x

ДАШТ-2026: Канадын баг 1/8 шигшээд хамгийн түрүүнд шалгарлаа

Канадын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/16 шигшээгийн тоглолтод Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) багийг 1:0-ээр хожлоо. 

АНУ-ын Лос-Анжелес хотод болсон тоглолтын үндсэн цагийн хоёрдугаар үеийн нэмэлт хоёр дахь минутад Стивен Эуштакиу гоол оруулжээ. Канадын багийн ахлагч Альфонсо Дэвис анх удаа талбайд гарсан байна. Германы "Бавари" клубийн тоглогч тэрбээр өмнөх тоглолтуудыг бэртлийн улмаас өнжөөд байсан бөгөөд энэ удаад 75 дахь минутад сэлгээгээр талбайд гарчээ.

Урьдчилсан шатны тоглолтуудын дүнгээр Канадын шигшээ баг "В" хэсэгт 2 дугаар байр, ӨАБНУ-ын баг "А" хэсэгт мөн 2 дугаар байрт оржээ. Өмнөд африкчууд болон Канадын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа. Канадын баг 1/8 шигшээд Нидерланд, Мароккогийн шигшээ багуудын хожсонтой нь тоглоно. Канадчуудын хасагдах шатны дараагийн тоглолт долоодугаар сарын 4-нд Хьюстон хотод болно.

ӨАБНУ-ын шигшээ багийн 74 настай ахлах дасгалжуулагч, Бельгийн мэргэжилтэн Хуго Брос ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод багаа гаргасан хамгийн ахмад дасгалжуулагч боллоо. Өмнө нь 2018 оны ДАШТ-д Уругвайн шигшээ багийг Оскар Табарес 71 настайдаа удирдаж байсан юм. Канадын баг мөн ДАШТ-ийг зохион байгуулж буй орны хувьд тоглолтоо өөр улсад хийсэн анхны баг болжээ.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 4 цаг 7 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 4 цаг 12 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 4 цаг 17 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 4 цаг 25 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 4 цаг 29 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 5 цаг 21 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 5 цаг 56 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 6 цаг 35 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 9 цаг 49 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 10 цаг 36 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 10 цаг 40 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 12 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ...
Top