x

ЗГ: Төрөөс хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг e-business.mn системд бүрэн шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)"-ийг 2023 онд нэвтрүүлсэн, уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийн 276 нь цахимжсан боловч "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)"-д холбогдоогүй байна. Сар бүр шинээр байгуулагдаж буй 1,540 орчим хуулийн этгээдийн 27.2 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа тул байршлаас үл хамааран үйлчилгээг тэгш хүртээх хэрэгцээ нэмэгдэж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-BUSINESS)-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлж, төрөөс хуулийн этгээдтэй харилцах үйлчилгээг нэг цонх, нэг сувгаар үзүүлж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимжинэ.

Мөн төрийн байгууллагууд өөр өөрсдийн салангид систем хөгжүүлэхгүй, нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээд байгуулах хүсэлтийг цахимаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа 55 мин ЗГ: Төрөөс хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг e-business.mn системд бүрэн шилжүүлнэ 56 мин ЗГ: Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 57 мин Тавантолгойн Бортээг хэсэгт шалгуур хангах компани олдоогүй тул үндэсний компаниуд олборлолт явуулна 58 мин Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 58 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 59 мин Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой 2 цаг 16 мин Азийн наадамд Монголын волейболын эмэгтэй шигшээ баг оролцож, эрэгтэй баг өнжинө 3 цаг 49 мин Японд "Жанми" хар салхи дэгдэж, олон мянган өрх цахилгаангүй болжээ 3 цаг 51 мин Сөүл хотноо “Чухал ашигт малтмал” сэдэвт Монгол, Солонгосын бизнес форум боллоо 3 цаг 53 мин Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэвшил бүртгэгдлээ 3 цаг 55 мин "Улаанбаатарын Их Дуулга" жүдогийн тэмцээнд 61 орны 484 тамирчин оролцоно 3 цаг 56 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 58 мин Хуурамч сугалаагаар 28500 иргэнийг залилсан бүлэг этгээдийг илрүүлжээ 3 цаг 59 мин “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механизм 5 цаг 33 мин Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилцох талаар ярилцлаа 5 цаг 36 мин Баянхошуу чиглэлийн авто замыг маргааш хэсэгчлэн хаана 5 цаг 37 мин Н.Учрал АНУ-ын Элчин сайд Ричард Буангантай уулзлаа 5 цаг 38 мин "Талын салхи" олон улсын мото наадам болно 5 цаг 39 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Монгол үндэстнээ авран хамгаалъя Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн г...
Top