x

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 07-ны 20 цагаас 05-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

2026 оны 05-р сарын 09-нөөс 2026 оны 05-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа 17 мин Азийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно 45 мин Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор хүүхдүүд осолд өртөх эрсдэл нэмэгдэж байна 48 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан 57 мин “Харри Поттер” телевизийн цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт энэ намар эхэлнэ 58 мин Монгол цэргүүд олон улсын тэмцээн дэд байрт шалгарлаа 1 цаг 1 мин 2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг 3 цаг 23 мин Их Богд хайрхан уулын төрийн тахилгын ёслол зургадугаар сарын 3-нд болно 3 цаг 31 мин О.Цогтгэрэл: Ардчилсан намын дотоод цэгцрэлт үндсэндээ дууссан 4 цаг 15 мин Монголбанкны тайлан: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрчээ 4 цаг 39 мин Google компани хэрэглэгчдийн төхөөрөмжид хиймэл оюуны загвар нууцаар суулгажээ 4 цаг 54 мин “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд болно 4 цаг 54 мин Бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 4 цаг 55 мин УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүллээ 4 цаг 56 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 58 мин Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан этгээдийг БНСУ-аас албадан авчирлаа 4 цаг 59 мин СОЛИОРОЛ 6 цаг 2 мин П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно 6 цаг 53 мин Өсвөр насныхны дунд хамрын гэмтэл авах тохиолдол нэмэгдэж байна 7 цаг 12 мин Албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан этгээдүүдэд ял оноов 7 цаг 13 мин
iИх уншсан
Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... 2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн...
Top