x

“ALITA: Battle Angel” киноны дуу цацагдлаа

Японы алдарт зохиолч Юкито Киширогийн "Gunnm" нэртэй манга зохиолоос сэдэвлэсэн бүтээж буй робот бүсгүй Alita-гийн тухай өгүүлэх адал явдалт, шинжлэх ухааны уран зөгнөлт кино ирэх сарын 14-нд нээлтээ хийхээр болжээ.

Уг киног 200 сая ам.долларын өртөгтэй бүтээж байгаа бөгөөд асар өндөр хүлээлттэй байна. Киноны үйл явдалд доктор Дисон Идо хогийн цэгээс нэгэн киборг роботын үлдэгдлийг олж, түүнийг дахин сэргээдэг ба робот бүсгүй ой санамжаа алдсан ч төд удалгүй ер бусын хүч чадалтай болохоо олж мэддэг аж. 

Адал явдал, компьютер графикийн гайхамшгийг хослуулан урласан "Дайчин сахиулсан тэнгэр Alita"-гийн тухай өгүүлэх киног Роберт Родригес найруулж, Жеймс Камерон, Жон Ландау нар продюсерлосон байна. 

Тэгвэл өчигдөр орой "Дайчин сахиулсан тэнгэр Alita" киноны дуу цацагдлаа. Их Британий дуучин, хөгжмийн ертөнцийн шинэ од Дуа Липа киноны дууг амьлуулжээ. Youtube дэх шинэ дууны хандалтын харахад л Дайчин сахиулсан тэнгэр хэр их хүлээлтэнд байгааг харж болно. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top