/РИА Новости/ Олимпын хошой аварга, АНУ-ын усанд сэлэгч Кейт Дугласс өдрийн дотор дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчиллээ.
Тэрбээр бямба гаригт болсон Номхон далайн бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээний 50 м-ийн зайн чөлөөт сэлэлтийн төрлийн урьдчилсан шатанд 23,49 секундийн амжилт үзүүлж, дэлхийн рекорд тогтоожээ. Ням гаригт шилжих шөнө болсон финалын сэлэлтэд амжилтаа ахиулж, 23,19 секунд болгосон байна. Өмнөх дэлхийн дээд амжилтыг түүний эх орон нэгт Гретчен Уолш 23,55 секундээр тогтоогоод байсан юм.
Өдгөө 24 настай Дугласс “Парис-2024” Олимпын наадмаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Мөн ДАШТ-ээс 7 алтан медаль хүртжээ.



