсэн улс шиг л харагдаад байна. Эдгээр буурлууд маань 20 жилийн өмнө ч дарга нар байсан. Хуулийг тухайн цаг хугацаанд тохируулж байна гэж заваан, зарчимгүй хууль гаргаснаар өнөөгийн нөхцөл байдалд биднийг авчираад байна. Одоо болих хэрэгтэй. Ихэд шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг ч үг бас бий. Тийм л бодолтой байна. Шинэ залуу гишүүд тэр дундаа 40 гарч яваа, элдэв заваан юманд хутгалдаагүй шинэ үеэсээ даргыг сонгох хэрэгтэй.  

sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ саяхан Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 2 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 4 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 7 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 8 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 10 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 13 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 30 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 31 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 38 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 39 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 5 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 5 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 6 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 11 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 12 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 13 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 14 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 16 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top