x

Д.Трамп дэлхийн хамгийн өндөр ялалтын хаалга барихаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий дээрх хамгийн өндөр ялалтын хаалга буюу нийслэл Вашингтонд хоёрдугаарт орох өндөр байгууламжийг барихаар төлөвлөж байгаа тухай СNN телевиз мэдээлжээ.

“Тусгаар тогтнолын хаалга” хэмээн нэрлэх уг хаалга 50 гаруй м өндөр, 50 орчим м өргөнтэй байх аж. Мөн 7.5 метр өндөр суурьтай бөгөөд дээд хэсэгт нь алтадсан хүрлээр хийсэн, 18 м орчим өндөр Эрх чөлөөний хөшөөний хуулбарыг байрлуулах тул нуман хаалганы нийт өндөр 76 м-ээс давна. Ингэснээр Вашингтонд баригдах уг байгууламж нь одоогоор дэлхийн хамгийн өндөр ялалтын нуман хаалга гэгддэг 67 м-ийн өндөртэй, Мехико хотын Хувьсгалын дурсгалт цогцолбороос өндөр болох юм.

“Тусгаар тогтнолын нуман хаалга” нь АНУ-ын нийслэл дэх 169 м өндөр Жорж Вашингтоны дурсгалын хөшөөний дараа орох хоёр дахь хамгийн өндөр байгууламж болох юм. “Энэхүү нуман хаалга нь зөвхөн Вашингтоны төдийгүй дэлхийн хэмжээнд гол үзмэрүүдийн нэг болно” хэмээн Цагаан ордны төлөөлөгч Дэвис Ингл CNN-д мэдэгджээ. Түүний хэлснээр, одоогоор загвар, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд үүний дараа Нийслэлийн төлөвлөлтийн үндэсний хороо болон урлагийн комисст танилцуулж, зөвшөөрөл авах аж.

Ялалтын хаалгыг Авраам Линкольны дурсгалын цогцолбор болон Арлингтоны оршуулгын газрыг холбодог Арлингтоны дурсгалын гүүрний орчимд барихаар төлөвлөж байна. Гэхдээ ийм байршил нь Вашингтон хотын Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй юм. Учир нь, газардах гэж буй онгоцууд “Тусгаар тогтнолын нуман хаалга”-ыг барихаар төлөвлөж буй газрын дээгүүр ердөө 150 метрийн өндөрт нисэх тул нисгэгчдэд алдаа гаргах эрхгүй.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард уг газраас холгүй зайд American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Black Hawk нисдэг тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан юм. Онгоцонд сууж явсан 64 хүн, мөн нисдэг тэрэгний бүхээгт явсан гурван цэрэг бүгд амиа алдсан байна. Тэдний дотор 1994 оны дэлхийн аварга Евгения Шишкова, Вадим Наумов нар, мөн Зөвлөлтийн уран гулгагч Инна Волянская зэрэг уран гулгагч, дасгалжуулагч болон тэдний гэр бүлийнхэн зэрэг 28 хүн байжээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цас орж, хүйтний эрч эрс чангарна 1 цаг 48 мин Д.Трамп дэлхийн хамгийн өндөр ялалтын хаалга барихаар төлөвлөж байна 1 цаг 51 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 8 орон таарсан нэг азтан тодорлоо 1 цаг 52 мин Тавантолгойн Бортээг хэсэгт хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахыг үүрэг болголоо 1 цаг 53 мин Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа 1 цаг 54 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар "Зөвлөлдөн шийдье" санал асуулга явуулна 1 цаг 55 мин "Форд" компани 2008 оноос хойших хамгийн их алдагдлаа хүлээв 3 цаг 33 мин Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатарт болов 3 цаг 34 мин Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ 3 цаг 35 мин "Смарт Эко Транс" ХХК-д давуу байдал олгосон албан тушаалтнуудыг шалгуулна 3 цаг 35 мин Монгол, Орос улс хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллана 3 цаг 36 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа 3 цаг 38 мин Бангладешийн иргэд хуурамч визээр хил нэвтрэхийг завджээ 3 цаг 41 мин Хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо 3 цаг 47 мин Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ 4 цаг 10 мин Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулна 5 цаг 41 мин Сомалид 55 хүний амийг аварсан нисгэгчийг баатар хэмээн магтаж байна 5 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 5 цаг 44 мин 102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд 5 цаг 45 мин "Дулааны V цахилгаан станц"-ыг санхүүжүүлэх 200 тэрбумын үнэт цаас гаргах эрхийг олгов 5 цаг 45 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top