x

Э.Азжаргал: Дарханы залуус хотынхоо ирээдүйг өөрсдөө зурна

Дархан-Уул аймгийн АЗХ-ны тэргүүн Э.Азжаргалтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дархан хотын залуучуудын байгууллагууд хамтран “Хотын шийдэл ба Хөгжлийн ялгарал” лекц, хэлэлцүүлгүүд зохион байгуулах гэж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн маань гол зорилго юу вэ?

-Дарханы залуучууд хотынхоо ирээдүйг хамтдаа зурья л гэж байгаа юм. Залуусын хот гэгдэх Дархан хот маань бидний нүдэн дээр жилээс өнгө алдаж, иргэдийн амжиргаа, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа гээд бүгд л өдрөөс өдөрт улам дордсоор улс орны хэмжээнд бүү хэл бүс нутагтаа сүүл мушгиж эхэлсэн. Тиймээс дээрх байдлыг залуучууд бид хэн нэгэн гадны хүн эсвэл төр засаг, дарга нар өөрчлөхийг нь харж, хүлээж суух нь утгагүй болчихоод байгаа учраас хотынхоо салбар бүрийн өнгийг тодорхойлж буй залуустайгаа нийлээд гадна дотны доннор байгууллагууд, дээрхи чиглэлээр туслаж чадах залуу экспертүүдтэй хамтран Дархан хотынхоо ирээдүйг арай өөрөөр харж эхлэх болсон гэж үзээд дээрх ажлуудыг эхлүүлж байна.

-Тэгвэл нэг удаагын арга хэмжээ биш байх нь тийм үү?

-Тийм ээ. Энэ бол ямар нэгэн богино зайн, тодорхойлсон жижиг ашиг сонирхлын төлөө хийгдэж буй ганц нэг удаагийн ажил биш л дээ. Нэлээдгүй холыг харж хөдлөж буй эхний алхам гэж болно. 

-Тэгэхээр хэлэлцүүлгээ ямар байдлаар хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Залуучууд маань эхний ээлжинд дээрх арга хэмжээнд ирж бид яг ямар учраас, яагаад энэ талаар бодож, төлөвлөж, хийх ёстой талаар мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд бүгд хамтран ойрын 10 жил, цаашлаад 20,30 жилийн хөгжлийн зургаа хамтдаа зурцгаана.

-Орон нутгийнхны хувьд олон нийт мэдээж хүлээлт бий болсон байх. Хэлэлцүүлгийн агуулга, чиглэлийн талаар товчхон мэдээлэл өгч болох уу?

-Дархан хотын суурь үзүүлэлтүүд, зам, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанар, боловсон хүчний нөөц гээд ерөнхий бүтцийн чанар тасралтгүй суларсан судалгаанууд гарсан, улс төр, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны чанар, үр дүн хотын оршин суугчдийн амьдрал, орон нутгийн хөгжилд нол төлөв чиглэхээ больсон, сүүлийн 25 жилийн хугацаанд олон эрдэмтэн, судлаачидтай хамтран хот төлөвлөлтийн чиглэлээр 4-5 удаагын хөгжлийн хөтөлбөр, төслүүд бэлтгэж зарласан ч судалгаагаар хэрэгжилтийн түвшин маш муу гарсан зэрэг албан ёсны фактууд байна л даа. Зүгээр энгийн үгээр шуудхан хэлэхэд өнөдөр Дарханыг улс төрчид биш иргэд нь чирч явна.

-Хэлэлцүүлгээ хэзээ хаана, явуулах вэ?

-Лекц 2019 оны нэгдүгээр сарын 26-ний өдрийн 17.00 цагаас Дарханы “Залуучууд” театрт болно. Лекцэд Дарханыхаа ирээдүйн дүр зургийг өөрийн зүрх сэтгэлдээ зурчихсан яваа бүхий л залуус оролцох боломжтой. Бүгдэд нээлттэй гэсэн үг.

-Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ саяхан Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 3 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 4 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 7 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 8 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 11 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 13 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 30 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 32 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 38 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 39 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 5 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 6 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 7 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 11 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 12 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 14 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 15 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 16 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top