x

Орос, Японы байр суурь өөрчлөгдөөгүй гэж Кремль мэдэгдлээ

Мягмар гаригт Москвад болсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Синзо Абэ нарын хэлэлцээрийн явцаас үзэхэд Токиогийн саналд ямар нэг өөрчлөлт ороогүй нь ажиглагдсан бол Москва ч өөрийн байр сууриа өөрчлөөгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

“Одоохондоо бид Японы байр суурь өөрчлөгдсөн ямар нэг байдал ажиглаагүй байна. Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр ерөнхийлөгч Путин манайх ч байр сууриа өөрчлөхгүй гэж хатуу мэдэгдсэн” гэж Песков “Интерфакс” хэвлэлийн сурвалжлагчийн асуултад хариулжээ. Тэр бас хоёр орны тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээр дээр ч, Японы ерөнхий сайд Москвад айлчлахаар мордохдоо хийсэн мэдэгдлээс ч японы талын байр суурь өөрчлөгдөөгүй нь харагдаж байна гэсэн байна. 2018 оны есдүгээр сард Владивостокт болсон эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин японы ерөнхий сайдад “урьдчилсан ямар нэг болзолгүйгээр” энхийн хэлэлцээрээ дуусгая гэсэн санал тавьсан юм. Хари Абэ үүнийг нь хүлээн авах аргагүй санал гэж нэрлэсэн байна.

Харин сая Моква руу мордохынхоо өмнө Синзо Абэ Японы телевизэд өгсөн ярилцлагадаа Курилын арлуудын нутаг дэвсгэрт байгаа Японы эзэмшлийн нутгийг манайд шилжүүлэн өгөхийг Орос зөвшөөрөхгүй байгаагаас л газар нутгийн энэ маргааныг өнөө болтол шийдвэрлэж чадахгүй байгаа гэж ярьсан юм.

Абэ бас дөрвөн арлаас хоёрыг нь Японы талд өгчихвөл энхийн хэлэлцээрийг эцэс болгож болох юм гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энхийн хэлэлцээрийг эцэслэх талаар Япон ямар нэг албан ёсны санал дэвшүүлээгүй” гэж мэдээллээ.

Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Өмнөд Курил нь оросын газар нутаг гээд “Энэ газрыг хэн ч хэнд ч өгч болохгүй” хэмээн хатуу мэдэгджээ.

Москвад Японы ЭСЯ-ны үүдэнд жагсаал болжээ

Японы ерөнхий сайд Синзо Абэ Москвад айлчилж, Орос-Японы хооронд маргаантай байгаа Курилын арлын асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийж байгааг эсэргүүцэн Москва дахь Японы ЭСЯ-ны үүдэнд эсэргүүцлийн жагсаал болжээ. “Хууль сахиулагчид жагсагчдаас уриа, лоозон туг барьсан 10 орчим хүнийг саатуулсан. Тэднийг жагсагчдын ойролцоо байсан авто машинд суулгасан. Бусад нь тэднийг суллуулахаар оролдож байна” гэж эсэргүүцлийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг “Зүүний фронт”-ын зохицуулагч Сергей Удальцов “Эхо Москвы” радио станцад ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаалд мянга гаруй хүн оролцсоны дотор “Зүүний фронт”, Оросын коммунист намын идэвхтнүүд байна.

Оросын зарим хотуудад ч ийм жагсаал болж, Японы ерөнхий сайд Курилын өмнөд хэсгийн хоёр Шикотан, Хабомаи арлыг японд өгчихвөл нөгөө хоёр арлыг нь авахгүйгээр хэлэлцээрийг өндөрлөе гэсэн саналтай ирснийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэгчид “Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө” уриан дор нэгдэж байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 44 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 58 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 4 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2 цаг 51 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 9 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 5 цаг 14 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 6 цаг 58 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 7 цаг 25 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 7 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 10 цаг 18 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 10 цаг 34 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 10 цаг 46 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 10 цаг 52 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 10 цаг 58 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 2 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top