x

Холливуудын сайхан хос нэгээр нэмэгджээ

Өчигдөрхөн болсон кино урлагийн "Алтан бөмбөрцөг" наадмаас Queen хамтлагийн хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркуригийн намтраар сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” уран бүтээл  “шилдэг кино”, Фредди Меркьюригийн дүрээр Рами Малек “шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн билээ.

Энэхүү киноны гол дүр жүжигчин Рами Малек болон Мери Остиний дүрийг мөнхөлсөн Люси Бойнтон нар албан ёсоор үерхэж байгаа аж.

"Bohemian Rhapsody" co-stars Rami Malek and Lucy Boynton

Тэд анх 2017 онд кино зураг авалтын үеэр танилцан дотносож эхэлжээ. Рами Малек энэ сарын 3-нд “Palm Springs International Film Festival” шагнал гардуулах ёслолын үеэр “Миний дэргэд байж, намайг урамшуулж надад итгэдэг чамдаа баярладаг шүү хайрт минь, баярлалаа Люси Бойнтон” хэмээн хэлжээ.

Рами Малекын тухай товчхон:

Жүжигчин Рами Малек 1981 оны тавдугаар сарын 12-нд Лос Анжелес хотод мэндэлжээ. Тэрээр Египет, Грекийн эрлийз бөгөөд түүний ээж нягтлан бодогч, эцэг нь даатгалын ажилтан байсан аж. Түүний бүтэн нэрийг Рами Саид Малек гэдэг.  

Жүжигчний гараагаа 2004 онд “Gilmore Girls” телевизийн цувралаар амжилттай эхлүүлж The Twilight Saga: Breaking Down, Larry Crowne, Battleship, Need for Speed, Oldboy зэрэг олон киноны туслах дүрийг чадварлаг бүтээж олны танил болсон юм. 

Рами “Da Sweet Blood of Jesus” кинонд тоглосныхоо дараа найруулагч Сара Адина Смитын анхааралд өртөж, 2016 оны есдүгээр сард анхныхаа гол дүрийг “Buster’s Mal Heart” кинонд бүтээж, уг дүрээрээ Торонтогийн олон улсын кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байжээ.

Рами Малек олон улсын кино наадмуудад долоон удаа нэр дэвшиж байсан юм. 2016 онд “Mr.Robot” цувралын дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-т хоёр удаа нэр дэвшиж шагнал хүртэж байгаагүй ч “Emmy Awards”-аас "шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн нь түүний анхны нэр хүндтэй шагнал байсан юм. 

Рами Малекын хувьд “Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртэнэ гэдэг "Оскар"-т нэг алхам ойртож байгаа гэж болно. Учир нь, жилийн жилд "Алтан бөмбөрцөг", "Оскар"-ын шагналын ялагчид зөрсөн тохиолдол тун бага.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 1 цаг 39 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 53 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 59 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 46 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 4 цаг 4 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 6 цаг 9 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 53 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 8 цаг 20 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 11 цаг 2 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 11 цаг 13 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 11 цаг 29 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 11 цаг 41 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 47 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 53 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 57 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top