Австрали улсад болсон нисэх загварын спортын “Жолоодлогот загвар”-ын 36 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 28 орны шилдэг тамирчид мэдлэг, ур чадвараа сорилоо.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, тус тэмцээний уран нислэгийн F2B ангиллын өсвөр үеийн төрөлд ОУХМ Б.Баясгалан тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин бөгөөд Улсын техник технологийн 27 дугаар олимпиадын “Нисэх загвар”-ын улсын аварга юм.
Өсвөр үеийн ангилалд:
- 1-р байр: Б.Баясгалан /Монгол/
- 2-р байр: Эберенз Ангстром /АНУ/
- 3-р байр: Д.Тэмүүжин /Монгол/
Монголын залуу тамирчид дэлхийн тавцанд ийнхүү амжилт гаргаж, нисэх загварын спортын төрөлд эх орныхоо нэрийг мандууллаа.





