x

Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав

/Kazinform/ Маргааш буюу лхагва гаригт Испанид нар хиртэх гэж байгаатай холбогдуулан тус улсын Майорка арал дээр онц байдал зарлаж, цэргүүдийг тийш нь илгээжээ.

Жуулчид олноороо ирж буй энэ үед дэг журмыг сахиулахаар ажиллаж байгаа цагдаагийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд цэргүүд тус арал дээр 10-наас 14-ний өдөр хүртэл байрлах юм. Тэд замын хөдөлгөөнийг хянаж, аврах албадын замыг чөлөөлж, ойн түймэр дэгдэхээс сэргийлж, нар хиртэх үед иргэдийн аюулгүй байдлыг хангах ажээ. Харин Испани даяар Иргэний гвардын 24 мянга орчим цэрэг дэг журам сахиулахад оролцоно.

Майорка арал дээр нарны хиртэлт орон нутгийн цагаар 19:37 цагт эхлэх бөгөөд бүтэн хиртэлт 20:30 цагаас 20:33 цаг хүртэл 3 минут үргэлжилнэ. Харин хагас хиртэлт 20:53 цаг хүртэл үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, байгалийн ховор үзэгдэл нийтдээ нэг цаг гаруй хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Хиртэлт нар жаргахаас өмнөхөн болох тул ажиглалт хийх, зураг авахад тун тохиромжтой.

Бүтэн хиртэлт Майорка арлаас гадна Валенсиа, Кастилиа, Галициа, Баск зэрэг бүс нутгуудад болно.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
Top