x

Да Винчигийнх гэгдэх зурагнаас ДНХ-ийн ул мөр илрүүлэв

Олон улсын судлаачдын баг Леонардо да Винчигийнх хэмээн таамагладаг нэгэн зураг дээрээс ДНХ-гийн ул мөрүүд илрүүлжээ. Уг зураг дээрх дээж болон зураачийн гэр бүлийн генийн материал хооронд холбоо байгааг урьдчилсан судалгаагаар тогтоосон байна. Дуулиан тарьж магадгүй байгаа энэхүү дүгнэлтийг цаашид нягтлан судлах шаардлагатай гэдгийг судлаачид онцолжээ.

ДНХ-гийн ул мөрийг нэгэн хүний хувийн цуглуулгад хадгалагдаж байсан “Ариун хүүхэд” (1452-1519) хэмээх зурган дээрээс илрүүлжээ. Уг бүтээл нь Сэргэн мандалтын үеийн уран зурагт түгээмэл хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн шохойн харандаагаар зурсан нялх хүүхдийн толгойн зураг юм.

Уг зургийг хэн зурсан нь тодорхойгүй, урлаг судлаачдын хүрээнд мэтгэлцээний сэдэв хэвээр байгаа бөгөөд Леонардо да Винчитэй холбоотой гэж үздэг. Уран бүтээлчийн үеэл ахынх нь захидлаас төстэй ДНХ-гийн ул мөр илэрсэн нь эл таамгийг батлах чухал баримт юм. Эдгээр генийн маркерууд нь Леонардо да Винчигийн нутаг болох Тосканы бүс нутгийн угсаа гарвалтай нийцэж байгааг судлаачид тогтоожээ.

Судалгаачдын онцлон тэмдэглэснээр, илэрсэн ДНХ-гийн ул мөрүүд ихээхэн гэмтсэн байсан бөгөөд онолын хувьд олон зууны турш уг бүтээлд хүрч байсан өөр өөр хүмүүсийнх байх магадлалтай ажээ.

Генетикч, антропологич, археологич, урлаг судлаач зэрэг олон улсын 30 гаруй эрдэмтнээс бүрдсэн судалгааны багийнхан суут уран бүтээлчийн ДНХ-г тогтоох ажлаа үргэлжлүүлж, хэд хэдэн чиглэлээр судалгаа явуулж байна. Тодруулбал, Леонардо да Винчигийн эцгийн шугамаар удам залгасан, өнөөдөр амьд сэрүүн байгаа 15 эрэгтэй хүний ДНХ-г шинжлэхээр төлөвлөж байгаа ажээ. Судалгааны өөр нэг чиглэл нь Италийн Винчи хотын Тосканы нэгэн сүмээс олдсон хүний шарилын үлдэгдлүүд бөгөөд эдгээр нь да Винчигийн гэр бүлийнхэнтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байна6

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 49 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 37 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 47 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 51 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 27 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 40 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top