x

Дөрөвдүгээр сарын 8-ны цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 8-нд хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

2026 оны 04-р сарын 07-ны 20 цагаас 04-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2026 оны 04-р сарын 09-нөөс 2026 оны 04-р сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцоно 1 цаг 34 мин Сурагчдын дунд "UB Robot Challenge-2026" тэмцээн боллоо 1 цаг 34 мин Химийн хорт бодис хууль бусаар ашигласан хуулийн этгээдийг торгож, эрхийг нь хасав 1 цаг 34 мин Герман улсад шатахууны үнэ дээд түвшинд хүрлээ 1 цаг 40 мин Монгол Улсад 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна 1 цаг 40 мин “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа байгууллаа 1 цаг 41 мин Дөрөвдүгээр сарын 8-ны цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 43 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 44 мин Улаанбаатар хотод таван байршилд олон түвшний уулзвар барина 1 цаг 45 мин АНУ Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцноос төлбөр авах боломжийг судалж байна 3 цаг 33 мин "Монгол хүн баялгийнхаа эзэн" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд болно 3 цаг 34 мин Улсын химийн 35 дугаар олимпиад Хэнтий аймагт эхэллээ 3 цаг 35 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргад оролцохоор мордлоо 3 цаг 36 мин KFC, Pizza Hut, Хаан банкны нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүллээ 3 цаг 37 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ 3 цаг 37 мин Хятад улс хиймэл оюун ухааны салбарт ёс зүйн журам хэрэгжүүлж эхэллээ 5 цаг 30 мин Д.Трамп эх сурвалжаа илчлээгүй сэтгүүлчийг хорино гэж сүрдүүлэв 5 цаг 32 мин "Orion" хөлгийн сансрын нисэгчид Сарны нөгөө талын гэрэл зургийг авчээ 5 цаг 45 мин Насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр хөдөлгөөнд оролцох зөрчил эрс нэмэгджээ 5 цаг 48 мин Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөлөө 5 цаг 48 мин
iИх уншсан
Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц та... Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн т... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү...
Top