x

Цахилгаан хэрэгслийг батарейгүйгээр ажиллуулах шинэ аргыг олжээ

Олон улсын судлаачдын баг орчноос эрчим хүч хуримтлуулж, цахилгаан хэрэгслүүдийг батарейгүйгээр ажиллуулах боломжийг олгох квант үзэгдлийг илрүүлжээ.

Австралийн Квинслэндийн технологийн их сургууль болон Сингапурын Наньяны технологийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан уг судалгаагаар "шугаман бус Холлын эффект" хэмээх квант үзэгдлийг судалсан байна. Энэхүү үзэгдэл нь хувьсах гүйдлийн цахилгаан дохиог шууд ашиглаж болох тогтмол гүйдэл болгон хувиргах чадвартай. Цахилгаан эрчим хүчийг хувиргахад ашигладаг уламжлалт электрон эд ангиудтай харьцуулахад "шугаман бус Холлын эффект" нь нарийн төвөгтэй хэлхээ шаардахгүйгээр тогтмол гүйдлийг үүсгэж чаддаг байна. 

Энэхүү нээлт нь өөрөө өөрийгөө эрчим хүчээр тэжээдэг мэдрэгч, өмсөж, зүүж хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй холбооны системийн эд ангиудыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзэж байна. Туршилтын явцад "шугаман бус Холлын эффект" нь өрөөний температурт хүрэхэд тогтвортой үргэлжилж байсан нь уг нээлтийг практикт бодитоор нэвтрүүлэхэд чухал алхам болжээ. Мөн ирээдүйн төхөөрөмжүүд нь радио давтамжийн дохио, утасгүй долгионы дамжуулалт зэрэг орчны эх үүсвэрүүдээс бага хэмжээний эрчим хүчийг хуримтлуулах боломжтойг судалгааны үр дүн харуулжээ.

Ингэснээр бага чадлын царим цахилгаан хэрэгсэлд батерейны хэрэгцээг багасгах, эсвэл бүрмөсөн ашиглахгүй байх боломжтой болно. Хэдийгээр уг нээлтийг практикт нэвтрүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа боловч эрчим хүч хуримтлуулагч авсаархан төхөөрөмж, дэвшилтэт утасгүй технологи болон дараагийн үеийн электрон системийг хөгжүүлэхэд чухал суурийг тавьж өгсөн гэдгийг эрдэмтэд онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 15 цаг 9 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 16 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цаг 58 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 19 цаг 48 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 21 цаг 24 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 21 цаг 32 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх
Top