x

Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны 12-р сарын 02-ны 20 цагаас 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 04-нөөс 12-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
AI салбарт шинэчлэл хийж “Apple” компани хиймэл оюун хариуцсан шинэ даргыг томилжээ 21 мин Индонез, Тайланд, Шри-Ланкад болсон гамшгийн улмаас 1100 гаруй хүн амиа алджээ 24 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт сул байгааг онцолж, сангийн ил тод байдлыг нэмэхийг хүслээ 26 мин Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллээ 27 мин Японы 2025 оны онцлох үгээр Т.Санаэгийн “ажилла” уриа тодорлоо 29 мин Хонконгийн аймшигт түймрийн хэрэгт 13 хүнийг сэжиглэн баривчилжээ 31 мин Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулахыг онцлов 32 мин Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав 33 мин Эмийн чанарын хяналтын үндэсний лаборатори 2026 онд ашиглалтад орно 35 мин Гадаадын иргэн, харьяатын газар AI чатбот нэвтрүүлж, мэдээлэл өгөх үйлчилгээгээ сайжрууллаа 37 мин Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол–Италийн харилцаа стратегийн түвшинд хүрэв 38 мин Нийслэлийн төр, захиргааг ухаалаг программ хангамжид шилжүүлэхээр болов 40 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 40 мин Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн энэ сарын 5-нд эхэлнэ 3 цаг 18 мин Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ 3 цаг 19 мин Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв 3 цаг 21 мин IBA-ийн ивээлтэй боксын ДАШТ Дубайд эхэллээ 3 цаг 22 мин АНУ “Копа Америка 2028”-ыг дахин зохион байгуулах талаар хэлэлцэж байна 3 цаг 23 мин Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хэлэлцэв 3 цаг 25 мин Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ 3 цаг 26 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын “төөрүүлсэн” Дэгийн даргын томилгоо Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top