x

Нобелийн шагналт Наргес Мохаммадид нэмж 7.5 жилийн ял оноов

Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналт Наргес Мохаммадид өлсгөлөн зарласных нь дараа 7.5 жил хорих ял оноосон тухай түүний дэмжигчид ням гарагт мэдэгджээ.

Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Дональд Трампын анхааруулсан цэргийн цохилтоос зайлсхийхийг оролдож буй үед Мохаммадид шинээр ял шийтгэл оноолоо. Ираны гадаад бодлогын байгууллагын тэргүүн АНУ-ын төлөөлөгчидтэй Оманд хийсэн хэлэлцээний дараахан хэлэхдээ “Техраны хүч чадал их гүрнүүдэд үгүй гэж хэлэх чадварт оршдог” хэмээн мэдэгдэж, хатуу байр суурь илэрхийлжээ.

Мохаммадигийн дэмжигчид түүний өмгөөлөгч Мостафа Нилигийн мэдээллээс эш татсан байна. Мостафа Нили X сүлжээнд мэдэгдэхдээ, Машхад хотын Хувьсгалт шүүх уг ялыг бямба гарагт оноосон гэж бичжээ. Ийм шүүхүүд нь ихэвчлэн яллагдагчдад өөрсдийгөө хамгаалах, давж заалдах боломж бага олгодог аж.

Мохаммадид “гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдсан” гэх үндэслэлээр зургаан жил хорих ял, “суртал ухуулга явуулсан” хэргээр 1.5 жил хорих ялыг тус тус оноож, хилийн чанадад зорчих эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хязгаарласан байна. Мөн Ираний нийслэл Техранаас зүүн өмнө зүгт 740 орчим км-ийн зайд орших Хүсф хотод хоёр жил дотоод цөллөгт явуулахаар шийдвэрлэснийг өмгөөлөгч нэмж дурджээ.

Эх сурвалж:AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна 1 цаг 18 мин Нобелийн шагналт Наргес Мохаммадид нэмж 7.5 жилийн ял оноов 1 цаг 40 мин Хотын дарга сургуулийн захирлуудтай уулзаж, боловсролын салбарын асуудлыг хэлэлцлээ 1 цаг 42 мин "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож байвал үр өгөөж нь ирнэ 2 цаг 2 мин АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдлаа 4 цаг 34 мин Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 3.7 магнитудын газар хөдлөлт болов 4 цаг 36 мин Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул огцорлоо 4 цаг 39 мин Таван шард явган хүний гүүрэн гарц барина 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 4 цаг 47 мин Улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14123 болжээ 6 цаг 21 мин Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгавар өглөө 6 цаг 22 мин Волейболын дээд лигийн аваргууд тодорлоо 6 цаг 23 мин Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна 6 цаг 24 мин Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь хүртэнэ 6 цаг 27 мин Элчин сайдын дуулианы улмаас Их Британийн Ерөнхий сайдын тамгын газрын дарга огцорлоо 6 цаг 29 мин Үндэсний номын сан 11 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулжээ 6 цаг 30 мин Прокурорын байгууллага 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлэв 6 цаг 33 мин Монголын өсвөрийн сүмочид "Хакүхо кап" тэмцээнээс гурван медаль хүртлээ 8 цаг 23 мин Л.Энхрийлэн Парисын “Их дуулга” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 8 цаг 24 мин Японы эрх баригч эвсэл сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа 8 цаг 25 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол ба түрэг хэлний холбоо Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ
Top