x

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэвшил бүртгэгдлээ

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч суманд Шүлхий өвчний SAT1 хэвшил бүртгэгдэж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Шүлхий өвчний SAT1 шинэ хэвшил нь Африкийн орнуудаас Ирак, Кувейт, Турк, Египет, Азербайжан улсуудад тархсан бөгөөд манай улстай хил залгаа БНХАУ-ын Шинжаан аймагт 2026 оны 04 дүгээр бүртгэгдсэн талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан даруйд Мал эмнэлгийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газарт холбогдох чиглэлийг хүргүүлж, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн багийг томилон удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.

Тухайлбал шүлхий өвчний голомтод өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа хийх, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 615 толгой мал, амьтныг устгалд оруулах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Ингэснээр шүлхийн тохиолдол бүртгэгдсэн сумдтай хил залгаа болон бусад сумдад одоогоор нэмж өвчний шинж тэмдэг илрээгүй тайван байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад олон улсын арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзалт хийж, Монгол Улсад бүртгэгдээд буй шүлхий өвчний SAT1 хэвшлийн эсрэг вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн наадамд Монголын волейболын эмэгтэй шигшээ баг оролцож, эрэгтэй баг өнжинө 55 мин Японд "Жанми" хар салхи дэгдэж, олон мянган өрх цахилгаангүй болжээ 57 мин Сөүл хотноо “Чухал ашигт малтмал” сэдэвт Монгол, Солонгосын бизнес форум боллоо 59 мин Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэвшил бүртгэгдлээ 1 цаг 1 мин "Улаанбаатарын Их Дуулга" жүдогийн тэмцээнд 61 орны 484 тамирчин оролцоно 1 цаг 2 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 4 мин Хуурамч сугалаагаар 28500 иргэнийг залилсан бүлэг этгээдийг илрүүлжээ 1 цаг 5 мин “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механизм 2 цаг 39 мин Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилцох талаар ярилцлаа 2 цаг 42 мин Баянхошуу чиглэлийн авто замыг маргааш хэсэгчлэн хаана 2 цаг 43 мин Н.Учрал АНУ-ын Элчин сайд Ричард Буангантай уулзлаа 2 цаг 44 мин "Талын салхи" олон улсын мото наадам болно 2 цаг 45 мин Дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ 2 цаг 46 мин ТОСК-ийн нэрийг барьж орон сууцанд оруулж өгнө гэх залилангаас сэрэмжлүүллээ 2 цаг 47 мин Хамтарсан засаггүй нэг жил, Г.Занданшатарын Америк дахь уулзалт, Хотын даргын түнш, Дээд шүүхийн шинэ дарга... 2 цаг 50 мин Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд анхааралтай оролцохыг зөвлөлөө 2 цаг 51 мин Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-д болж буй "Бүс нутгийн хамтын ажиллагаа-2026" сургуульд оролцож байна 2 цаг 53 мин Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцэж байна 4 цаг 15 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монголын эрэгтэй баг эхний хожлоо авлаа 4 цаг 17 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна 4 цаг 19 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з...
Top