x

Мароккогоос Хомо сапиенс ба неандертальчуудын нийтлэг өвгийн олдвор олджээ

Хомо сапиенс (оюун ухаант хүн) болон неандертальчуудын өвөг байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа хүний чулуужсан араг ясны хэсгүүдийг Мароккогийн Залуучууд, соёл, харилцаа холбооны яаманд танилцуулжээ.

Эдгээр эртний олдворыг олон улсын археологийн экспедиц Атлантын далайн эрэгт орших Касабланка хотын ойролцоох “Томас-1” гэдэг нэртэй карьераас илрүүлсэн байна. Судлаачид уг газраас насанд хүрсэн хүний доод эрүүний хэсэг, хүүхдийн бүтэн доод эрүү, гуяны ясны хэсэг, хэд хэдэн шүд, нурууны яс олжээ.

"Нарийн төвөгтэй шинжлэх ухааны шинжилгээ, цахилгаан соронзон туяагаар хийсэн судалгаагаар Мароккогийн баруун хойд хэсгээс олдсон эдгээр чулуужсан олдворууд нь Хомо эретус-т (орчин үеийн хүний шууд өвөг гэж үздэг) хамаарах хэлбэр бүтцийн шинжүүдийг Хомо сапиенсийнхтэй төстэй, илүү хөгжсөн шинжүүдтэй хослуулан агуулж байгааг тогтоосон" гэж төслийн удирдагчдын нэг, Мароккогийн Археологи, үндэсний өвийн хүрээлэнгийн профессор Абдеррахим Мухиб ярилаа.

Түүний хэлснээр, ийм хослол нь уг олдворыг орчин үеийн хүний хувьслын ойлголтыг тайлбарлах, мөн Европт илэрсэн бусад хүний төрлүүд үүсэхэд хүргэсэн “эгч дүүсийн салбар” шугамыг ойлгоход тус дөхөм болох ажээ.

Мухибын хэлснээр, Касабланка орчмоос олдсон энэхүү нээлтийн гол ач холбогдол нь Рабатад танилцуулсан үлдэгдлүүд нь хүний хөгжлийн үндсэн хоёр шугам салж эхэлсэн үе буюу Хомо сапиенс үүссэн Африкийн шугам болон неандертальчуудын эх болсон Евразийн шугамын заагт хамаарч байгаад оршиж байна. Иймээс “Томас-1” карьераас илэрсэн эдгээр чулуужсан олдворуудыг Хомо сапиенс ба неандертальчуудын нийтлэг өвөг дээдсийн хамгийн өндөр магадлалтай төлөөллийн үлдэгдэл гэж үзэж болох юм хэмээн Мароккогийн профессор онцолсон байна.

Судалгаагаар эдгээр чулуужсан яснууд нь 700 мянгаас 773 мянган жилийн настай болох нь тогтоогджээ. Танилцуулгад дурдсанаар, Марокко болон Европын археологичдийн археологи, генетик, антропологийн шинжлэх ухаанд хийсэн энэхүү нээлт нь орчин үеийн хүний үүсэл Африк тивд, ялангуяа Хойд Африкаас эхтэй гэх таамгийг бататгаж, хүний хувьслын үйл явцын ойлголт ба газарзүйн орон зайг улам өргөжүүлж байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 54 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 42 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 52 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 57 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 32 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 45 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top