x

1000 гаруй хүний амийг аварсан ачтан Х.Цогбадрах

Тусламж хэрэгтэй үедээ л тэднийг санаж, бусад үед нь мартдаг ч ажлаа хойш тавьж, шантардаггүй, нэг ч хором хариуцлага алдах эрхгүйгээр онцгой нөхцөлд ажилладаг хүмүүс бол Онгой байдлын аврах ангийнхан.  

Бид энэ удаад 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, мөн тооны гэр бүлийг элэг бүтэн амьдралтай нь үлдээж чадсан энэ цагийн эгэл нэгэн баатрыг танилцуулъя. Түүнийг Х.Цогбадрах гэдэг. Тэрээр Нийслэлийн аврах анги 105-д ажилладаг олон аврагчийн нэг. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

-Өнөөдрийг хүртэл ажиллахдаа 1000 орчим хүний амийг гал, уснаас авран хамгаалсан байна. Дуудлагаар ажиллаж байсан томоохон осол, гамшгуудаас дурдахгүй юу? 

-Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан.  Хөвсгөл далайд 30 хүртэлх метрт шумбаж ажиллаж байсан.

Олон хүний амийг аварсан. Тэр дундаас өнөөдрийг хүртэл таны сэтгэлд тод үлдсэн дурсамж байдаг байх. Тэр тухайгаа хуваалцахгүй юу?

-Олон жилийн өмнө өглөөний 6.00 цагийн орчимд Туул голд хүн живлээ гэх дуудлагыг хүлээж аваад очлоо. Дөрвөн найз төрсөн өдөр тэмдэглэж яваад нэг нь усанд ороод гарч ирээгүй хэмээн тэвдсэн байдалтай биднийг угтлаа. Хэд хэдэн удаагийн шумбалт хийж эрэл явуулсан ч олдсонгүй. Ингээд багаа хоёр хэсэг болгон хуваагаад эрлийг үргэлжлүүллээ. Би голын урд хэсгээр нэлээд хол 800 орчим метрт явж байтал модны мөчир дээр тохогдсон хүн байгааг олж харлаа. Яаран гүйж очоод мөрөн дээрээ хэвлийгээр нь тохоод голын эрэг дээр гаргалаа. Учир нь хэвлийн хэсгээр мөрлөөд үүрэх юм бол хамар амаар орсон ус буцаж гардаг юм. Эрлийн багийнхнаас нэлээд зайтай тул үүрч явахаас өөр аргагүй байлаа. Ямартай ч голын эрэг дээр гараад анхны тусламж үзүүллээ. Амьд гарах найдвар тун ховор тул ямартай ч эмнэлгийн тусламжинд аваачих нь зүйтэй гэж бодоод тэвдэж байтал гар нь хөдөлж байна. Бөөн баяр болоод нөгөө охиноо үүрээд л гүйчихсэн. Тэгээд хэсэг явсны дараа бүр ухаан ороод “намайг буулгаач” гээд л нэлээд айсан шинжтэй орилж байна. Аварсан хүн маань айгаад орилж байхад би тэрийг нь сонсохгүй баярлаад гүйж байсан үе одоог хүртэл сэтгэлээс гардаггүй юм. Ер нь тийм хол урсчихсан, усанд удаан байсан хүн амьд гарах магадлал тун ховор л доо. Нэмээд хэдэн секунд алдсан бол тэгээд л амиа алдах байсан. Тэр их азтай охин. Тэгээд хэдэн сарын дараа над руу утсаар яриад баярласнаа хэлж байсан. 

Түүнээс гадна аврах ажиллагааны үеэр хамгийн их зовсон нэг үе санаанаас огт гардаггүй юм. 2009 онд Хар усны тохойд эрэлд гарсан байв. Сонгины амралтын тэнд очсон байсан чинь үер буугаад, Биокомбинатын далан сэтэрч тэр орчмын бүх айл усанд автаж билээ. Гэрээс байшингаас хөгшин хөвөө гээд бүх хүнийг далан руу завиар зөөж гаргаж байсан. Хүмүүсээ завин дээр суулгачихаад, өөрийнхөө биеэр завийг нь чирээд аварсан. Ийм байдалтай хэд хэдэн удаа үер рүү орж хүмүүсийг гаргасан. Хүний амь насыг авран хамгаалах ажил  минут секундээр хэмжигддэг болохоор тэр хэмжээний мэргэжлийн ур чадвар, хурдтай ажиллагаа чухал байдаг. Мөн үүн дээр нэмээд сэтгэл хэрэгтэй. Би л аврахгүй бол өөр хэн байх вэ гэсэн сэтгэлтэй болчихдог. 

-Өөрийн амь насыг үл хайхраад хүний амийг аврахын төлөө ажиллах үе ч гарна шүү дээ. Аврах ажиллагааны үеэр гэмтэж бэртэж байсан тохиолдол бий юу?

-Гэмтэж, бэртсэн тохиолдол ховор. Аврагч хүн өөрийнхөө аюулгүй ажиллагааг маш сайн хангах ёстой. Гамшиг ослоос иргэд зугтдаг бол, түүнийг сөрж зогсох ёстой хүмүүс бол Онцгой байдлын алба хаагчид юм.  Тиймд тэр хэмжээний ур чадвар болон сэтгэлзүйн бэлтгэлтэй, түүндээ гаршсан, бэлтгэгдсэн байх ёстой.  

-1000 орчим хүний амийг аварахад тэр дундаас талархаж байсан нь хэр олон байдаг вэ?  

-Ер нь баярлалаа гэж хэлэх хүн тун цөөн. Тэглээ гээд бусдаас сэтгэл нэхдэггүй. Бусдынхаа сайн сайханд баярлаж, бусдынхаа инээдээр өөрийгөө хурцалж явах нь амьдралын жинхэнэ утга учир гэж боддог.

-Баяр наадам, шинэ жилээр гэр бүлийнхэнтэйгээ гаргах үе ховор байдаг уу?

-Арван таван жил ажиллахдаа 10 гаруй жилд шинэ жил, Цагаан сар гээд баярын өдрүүдэд гараа таарч, ажиллаж ирсэн. Баярын өдрүүдэд ажиллах нь энгийн өдрүүдээс хэд дахин хариуцлагатай, бэлэн байдалд, сонор сэрэмжтэй ажилладаг. Хэдий шинэ жилийн баярын өдөр эхнэр хүүхэдтэйгээ байж чадахгүй ч гэлээ олон хүний алтан амь насыг хамгаалах хүндтэй үүрэг хүлээсэн онцгой ажилтан гэдгээрээ бахархан ажлаа хийдэг. Баярын өдөр ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах нь бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм.  

 Баярын өдрөөр амралттай таарсан ч ажлаа хийгээд хүний амь аврах үе ч бий. 2003 онд юм байна. Баяр наадмаар ээлжгүй болж таараад дээрээс нь эхнэрийн төрсөн өдөр давхцаад хэдэн найзтайгаа гэр бүлээрээ  Загас үржүүлгийн тийшээ агаарт гарлаа. Тэгсэн очоод удаагүй байтал ”амь авраарай” гээд нэг хүн орилж байна, гутлаа тайлчихсан сууж байсан би гол руу үсрээд л орсоноо санадаг юм. Тэгээд хоёр хүүхдийг дөрвөн метр орчмын гүний уснаас гаргаж, амийг нь аварсан.  “Амь авраарай” гэдэг дууг сонсонгуут л би очих ёстой, намайг л дуудаж байна гэж бодогддог. Ер нь тэгээд ард иргэд минь гамшиг, осолгүй мэнд амар  байж, тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн, урсгал ус нь дөлгөөн байгаасай гэж залбирч явдаг даа. 

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хүмүүс өөрсдийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй байдлаас болж живэх, осолдох тохиолдол их гардаг. Хар усан тохойд нэг удаа эргүүл хийгээд явж байсан чинь нэг залуу хажуугаар орж ирээд ахаа хоёулаа сэлэх үү гэж байна. Болохгүй шүү, уснаасаа гар гээд л тэгсэн чинь гэнэт живээд амийг нь аварч байсан. Анхаарал болгоомжгүй байдлаас болж өөрийн амийг эрсдэлд оруулах тохиолдол их гардаг.  Үүнээс сэрэмжлээрэй гэж хэлмээр байна.     

Эх сурвалж: itoim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.0.107.29)
    Яасан мундаг хүн бэ. Ёстой л өнөө цагийн баатар юмдаа
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ саяхан Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 1 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 4 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 5 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 7 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 10 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 27 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 29 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 35 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 36 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 2 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 3 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 3 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 8 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 9 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 10 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 12 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 13 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 24 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 18 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top