Нутгийн баруун хагаст өнөөдөр халуун үргэлжилж, нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаатай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхааруулж байна.
Нутгийн төв хэсгээр өнөөдөр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20+25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +35+40 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон голын сав газраар +28+33 хэм, бусад нутгаар +24+29 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +23+25 хэм дулаан байна.



